Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Баттулга |
Хэргийн индекс | 144/2023/00092/И |
Дугаар | 144/ШШ2024/00028 |
Огноо | 2024-02-27 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 144/ШШ2024/00028
2024 02 27 144/ШШ2024/00028
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь cум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч *** даргалж, шүүгч ***, шүүгч *** нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ***ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***,
Хариуцагч: *** нарт холбогдох
Гэм хорын хохиролд 15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *** /цахимаар/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,
Хариуцагч ***ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,
Иргэдийн төлөөлөгч ***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2021 оны 1 сард ******* ӨМЕ /сүүлд ******* болж солигдсон/ улсын дугаартай том оврын нүүрсний автомашиныг Эрдэнэс таван толгой уурхай руу ачаанд оруулахаар 2 дахь километр зогсоол дээрээс жолооч *******т автомашинаа асааж бүрэн бүтэн байдлаар шалгуулж хүлээлгэн өгсөн. Ингээд жолооч ****** нь том оврын нүүрсний автомашин болох *******машиныг жолоодож явахдаа дараагийн ачаа болох 90 тонн ачааг уурхайн гүнээс нүүрс ачиж ****** нүүрсний цагаан хаданд талбайд буулгасан үйл явдал болсон. Гэтэл ачаа ачаагүй үедээ буюу Гашуун сухайт авто зам болох 191 километрт хурд хэтрүүлэн найзтайгаа хойно өмнө орон засмал зам дээр хурд хэтрүүлэн уралдаж, машин хоорондын зайг барьж яваагүйн улмаас ******ийн жолооч *ийн *******ийн унаж явсан Beiben маркийн *******улсын дугаартай чиргүүл ******* давхар чиргүүлийн 2-р чиргүүлийн хойд талаас мөргөж зам тээврийн осол гаргаж, миний өмчлөлийн ******* улсын дугаартай авто машинд хохирлын үнэлгээгээр 12,360,000 төгрөг гэж тогтоосон боловч нийт 15,000.000 гаруй төгрөгийн бодит хохирлыг учруулсан. Хэрвээ машинд ямар нэгэн асуудал гарвал тэр дор нь надад мэдэгдэж асуудлыг шийдвэрлүүлэх ёстой байсан атал ажил үүргээ гүйцэтгэж дууссан үед буюу унаж явсан үед ч тэр ямар нэгэн гомдол санал ирүүлээгүй юм.
Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т "Жолооч дараахь үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах", 11.14-т "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэж тус тус заасан байдаг учир жолооч ******* хариуцлагагүй хандаж миний өмчлөлийн машинд хохирол учруулаад байна. Түүнчлэн тухайн осол болох үед ******* улсын дугаартай авто машин нь татвар болон үзлэг оношилгоо, жолоочийн болон тээврийн хэрэгслийн даатгал гэх мэт бүгдийг хийлгэж “*******тай Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр тээвэр хийж эхэлсэн. Тухайн үед *******ийн өмчлөлд авто машин нь шилжсэн буюу гэрчилгээ тус компанийн нэр дээр байсан. Түүнээс улбаалан тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрийг миний бие шаардах эрхгүй болчихсон. Тус компани тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрийг маань авч өгөөгүй юм. Түүнээс шалтгаалан миний төрсөн дүү ******* нь *******ээс 12.000,000 төгрөг зээлж авто машиныг маань засуулахад надад тус болсон юм. Гэвч тэр мөнгийг нь би ******* болон *******нараас гаргуулан авч чадаагүй хохироод байгаа болно.
Мөн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №13 тоот эрх бүхий албан тушаалтны магадалгаагаар *******ийг Замын хөдөлгөөний дүрмийн 27.2в болон бусад заалтуудыг зөрчсөн гэж дүгнэлт гаргасан. Иймд *******улсын дугаартай *******арлын дугаартай авто машинд учирсан хохирол болох нийт 15.000.000 төгрөгийг ******* болон ******* нараас гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…2021 онд тээвэрт явуулах гээд өөрийн төрсөн эгч ******ын машиныг өөрөө хариуцахаар хүлээж аваад зар тавьсан. Тээвэрт явуулахаар *******гэдэг хүн надтай холбогдоод би хөдөөгийн хүн байгаа юм ачаа тээвэрт танай машиныг барья, би жолооны үнэмлэхтэй чадна, мэднэ гээд зарын дагуу ирсэн юм. Тухайн үед одоо гарлаа гэсэн болохоор 2 хоног хүлээгээд ирдэггүй. Би ачаанд явуулах гээд байдаг. Хүлээж байгаа ч гэхээр нь нэгэнт хөдөөгөөс гарсан юм чинь өөр хүнд машинаа унуулалтай биш гээд хүлээхээс өөр арга байгаагүй. Хүлээсээр байгаад 2 хоногийн дараа ирсэн юм. Тэгээд машин техникээ хүлээж аваад Өмнөговь аймгийн ****** сумын 2 дахь километрээс унаж яваад ачаанд орсон. “******компанийн тээвэр зохицуулагч Өлзий гэдэг хүн машиныг хүлээж аваад ******* уурхайн ачаа руу орсон. 180 градусын уруу, манай машин 22 тонн жинтэй. Уурхайн гүн рүү ороод буцаж гарч ирэхдээ 90,95 тоннтой гарч ирээд нийтдээ цэвэр жин нь далан тоннтой машин. Ачаанд ороод гарч ирээд ******* суурьшлын бүс рүү буулгахаар явж байх хоорондоо 3 удаа ярьсан ******* машин гайгүй байна, хоол ундны мөнгө төгрөг явуулаач гээд тухайн үед буулгаж байна гэснээс хойш холбогдоогүй утас нь ерөөсөө холбогдохгүй байсан. Буулгаад наашаа буцаад 191 дэх километр дээр аваарт орлоо гэж ярьсан. Хурд хэтрүүлж явснаас болоод хооронд нь зай бариагүйгээс болж урдах машин бейбен маркийн машины чиргүүлтэй урт машины араас зөв талаараа мөргөж аваар осол гарсан байдаг. Эмнэлэг ирээд явсан хойно над руу хэлсэн байдаг. 100 хэдэн километр явж байж тухайн газар очсон. Очиход цагдаа ирсэн хэмжилт хийж байсан боловч ******* эмч ирж аваагүй зүгээр гэсэн. Тухайн үед цагдаа хэмжилт хийчхээд ****** суурьшлын бүс рүү оч гээд тийшээ явуулсан. ******* компанийн нэг хүн ирсэн. Түүнтэй би уулзаж чадаагүй. Тэгээд орох гэсэн юм маний машин аваарт орсон гэхэд танд хамаагүй, энэ машин *******ийн бүртгэлтэй машин учраас гээд ойртуулаагүй. Тэр газраас гарахдаа чаддаг юм бол шүүхдээд аваарай гээд хариуцагч ******* дайрчих шахаад яваад өгсөн. *******ийн ямар хүн ирснийг би сайн мэдээгүй. Би уулзах гэсэн надтай юм дуугараа ч үгүй гараад машиндаа суугаад явсан. Буцаад цагдаа дээрээ очих гэсэн танд хамаагүй. Та хэрвээ гомдол санал байгаа бол өмгөөлөгчөө аваад ир гээд өмгөөлөгчтэйгөө хүрээд очиход нөлөө орсон байна гээд. Тэгээд гэрээгээ буцаалаа хээр газар машиныг маань унаж явсан, одоо ийм болгосон. Утсаар ярих гэхээр чаддаг юм бол шүүхдэж ав гэсэн болохоор ярих боломжгүй. Утсаа авдаггүй, нэг бол хүүхдээ орилуулаад юм ярьдаггүй. Эмнэлгийн бичиг дээрээ тухайн үедээ газар дээрээ хөдөлгөөний хязгаарлалтыг биеийн байдлаа гайгүй болох хүртэл эсвэл ажиглах ч юм уу, эмчийн зөвлөгөө өгсөн байх ёстой. Эмнэлгийн бичиг нь түрүү булчирхай 10 хэдэн жилийн өмнө үрэвсэлтэй, бөөрний чулууны үрэвсэлтэй гэсэн эмнэлгийн бичиг тодорхойлуулсан байна. Хүний өмч хөрөнгийг хүлээж авчхаад хариуцлагагүй хандсан, цагдаатай уулзахаар танд хамаагүй, таны өмч биш гээд байдаг. Ийм байдлаар хохирсон байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дүү нь орж байгаа, манай эгч 60 гарсан хүн байдаг. Тээврийнхээ зардлыг одоо ч аваагүй, түрээсийн байранд амьдардаг. Ийм машин байгаа, машиныг барья гэсэн хүн чанар зулгаагаад энэ хүнийг найдвартай хүн юм байна гэж бодоод машинаа бариулсан. Гэтэл худлаа яриад, машиныг маань хэрэглэчхээд чаддаг юм бол ав гэж хүн чанарын зан гаргадаггүй орхиод явсан байгаа. Яг зам дагуу болохоор машин нь тоногдоод байдаг. Өвлийн хүйтэнд машинаа очиж авъя гэхээр 2 хуваагдсан, хүн амьтнаас мөнгө зээлээд чиргүүлийг босгож гэрийн гадаа авчирсан байгаа. Тэр хооронд ерөөсөө асуугаагүй. Биеийн байдлаа ч гэсэн тийм байна, ийм байна гэж хэлээгүй өнөөдрийг хүрсэн” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Тухайн ослын тохиолдол 2021 оны 01 сарын 22-ны өдрийн 09 цаг 30 минутад болсон байдаг. Осол болох үед тухайн тээврийн хэрэгслийн өмчлөл нь******* нэр дээр байдаг. Өмнө автомашины эзэмшигч, өмчлөгч нь ******* буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эгч нь автомашины үндсэн эзэмшигч, өмчлөгч гэдгийг******* хүлээн зөвшөөрөөд албан бичгээ хийгээд тухайн компанитай тээврийн гэрээг хийж байгуулсан байдаг. Осол болох үе буюу 2021 оны 01 сарын 22-ны өдөр *******ийн нэр дээр байдаг. Осол болсны дараа 2021 оны 02 сарын 02-ны өдрийн 13 дугаартай эрх бүхий албан тушаалтны магадалгаа гарсан байдаг. Тухайн магадалгаа дээр тухайн жолооч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 мөн 3.4-ийг зөрчсөн байна, “Их эрхт марал транс” компани 27.2-т заасныг зөрчсөн байна. Харин ****** нь замын хөдөлгөөний дүрмийг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй болохыг тогтоосон байдаг. Үүнээс харах юм бол Иргэний хуулийн 497.1-д заасны дагуу буруутай этгээд ******* болон ******* нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байгаа учраас буруутай этгээдийн учруулсан гэм хорыг арилгаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан байдаг. Хэдийгээр 15.000.000 төгрөг нэхэмжилж гаргасан байдаг боловч хөрөнгийн үнэлгээгээр 12.306.000 төгрөг гэж тогтоосон байдаг. Түүнчлэн 12.306.000 төгрөгийг 3 жилийн хугацаанд өгөөгүй улмаас ******* болон *******нар нь 12.000.000 төгрөгийг ******* гэдэг хүнээс зээлж, тухайн автомашиныг чирэгч толгойг засаж үйл ажиллагаанд оруулсан байдаг. 12.000.000 төгрөгийг ослын тохиолдол болсноос хойш буюу 3 жилийн хугацаанд ямар нэгэн байдлаар *******аас нэг төгрөг ч ороогүй. *******жолоочоос нэг ч төгрөг ороогүй. Өөрсдийнхөө бололцоогоор буюу танил Батсүрэн гэдэг хүнээс 12.000.000 төгрөгийг 10%-ийн хүүтэйгээр зээлээд тухайн хүүгийн зардалд 1.200.000 төгрөгийг зарцуулаад түүнийхээ төлөлтийг одоо хийгээд явж байгаа. Шүүгчийн захирамжийг хэргийн материалд хавсаргаж өгсөн байдаг. Бодит гараад байгаа зардал хохирол үнэлгээгээр тогтоосон 12.306.000 төгрөг дээр нэмэх нь хүү буюу 1.200.000 төгрөг байгаад байгаа юм. Манай нэхэмжлэгчийн зүгээс *******аас 50%-ийг нь гаргуулъя, хэдэн хувийг гаргуулъя гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа гаргаагүй. Шүүх хэнээс хэдэн хувь гаргахыг шийдэх болов уу гэж бодож байна. Нийтэд нь гараад байгаа үнэлгээгээр тогтоож байгаа болон шүүхийн захирамжаар тогтоосон үнийн дүнгээс гадна тухайн хохирлын үнэлгээ дээр тусгагдаагүй зардлууд гарсан байдаг. Тэрхүү зардлуудаа аль болох баталгаажуулах үүднээс зарлагын баримт үйлдээд ******* баталгаажуулаад шүүхэд гаргаж өгсөн. Үүнд ******* болон *******аас 15.000.000 төгрөгийг гаргуулж өгөөч ээ гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Өнөөдрийг хүртэлх хугацаанд ядаж тээвэрлэлтийнх нь зардал 4.000.000 төгрөгийг ******* гаргаад өгчхөж болохгүй байсан юм уу. Хэрвээ 4.000.000 төгрөгийг гаргаад өгсөн байсан бол өдийд *******, ******* нар автомашинаа засаж янзлахад нь нэмэр болох байсан. 2021 оны 03 сарын 22-нд бид нар хувьцаа худалдаж авсан өмнөх асуудал нь хамаагүй ээ гэж байгаа боловч хэргийн материалд яагаад тухайн хувьцаа худалдсан гэрээгээ хавсаргаж өгөөгүй юм бэ. Тухайн хувьцаа худалдсан гэрээнд 2021 оны 03 сарын 22-ноос өмнөх авлага өгөхтэй холбоотой ямар нэгэн маргаантай зарим маргааныг өмнөх хувьцаа эзэмшигч хариуцна, түүнээс хойш хариуцна гэсэн баримт байхгүй байгаа учраас одоогийн хувьцаа эзэмшигч болон тухайн компани нь энэхүү хохирлыг барагдуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүх болон иргэдийн төлөөлөгч нараас энэхүү үйл баримтыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн тайлбар гаргаж байна. Өөр хэлэх зүйл одоогоор алга байна. Асуулт, хариултын шатны дараа нэмэлт тайлбараа хэлье” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн талаар сонслоо. Нэхэмжлэгч нь ******* улсын дугаартай машинд учирсан хохирол болох 15.000.000 төгрөг нэхэмжилдэг. ******* улсын дугаартай норт бенз маркийн автомашин нь тухайн үед *******ийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Нэхэмжлэгчийн хувьд хамтран ажиллах гэрээ байгуулаад, компанийн нэр дээр шилжүүлсэн гэж байгаа боловч тээврийн хэрэгслийн тухай хууль, тээврийн бүртгэл дээр тухайн тээврийн хэрэгсэл нь *******ийн өмчлөлд шилжсэн байсан байна. Машинд учирсан хохирлыг ******* болон Бадамханд нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байгаа. Машинд учирсан хохирол 15.000.000 төгрөг гээд байгаа. Шинжээчийн дүгнэлтээр 12.306.000 төгрөг нэхэмжилж ирсэн байдаг. Нийтдээ 15.000.000 төгрөг нэхэмжлээд байдаг. Машинд учирсан хохирол нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирлыг нэхэмжлээд байгаа юм уу, тухайн тээврийн хэрэгсэлд учирсан, машинд засвар хийсэн хохирлыг нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй байна. Засварласан бол засварласан сэлбэг хэрэгслийн үнэ гээд тооцож үзэхэд 15.000.000 төгрөг болохгүй байгаа. Хүмүүсээс хөлсөлж тухайн машиныг авчирсан, засвар хийсэн гээд бараг өөрөө бичээд гарын үсгээ зураад өгсөн байгаа. Эдгээр нь нотлох баримт болохгүй гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн хувьд 1 дүгээрт энэ машинд учирсан тээврийн хэрэгслийг нэхэмжлэх эрх байхгүй. 2 дугаарт тухайн машинд учирсан хохирлыг засуулсан гэх нотлох баримтууд хангалттай байхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, тийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна. *******ын хувьд тухайн тээврийн хэрэгслийг унаж явсан гэдэг. Өмнөх машин огцом тормолзож орж ирсэн, машины хажуугаар орох гэсэн боловч өмнөөс нь машин ирсэн учраас нөгөө талаараа гарах гэсэн боловч амжаагүй мөргөсөн гэдэг тайлбараа хэлдэг. Уг мөргөснөөс болж 2 хөл нь хавчуулагдаад, 2 хөлийнх нь булчин мах тасарсан, тархи болон хүзүүндээ гэмтэл авсан гэдэг. Гэмтлээ тухайн үед шууд эмнэлэгт үзүүлсэн гэдэг. Сая нэхэмжлэгч тэнд байсан гэсэн зүйл яриад байна. Хариуцагчийн хувьд шууд эмнэлэг явсан, ухаангүй байсан гэсэн зүйл ярьдаг. Түүнээс хойш Г.Бадамсүрэн нь машины талаар ч асуугаагүй. *******ын биеийн байдлын талаар ч холбогдож асуугаагүй гэсэн зүйл ярьдаг. Өнөөдрийн шүүх хуралдаанд машины хохирол нэхэмжлэх гэхээр чаддаг юм бол шүүхдээд аваарай гэсэн зүйл ярьсан гэж байна. *******ын хувьд тийм зүйл болоогүй гэдэг тайлбарыг надад хэлсэн байдаг. Тухайн ослоос болоод нуруу, бөөрний өвчтэй болоод одоо хүртэл эмнэлгээр явж байгаа. Хагалгаанд орох шаардлагатай байдаг. Хагалгаанд орох гэхээр өөрийнх нь зүрх муу болохоор хагалгаа даахгүй байх гээд хагалгаанд ордоггүй. Эм уугаад явж байна гэсэн тайлбарыг сүүлийн байдлаар өгсөн байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна” гэв.
Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн осол 2021 оны 01 дүгээр сарын 22-нд гарсан. *******нь 2021 оны 03 сарын 12-нд *******ийг худалдаж авсан. Тэрнээс өмнөх болсон хэрэг байгаа юм. Одоо удирдлага нь солигдоод бүх ажилчид нь солигдсон. Тухайн ослыг компани шилжүүлж авахдаа мэдээгүй. Тухайн үед аваар болсон бол тээврийн хариуцлагын гэрээнүүд хийгдэх ёстой. Түүнийгээ хоорондоо тохиролцоод албан журмынхаа хүрээнд гэрээ байгуулаад машинаа шилжүүлж авсан байх учиртай. Хэрэв компани шилжүүлж авахаас өмнөх болсон үйл явдлыг одоогийн удирдлага болон миний бие өмнөх асуудлуудыг сайн мэддэггүй. Компанийн өмчлөлд байгаагүй. Тээврийн хэрэгслүүд болон гэрээ контракт бид нарт шилжиж ирээгүй. Архивын материалууд ч гэсэн байхгүй. Ямар нэгэн байдлаар хариуцагч болох үндэслэлгүй” гэв.
Иргэдийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Миний дүгнэлтээр *******нь хариуцлага хүлээх боломжгүй. Жолоочийн буруугаас осол болсон учраас жолооч *******хохирлыг барагдуулах ёстой гэж үзэж байна” гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагч ******* болон ******* ХХК нарт холбогдуулан гэм хорын хохиролд 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зам тээврийн ослын улмаас ******улсын дугаартай Норд бенз маркийн автомашинд учирсан хохирол 15,000,000 төгрөгийг тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* болон *******аас гаргуулна гэж тодорхойлсон.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* “…Нэхэмжлэгч нь *******улсын дугаартай машинд учирсан хохирол болох 15.000.000 төгрөг нэхэмжилдэг. ******улсын дугаартай норт бенз маркийн автомашин нь тухайн үед *******ийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Осол болох үед тухайн тээврийн хэрэгсэл нь *******ийн өмчлөлд байсан учраас тухайн тээврийн хэрэгсэлд учирсан хохиролыг ******* болон ******* нар нь нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Тухайн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нэхэмжлээд байгаа юм уу, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохиролын нэхэмжлэээд байгаа эсэх нь тодорхойгүй, засварласан бол засварласан сэлбэг хэрэгслийн үнэ нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.
Хамтран хариуцагчаар татагдсан *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* “ …Тухайн осол 2021 оны 01 дүгээр сарын 22-нд гарсан. Тухайн компанийг 2021 оны 03 дугаар сарын 12-нд ****** худалдаж авсан. Удирлага, ажилчид бүгд солигдсон. Ослын талаар компанийг авахдаа мэдээгүй. Тухайн тээврийн хэрэгсэл компанийн өмчлөлд байгаагүй. Тээврийн хэрэгсэл болон гэрээ бидэнд шилжиж ирээгүй. Манай компани хариуцах үндэслэлгүй гэж маргаж байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн автомашин, техникийн эвдрэл, хохирол үнэлгээний тайлан, хавсралт, гэрэл зургийн үзүүлэлтээр ******* улсын дугаартай *******ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 12,306,000 төгрөгийн хохирол учирчээ гэсэн дүгнэлт / хх-ийн 9-10-р хуудас/,
2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 22 цагийн орчимд Өмнөговь аймгийн *******сумын Хайрхан багийн нүүрс тээврийн хатуу хучилттай замын 191 дэх километрт *******маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гарсан талаарх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-23-р хуудас/,
******* улсын дугаартай, 79-18 АЧ чиргүүлийн дугаартай автомашины жолооч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д заасан “…Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл, хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна. Мөн 3.4-д заасан энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн байдлыг хангах,
Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчигч ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
******* маркийн *******улсын дугаартай автомашины жолооч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үндэслэлгүй байна гэсэн эрх бүхий албан тушаалтны магадалгаа гарчээ /хх-ийн 24-р хуудас/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх Авто тээврийн үндэсний төвөөс *******арлын дугаартай тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагааг авахад хамгийн сүүлд ******болон *******ийн нэр дээр бүртгэлтэй байна. /хх-ийн 183-184-р хуудас/,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь ******* арлын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохиролыг шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь тухайн тээврийн хэрэгслийг осол гарах үед жолоодож явсан ******* болон “******** нараас тэнцүү хэмжээгээр гаргуулан авах ёстой гэж тайлбарлаж байгаа ч *******аас гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэв. Учир нь Авто тээврийн Үндэсний төвөөс ирүүлсэн түүхчилсэн лавлагаагаар ******* арлын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс хойш ********ийн нэр дээр дамжин бүртгэгджээ. Энэ баримтаас үзэхэд өнөөдөр тухайн тээврийн хэрэгсэл нь *******ийн нэр дээр бүртгэлгүй болох нь тогтоогдож байна.
Харин 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 22 цагийн орчимд Өмнөговь аймгийн ******* сумын Хайрхан багийн нүүрс тээврийн хатуу хучилттай замын 191 км-т ******* маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гарахад тухайн тээврийн хэрэгслийг ******* жолоодож явсан нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны магадалгаа, хариуцагч *******ын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь *******маркын тээврийн хэрэгслийн бүрэн байдал хангагдаагүй буюу тоормосны систем гэмтэлтэй байснаас тухайн осол гарсан учраас ******* хариуцах үндэслэлгүй гэж тайлбар гаргаж байгаа ч хэрэгт авагдсан, шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Иргэдийн төлөөлөгч *******ийн ******* нь хариуцлага хүлээх боломжгүй. Жолоочийн буруугаас осол болсон учраас жолооч ******* хохирлыг барагдуулах ёстой гэж үзэж байна” гэсэн дүгнэлт нь үндэслэл бүхий болсон гэж шүүх дүгнэв.
Өөрөөр хэлбэл *******ын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үйлдлийн улмаас *******ын эзэмшлийн ******* маркийн тээврийн хэрэгсэлд гэмтэл буюу гэм хорын хохирол учирсан байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ******* маркийн тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохиролд 6,153,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн *******д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 113,398 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас 6,153,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,847,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 113,398 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ***
ШҮҮГЧИД ***
***