Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 144/ШШ2024/00030

 

 

 

 

   2024             03                 04                                                       144/ШШ2024/00030         

                                                                                                    

           Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

           хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч *** би,

Нэхэмжлэгч: ***ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 20,516,841.78 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ***оос ирүүлсэн хүсэлтийг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

   Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “…*******миний бие Голомт банкнаас зээл авсан. 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр миний бие өвдөж эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. 03 дугаар сарын 18-нд ажилдаа явах гэж байтал ээжийн маань бие өвдөөд хагалгаанд орсон. Хагалгааны дараа багажны хор ороод /цусны имираа болоод/ 1 сарын дараа ажилдаа орох гэсэн боловч намайг ажлаас халсан байсан. Тэрнээс хойш ээжийгээ харж байна. Голомт банкнаас авсан зээлээ 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар ****** банктай тохиролцсон. Иймд тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч *******нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,516,841.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь  Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.  

            Иймд хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,516,841.78 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260,534.21 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 130,267.105 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.      

3. Энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     ***