Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 111/ШШ2024/0002

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Оюунсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ,

Хариуцагч: аймгийн Засаг дарга ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч: аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: нарын хоорондын  “ аймгийн Засаг даргын  2005 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/381 дүгээр захирамжийн ******* холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт нэгж талбарын дугаар бүхий 33 мкв *******ийн эзэмшлийн газрын гэрчилгээ гаргаж өгөхгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, шинэчилсэн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах” шаардлага бүхий газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.      

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

1. *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. нь “ аймгийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/381 дүгээр захирамжийн ******* холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт нэгж талбарын дугаар бүхий 33 мкв *******ийн эзэмшлийн газрын гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, шинэчилсэн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах”-аар маргаж байна.

 2. Нэхэмжлэгч ******* нь 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/626 дугаар захирамжаар аймгийн сумын 7 дугаар баг Есөн-Эрдэнэ захын хүнс ногооны гудамд 33 мкв талбай бүхий “ дэлгүүр”-ийг худалдан авч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан. Улмаар 2023 онд гэрчилгээгээ шинэчлүүлэхээр баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандахад иргэн Э.батын газартай давхцалтай талаар мэдсэн.

аймгийн Засаг даргад өргөдөл гаргахад аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 889 дүгээр албан бичгээр газрын давхцалыг шүүхэд хандан шийдвэрлүүлэх талаар хариу өгсөн. Нэхэмжлэгч шүүхэд 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

 3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

  төлөөлөн би нэхэмжлэлийг гаргаж байна. ******* нь нь аймгийн сум 7 дугаар баг тоот хаягт буюу Есөн Эрдэнэ захын хүнс, ногооны гудамд худалдаа эрхэлдэг 33м2 талбай бүхий " *******" дэлгүүртэй. Тухайн газрыг 2018 онд иргэн аас худалдан авсан бөгөөд аймгийн засаг даргын 2018 оны 09 дүгээр сарны 05-ны өдрийн А/626 дугаартай захирамжаар нэр дээр шилжүүлэн эзэмшүүлсэн ба 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Үйл ажиллагааны зээл авах зорилгоор банкинд хандахад газар эзэмших гэрчилгээгээ шинэчилж ир гэснээр газрын давхцалтай болохоо мэдсэн. Хэдэн оны, хэдэн сарын, хэдэн тоот захирамжаар тухайн иргэнд газрыг эзэмшүүлснийг мэдэх боломжгүй байгаа ба газрын албанаас хувь хүний мэдээллийг өгөх боломжгүй гэх хариуг өгсөн.

 Дэлгүүрийн газар нь анх иргэн *******д аймгийн засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 161 дүгээр захирамжаар эзэмшүүлэгдсэн бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 650 дугаар захирамжаар иргэн т, 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/626 дугаар захирамжаар миний биед эрх шилжин ирсэн байдаг. Миний бие нь хууль журмын дагуу тухайн газрыг эзэмшил, өмчлөлдөө авсан. Иймээс иргэн ******* газар давхардуулан эзэмшүүлсэн захирамж нь эрх зүйн актад үндэслээгүй гарсан байна. Газар эзэмших эрхийг олгохдоо Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар тухайн газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэгэн байдлаар давхцаж байгааг шалгасны үндсэн дээр газар эзэмших эрх олгох ёстой байсан.

Иймд аймгийн сум 7 дугаар баг тоот хаягт буюу Есөн Эрдэнэ захын хүнс, ногооны гудамд худалдаа эрхэлдэг 33м2 талбай бүхий " *******" дэлгүүр байрлаж буй *******ийн эзэмшил, өмчлөлийн газрыг ******* давхцуулан олгосон аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын үндэслэлдээ:

“А. миний бие аймгийн засаг даргад холбогдуулан “ аймаг, сум, 7-р баг, тоот хаяг буюу Есөн-Эрдэнэ захын хүнс, ногооны гудамд худалдаа эрхэлдэг 33м2 талбай бүхий ******* дэлгүүр байрлаж буй *******ийн эзэмшил, өмчлөлийн газрыг ******* давхцуулан олгосон аймгийн засаг даргын 2005.12.06-ны өдрийн А/381 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэх нэхэмжлэлтэй хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн гаргаж байна.

Учир нь 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар 2023/35 шинжээчийн дүгнэлтийн 3 дугаарт “газрын кадастрын мэдээллийн сангийн 2023 оны 09 сарын 13-ны өдрийн мэдээллээс үзэхэд иргэн *******ийн эзэмшлийн нэгж талбарын дугаар бүхий 33 м.кв, иргэн Э.батын эзэмшлийн нэгж талбарын дугаар бүхий 3329м.кв талбайтай газрууд нь хоорондоо давхцалгүй бүртгэгдсэн байна.” гэж дүгнэсэн.

аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2022.12.26-ны өдрийн 889 дугаарын албан бичигт газрыг иргэн Э.батын эзэмшил газартай давхцаж байх тул шүүхэд хандан шийдвэрлүүлэх тухай байх ба газрын гэрчилгээг шинэчлэн өгөөгүй байна.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага: Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт нэгж талбарын дугаар бүхий 33 м.кв *******ийн эзэмшлийн газрын гэрчилгээг гаргаж өгөхгүй байх эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дугаар бүхий 33 м.кв *******ийн эзэмшлийн газрын шинэчилсэн гэрчилгээг гаргаж өгөхийг даалган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

5. Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ овогт Мөнхдөл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч овгийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэлд дараах тайлбарыг хүргүүлж байна. 

1.Аймгийн Хүнс барааны захыг “-" ХХК, “" ХХК, “” ХХК нар гуравласан гэрээний үндсэн дээр иргэдэд үйлчилгээ үзүүлж байсан. Үүнд “ ” ХХК-11150м2 буюу 81%, “******* *******” ХХК-1250м2 буюу 9%, “” ХХК 1250м2 буюу 9% -ийг хуваан эзэмшиж байжээ.

“******* ” ХХК-ийн захирал С. 1775м2 газрыг аймгийн Засаг даргын 2005 оны 381 дүгээр захирамжаар эзэмших эрхийг шилжүүлэхдээ 3830м2 болгон Э.бат шилжүүлсэн байна. Гэтэл кадастрын зураг, газар эзэмших эрхийн гэрчилгээ 2830мкв-аар бичигдэж баталгаажсан байна. Э.батын эзэмшлийн газар баруун талаараа “” ХХК хил залгадаг. Тухайн үед хэмжилтийг даавуун болон хулдаасан метр, модон метрээр хэмжилт хийдэг байсан бөгөөд хэмжилтээс шалтгаалан диагналдах, ханарах зэрэг зургийн гажуудал, үүссэн байх бөгөөд орчин үеийн өндөр нарийвчлалын багаж тоног төхөөрөмжөөр хийсэн хэмжилттэй тулгалт хийхэд давхардсан байх зөрчлүүд илрээд байна

2. Хуучнаар ахуйн үйлчилгээний төвийн орчмын 1.45 га газрыг “ ” ХХК-д ашиглуулахыг сумын Засаг даргын 1997.04.28-ний өдрийн 61 дүгээр захирамжаар зөвшөөрөл олгосон байна. Энэ захын үйл ажиллагааг үргэлжлүүлэн “ ” ХХК эзэмшиж эхэлсэн бөгөөд “ энх ” ХХК-ийн Есөн Эрдэнэ худалдааны төвийн ерөнхий төлөвлөгөөний зайн хэмжээний зургаас харахад нэхэмжлэгч *******ийн дэлгүүр Герман комиссын ард байрлах газар дээр байгаа юм. гийн аймгийн Засаг даргын 2009 оны 01 сарын 02-ний өдрийн 07 дугаар захирамжаар 14239 м2 газрыг эзэмшүүлж, 07-ний өдөр эрхийн гэрчилгээг олгосон байна. 2009 онд захын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд түрээслэгчид амралтын өдөргүй ажиллаж байгаа, газар ашиглуулах гэрээгүйгээр газрын түрээс авдаг, газар эзэмшигчид хоорондоо газрын маргаантай, эзэмшлийн газар дээрээ барилга бариулсан гэх асуудлыг аймгийн ИТХ ажлын хэсэг гарган шалгаж “ сумын хэмжээнд ажиллагаа явуулж буй захуудын талаар авах арга хэмжээний тухай” 2009 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 138 дугаар тогтоол гарсан.

Үүний дагуу аймгийн Засаг дарга, ГХБХБГ-т үүрэг өгөгдөж зах болон бусад холбогдох байгууллагын хамтарсан хурал 2009.08.05-наас 2009.12.28-ний өдөр хүртэл янз бүрийн бүрэлдэхүүнтэй, олон удаа хуралдсан байна. Энэ үед гуайн газар дээр түрээслэгчдээс гомдол, маргаан гараагүй, гуйн газар дээр маш их маргаан гарч, аймгийн Засаг даргын захирамжийн хавсралт 2 өөр байсантай холбогдуулан газар эзэмших эрхийг нь 2009 оны 82 дугаар захирамжаар хүчингүй болгосон бөгөөд барилга баригдсан иргэдэд барилгын доорх газрыг эзэмшүүлэхээр болсон. 2010 онд Есөн-Эрдэнэ захад барилга барьсан иргэдэд барилгын доорх газрыг нь эзэмшүүлж 2010 оны 534 дүгээр захирамжаар эрхийг нь сэргээсэн. Есөн-Эрдэнэ захын гэрээ байгуулсан иргэдийн жагсаалтад ******* байгаа бөгөөд түрээсийн төлбөр төлж байсан тул энэ хугацаанд буюу 2010 оны 161 дүгээр захирамжаар иргэн *******д барилгын доорх газрыг эзэмшүүлсэн байна.

3. Иргэн ******* нь аймаг, сумын Номгон 1 дүгээр багийн нутаг хуучнаар Есөн Эрдэнэ захын хүнс ногооны гудамж тоот хаягт байршилтай худалдааны зориулалтаар 33м2 эзэмшдэг.

Анх төв зах дээр бизнесийн үйл ажиллагаа явуулахаар барилга барьсан иргэдэд тухайн газрыг нь эзэмшүүлэх үед 2010 оны 161 дүгээр захирамжаар иргэн *******д эзэмшиж улмаар т, түүнээс *******д дамжин үл хөдлөх хөрөнгө нь худалдагдаж, газар эзэмших эрх нь шилжсэн байна. *******ийн эзэмшилд байгаа газар нь Э.бат, нарын эзэмшлийн хил бөгөөд энэ маргаан үүсээд байна.” гэжээ.

6. Хариуцагч аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ овогт Мөнхдөл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч овгийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэлд дараах тайлбарыг хүргүүлж байна.

1. Аймгийн Хүнс барааны захыг “-” ХХК, “” ХХК, “” ХХК нар гуравласан гэрээний үндсэн дээр иргэдэд үйлчилгээ үзүүлж байсан. Үүнд ХХК-11150м2 буюу 81%, ******* ******* ХХК- 1250м2 буюу 9%, ХХК 1250м2 буюу 9% -ийг хуваан эзэмшиж байжээ. “******* ” ХХК-ийн захирал С. 1775м2 газрыг аймгийн Засаг даргын 2005 оны 381 дүгээр захирамжаар эзэмших эрхийг 3830м2 болгон Э.бат шилжүүлсэн байна. Гэтэл кадастрын зураг, газар эзэмших эрхийн гэрчилгээ нь 2830м2-аар бичигдэж баталгаажсан байна.

Хуучнаар ахуйн үйлчилгээний төвийн орчмын 1.45 га газрыг “ ” ХХК эзэмшиж байсан бөгөөд энэ захын үйл ажиллагааг үргэлжлүүлэн “ ” ХХК эзэмшиж байгаа ба “Есөн-Эрдэнэ” худалдааны төвийн ерөнхий төлөвлөгөөний зайн хэмжээний зургаас харахад нэхэмжлэгч *******ийн дэлгүүр Герман комиссын ард байрлах газар дээр байгаа юм. 2009 онд захын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд түрээслэгчид амралтын өдөргүй ажиллаж байгаа, газар ашиглуулах гэрээгүйгээр газрын түрээс авдаг, газар эзэмшигчид хоорондоо газрын маргаантай, эзэмшлийн газар дээрээ барилга бариулсан гэх асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал ажлын хэсэг гарган шалгаж “ сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй захуудын талаар авах арга хэмжээний тухай" 2009.08.05-ний өдрийн 138 дугаар тогтоол гарсан.

Үүний дагуу аймгийн Засаг дарга, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт үүрэг өгөгдөж зах болон бусад холбогдох байгууллагын хамтарсан хурал 2009.08.05-наас 2009.12.28-ний өдөр хүртэл янз бүрийн бүрэлдэхүүнтэй, олон удаа хуралдсан байна. 2010 оны Есөн-Эрдэнэ захад барилга барьсан иргэдэд барилгын доорх газрыг нь эзэмшүүлж 2010 оны 534 дүгээр захирамжаар эрхийг нь сэргээсэн. Есөн-Эрдэнэ захын гэрээ байгуулсан иргэдийн жагсаалтад “ дэлгүүр *******” гэж байна. Анх төв зах дээр бизнесийн үйл ажиллагаа явуулахаар барилга барьсан иргэдэд тухайн газрыг нь эзэмшүүлэх үед 2010 оны 161 дүгээр захирамжаар иргэн *******д барилгын доорх газрыг эзэмшүүлсэн бөгөөд улмаар т, түүнээс *******д дамжин үл хөдлөх хөрөнгө нь худалдагдаж, газар эзэмших эрх нь шилжсэн байна. *******ийн эзэмшилд байгаа газар нь Э.бат, нарын эзэмшлийн хил бөгөөд энэ маргаан үүсээд байна.

Иргэн ******* нь аймаг, сумын Номгон 1 дүгээр багийн нутаг хуучнаар Есөн-Эрдэнэ захын хүнс ногооны гудамж тоот хаягт байршилтай худалдааны зориулалтаар 33м2 эзэмшдэг.

1996-2020 он хүртэл хэмжилтийг модон метр, даавуун болон хулдаасан метрээр хэмжилт хийдэг байсан бөгөөд хэмжилтээс шалтгаалан диагналдах, ханарах зэрэг зургийн гажуудал, алдаатай хэмжигддэг байсан. Өнөөдөр орчин үеийн өндөр нарийвчлалын багаж тоног төхөөрөмжөөр хийсэн хэмжилтийг мэдээллийн санд оруулахад хэсэгчлэн давхардал үүсч зөрчил гараад байна.

Иймээс иргэн Э.бат, ******* нарын газар хэсэгчлэн давхцаж байгаа бөгөөд хэн хэнд нь газар эзэмших эрхийн гэрчилгээг олгох боломжгүй байгаа юм.” гэжээ.

7. Гуравдагч этгээд Э.бат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ бат миний бие *******ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна.

-Аймгийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 381 дугаар захирамжаар 3830 м2 газрыг үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар эзэмшиж, 40 жилийн хугацаатай гэрчилгээ авсан. Газрын тухай холбогдох хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж байна.

-Манай газар эзэмших эрх холбогдох хууль тогтоомжид заасан үндэслэлийн дагуу эрх дуусгавар болгох, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох аймгийн Засаг даргын захирамж гараагүй.

Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчин байхад Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэсэн заалтыг зөрчиж, газар олгосон байна.

******* манай эзэмшлийн газарт түрээс төлж ажилладаг.

Иймд 3830,0 м2 газрыг үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар надад эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 381 дугаар захирамжийг хүчингүй болгох ямар нэгэн хууль, эрх зүйн үндэслэл байхгүй тул захирамжийг хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

8.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “ аймгийн Захиргааны хэргийн шүүхэд иргэн А. гаргасан нэхэмжлэлд шаардлага нэмэгдүүлсэнтэй холбогдуулан дараах тайлбарыг хүргүүлж байна.

2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2023/35 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 3-т кадастрын мэдээллийн санд давхцалгүй гэж бүртгэсэн боловч уг шинжээчийн дүгнэлтийн 4 дүгээрт газар дээрх бодит хэмжилтээр *******ийн гэх барилга нь Э.батын эзэмшлийн газартай давхцаж байна гэж дүгнэсэн байна.

2005 онд уг газрыг худалдаа үйлчилгээний төвтэй хамт худалдаж авсан хугацаанаас хойш нэг ч түрээслэгчид газар шилжүүлэн өгсөн асуудал байхгүй ба худалдааны төв дээр үйл ажиллагаа явуулж буй түрээслэгчид манай газар дээр үйл ажиллагаа явуулсан түрээсийн төлбөрөө сар бүрт төлж үйл ажиллагаагаа явуулдаг болно. Шүүхэд нэхэмжлэх гаргасан түрээслэгч А. нь түрээсийн төлбөрөө тогтмол төлж үйл ажиллагаа явуулж ирсэн нь баримтаар ногтлогдож байна. Иймд манай газартай давхцуулан хууль бусаар газар олгон захирамж гаргаж гэрчилгээ олгосон асуудлыг хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэж, *******ийн нэр дээрх газрын гэрчилгээг хүчингүй болгох ёстой гэж үзэж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүхэд “ аймгийн Засаг даргын  2005 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/381 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг  аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан. Дээрх нэхэмжлэлийн шаардлагаа 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “ аймгийн Засаг даргын  2005 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/381 дүгээр захирамжийн ******* холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодруулсан болно. 

2.Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч итгэмжлэлээр олгогдсон эрхийнхээ хүрээнд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт нэг талбарын дугаар бүхий 33 м.кв *******ийн эзэмшлийн газрын гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дугаар бүхий 33 м.кв *******ийн эзэмшлийн газрын шинэчилсэн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэжээ. 

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн тайлбарууд, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэж, дор дурдсан үндэслэлээр хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл аймгийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/381 дүгээр захирамжийн ******* холбогдох хэсгийг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

4. Захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт нэгж талбарын дугаар бүхий 33 м.кв *******ийн эзэмшлийн газрын гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дугаар бүхий 33 м.кв *******ийн эзэмшлийн газрын шинэчилсэн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах” шаардлагад тусгайлан дүгнэх шаардлагагүй гэж үзэв.  

 5. Шүүхээс томилсон /Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын тушаалаар томилогдсон/ шинжээч нарын зардал болох 1.752.914 төгрөгийг аймгийн Шүүхийн Тамгын газрын шилжүүлсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан тохиолдолд нөхөн төлүүлэх шүүхийн зардал болон улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн хуваарилахыг мөн хуулийн 47, 48 дугаар зүйлээр нарийвчлан зохицуулаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасантай адилтган үзэж, нэхэмжлэгч, хариуцагчид тэнцүү хувиаарилан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр маргасан. Үүнд: 

6.1. ******* нь аймгийн сумын 7 дугаар баг, XY-92 тоот хаягт 33 кв.м талбай бүхий “ *******” дэлгүүртэй. Тухайн газрыг 2018 онд иргэн аас худалдан авсан бөгөөд аймгийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарны 05-ны өдрийн А/626 дугаартай захирамжаар нэр дээр шилжүүлэн эзэмшүүлсэн ба 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Үйл ажиллагааны зээл авах зорилгоор банкинд хандахад газар эзэмших гэрчилгээгээ шинэчилж ир гэснээр газрын давхцалтайгаа мэдсэн.

6.2. Миний бие нь хууль журмын дагуу тухайн газрыг эзэмшил, өмчлөлдөө авсан. Иймээс иргэн ******* газар давхардуулан эзэмшүүлсэн захирамж нь эрх зүйн актад үндэслээгүй. Газар эзэмших эрхийг олгохдоо Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар тухайн газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэгэн байдлаар давхцаж байгааг шалгасны үндсэн дээр газар эзэмших эрх олгох байсан.

6.3. 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар 2023/35 шинжээчийн дүгнэлтийн 3 дугаарт “Газрын кадастрын мэдээллийн сангийн 2023 оны 09 сарын 13-ны өдрийн мэдээллээс үзэхэд иргэн *******ийн эзэмшлийн нэгж талбарын дугаар бүхий 33 м.кв, иргэн Э.батын эзэмшлийн нэгж талбарын дугаар бүхий 3329 м.кв талбайтай газрууд нь хоорондоо давхцалгүй бүртгэгдсэн байна.” гэж дүгнэсэн.

аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2022 оны 12 дугаар 26-ны өдрийн 889 дүгээр албан бичигт *******ийн газрыг иргэн Э.батын эзэмшил газартай давхцаж байх тул шүүхэд хандан шийдвэрлүүлэх тухай байх ба газрын гэрчилгээг шинэчлэн өгөөгүй тул эзэмшлийн газрын гэрчилгээг гаргаж өгөхгүй байх эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дугаар бүхий 33 м.кв *******ийн эзэмшлийн газрын шинэчилсэн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасан.

7.Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна. Үүнд:

7.1  “******* ” ХХК-ийн захирал С. 1775м2 газрыг аймгийн Засаг даргын 2005 оны 381 дүгээр захирамжаар эзэмших эрхийг шилжүүлэхдээ 3830м2 болгон Э.бат шилжүүлсэн. Гэтэл кадастрын зураг, газар эзэмших эрхийн гэрчилгээ 2830мкв-аар бичигдэж баталгаажсан байна. Э.батын эзэмшлийн газар баруун талаараа “” ХХК-ийн эзэмшлийн газартай хил залгадаг. Тухайн үед хэмжилтийг даавуун, хулдаас, модон метрээр хэмжилт хийдэг байсан бөгөөд хэмжилтээс шалтгаалан диагналдах, ханарах зэрэг зургийн гажуудал, үүссэн байх бөгөөд орчин үеийн өндөр нарийвчлалын багаж тоног төхөөрөмжөөр хийсэн хэмжилттэй тулгалт хийхэд давхардсан зөрчлүүд илэрсэн.

7.2 Иргэн ******* нь аймаг, сумын Номгон 1 дүгээр багийн нутаг хуучнаар Есөн-Эрдэнэ захын хүнс ногооны гудамж тоот хаягт байршилтай худалдааны зориулалтаар 33м2 эзэмшдэг. Анх төв зах дээр бизнесийн үйл ажиллагаа явуулахаар барилга барьсан иргэдэд тухайн газрыг нь эзэмшүүлэх үед 2010 оны 161 дүгээр захирамжаар иргэн *******д эзэмшиж улмаар т, түүнээс *******д дамжин үл хөдлөх хөрөнгө нь худалдагдаж, газар эзэмших эрх нь шилжсэн байна. *******ийн эзэмшилд байгаа газар нь Э.бат, нарын эзэмшлийн хил бөгөөд энэ маргаан үүссэн.

8.Хариуцагч аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна. Үүнд:

8.1 “******* ” ХХК-ийн захирал С. 1775м2 газрыг аймгийн Засаг даргын 2005 оны 381 дүгээр захирамжаар эзэмших эрхийг 3830м2 болгон Э.бат шилжүүлсэн байна. Гэтэл кадастрын зураг, газар эзэмших эрхийн гэрчилгээ нь 2830м2-аар бичигдэж баталгаажсан.

8.2 1996-2020 он хүртэл хэмжилтийг модон метр, даавуун болон хулдаасан метрээр хэмжилт хийдэг байсан бөгөөд хэмжилтээс шалтгаалан диагналдах, ханарах зэрэг зургийн гажуудал, алдаатай хэмжигддэг байсан. Өнөөдөр орчин үеийн өндөр нарийвчлалын багаж тоног төхөөрөмжөөр хийсэн хэмжилтийг мэдээллийн санд оруулахад хэсэгчлэн давхардал үүсч зөрчил гарсан. Иймээс иргэн Э.бат, ******* нарын газар хэсэгчлэн давхцаж байгаа бөгөөд хэн, хэнд нь газар эзэмших эрхийн гэрчилгээг олгох боломжгүй.

9. Тогтоогдсон үйл баримтын талаар:

9.1. Анх “******* *******” ХХК-д аймгийн сумын нутаг дэвсгэрт 40 жилийн хугацаатайгаар  эзэмшүүлэхээр сумын Засаг дарга 1999 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 0420-0021 дүгээр гэрчилгээг олгож, Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрээг 2001 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан байна. Уг гэрээн дээр газрын хэмжээг сумын нутаг дэвсгэр төв зах, 1775 кв.м гэж тэмдэглэсэн.

9.2 Үүний дараа аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах 2002 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төв зах дээр 1775 кв.м газрыг “******* *******” ХХК-д 5 жилийн хугацаатай ашиглуулахаар сумын Засаг дарга 0420/60 дугаар гэрчилгээг олгожээ. 

9.3 Харин аймгийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” 381 дүгээр захирамжийн хавсралтаар Төв зах дээрх байрлах үйлдвэр, үйлчилгээний зориулалттай 3830 кв.м газрыг батад шилжүүлэхээр захирамжилсан байна. Уг захирамжийг үндэслэн гуравдагч этгээд ******* 2006 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр олгосон газар эзэмших эрхийн дүгээр гэрчилгээнд газрын хэмжээ засвартайгаар буюу ихэсгэн 3830 кв.м,  мөн өдөр байгуулсан иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнд 2830 кв.м, байршлын кадастрын зураглалд 2830 кв.м гэж баталгаажуулан, өөр өөрөөр тусгасан.

9.4 Гуравдагч этгээд Э.бат эзэмшиж байсан гэх газраас 54 кв.м газрыг иргэн аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” 657 дугаар захирамжаар шилжүүлсний дараа 3776 кв.м үлдсэн гэх нотлох баримт хэрэгт авагдсан. Өөрөөр хэлбэл, дээрх байршлын кадастрын зураглалд 2830 кв.м гэж баталгаажсан зураг хавтаст хэргийн 50 дугаар талд авагдсан Э.батын эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зургаар иргэн 54 кв.м газрын эрхийг шилжүүлсний дараа 3776 кв.м газар гэж өөрчлөгдсөн.

9.5. аймгийн Засаг даргын 2010 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” 161 дүгээр захирамжийн хавсралтаар *******д төв зах дээр бизнесийн үйл ажиллагаа явуулах худалдаа, үйлчилгээний зориулалттай 30 кв.м газрыг эзэмшүүлэхээр захирамжилсны дагуу 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх гэрчилгээг 2010 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр олгож, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр байгуулжээ.

 9.6.Ийнхүү эзэмшиж байсан газар эзэмших эрхийн гэрчилгээг аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 650 дугаар захирамжаар т, аймгийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/626 дугаар захирамжаар иргэн *******д газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус шилжүүлсэн байна. Нэхэмжлэгч *******д газар эзэмших эрхийн гэрчилгээг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр олгохдоо газрын хэмжээг 33 кв.м гэж ихэсгэсэн.

10. Газрын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийг Монгол Улсын их хурлаас 2002 оны 6 дугаар сарын 07-ны өдөр баталж, 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. Уг хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” гэж заасан.

Нэхэмжлэгч *******д сумын Цахир 7 дугаар баг, XY-92 тоот хаягт байрлах 33 кв.м газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн 000726840 дугаар гэрчилгээ, гуравдагч этгээд ******* сумын Цахир 7 дугаар баг, ХТ-75 тоот хаягт байрлах 3776 кв.м газрыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн ******* дугаар гэрчилгээ тус тус хүчинтэй атал Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/92 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс гаргасан 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2023/35 дугаар “Шинжээчийн дүгнэлт”-ээр нэхэмжлэгч *******ийн бодитоор эзэмшиж байгаа газрыг 35 кв.м, гуравдагч этгээд Э.бат 3173 кв.м гэж тус тус тогтоосон.

аймгийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” 381 дүгээр захирамжаар “******* *******” ХХК-ийн захирал ******* эзэмшиж байсан 1775 кв.м газар эзэмших эрх энэ хэргийн гуравдагч этгээд ******* шилжихдээ 3830 кв.м болж нэмэгдсэн, уг 381 дүгээр захирамжийг үндэслэн Газрын эзэмших эрхийн гэрчилгээгээр газрын хэмжээг засвартайгаар бичиж олгосон, газар эзэмшүүлэх гэрээ болон кадастрын зургаар газрын хэмжээнүүд зөрүүтэй, шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтээр гуравдагч этгээдийн эзэмшиж байгаа газрын бодит хэмжээг 3173 кв.м гэж тогтоосон атлаа бодит давхцалын хэмжээг гаргаагүй, одоо кадастрын мэдээллийн сан дахь газрын хэмжээ 3329 кв.м  байгаа  зэрэг тодорхойгүй нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай.

Өөрөөр хэлбэл, хавтаст хэрэгт авагдсан 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2023/35 дугаар “Шинжээчийн дүгнэлт”-ээр газрын кадастрын мэдээллийн сангийн 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн мэдээллээс үзэхэд иргэн *******ийн эзэмшлийн нэгж талбарын дугаар бүхий 33 кв.м, иргэн Э.батын эзэмшлийн нэгж талбарын дугаар бүхий 3329 кв.м газрууд нь хоорондоо давхцалгүй гэсэн атлаа *******ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн сууриар хэмжсэн хэмжилтээр 4 кв.м талбайгаар давхцаж байна гэж дүгнэсэн.

Энэхүү нэхэмжлэгч *******ийн барилгын сууриар хэмжсэн хэмжилтээ кадастрын мэдээллийн сан дахь гуравдагч этгээд Э.батын эзэмшлийн гэх нэгж талбарын дугаартай газрын мэдээлэлтэй харьцуулан, 4 кв.м давхцалтай гэж дурдсан шинжээчийн дүгнэлт, хэрэгт авагдсан бусад баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эзэмшиж буй газрыг бодитоор давхцалтай эсхүл давхцалгүй гэж шүүх дүгнэх боломжгүйг дурдаж байна.                    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27.1 дэх хэсгийг баримтлан хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл аймгийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” 381 дүгээр захирамжийн ******* холбогдох хэсгийг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагчаас зургаан сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол уг акт хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 35100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхийн зардал болох 1,752,914 /Нэг сая долоон зуун тавин хоёр мянга есөн зуун арван дөрвөн/ төгрөгийг нэхэмжлэгч болон хариуцагч нарт тэнцүү буюу 584,305  / зуун наян дөрвөн мянга гурван зуун таван/ төгрөгөөр хуваарилан, аймгийн Шүүхийн тамгын газрын 100030005001 дансанд оруулсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ч.ОЮУНСАЙХАН