Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 144/ШШ2024/00031

 

 

 2024             03                 04                                                       144/ШШ2024/00031          

                                                                                 

               Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч ***би,

Нэхэмжлэгч: ***,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ***,

Хариуцагч: ***д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 42,321,613.60 төгрөг гаргуулах, зээлдэгч нь зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр, сайн дураар барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгө болох *** улсын дугаартай суудлын автомашин, унтлагын ком тавилга зэрэг хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ***ээс ирүүлсэн хүсэлтийг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч *******шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “…******* миний бие *******аас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Үндсэн нэхэмжлэл болох 42,321,613.60 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 42,321,613.60 төгрөгийг 1 жилийн хугацаанд төлөхөөр банктай харилцан тохиролцсон болно. Мөн ******* улсын дугаартай суудлын автомашин, унтлагын ком тавилга зэрэг хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг хариуцагч миний бие үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулахыг хүлээн зөвшөөрч байна.   Иймд тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “*******нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 42,321,613.60 төгрөг гаргуулах, зээлдэгч нь зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр, сайн дураар барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгө болох ******* улсын дугаартай суудлын автомашин, унтлагын ком тавилга зэрэг хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь  Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

            Хамтран хариуцагч *******нь харвалт өгч эхнэрийн асаргаанд байгаа тул нэхэмжлэгч ******* нь хамтран үүрэг гүйцэтгэгч *******аас татгалзсан болохыг дурдаж шийдвэрлэв.   

            Иймд хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 42,321,613.60 төгрөг гаргуулах, зээлдэгч нь зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр, сайн дураар барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгө болох *******улсын дугаартай суудлын автомашин, унтлагын ком тавилга зэрэг хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 439,759 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 254,979.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.      

3. Энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       ***