| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2024/00033/И |
| Дугаар | 144/ШШ2024/00033 |
| Огноо | 2024-03-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 144/ШШ2024/00033
2024 03 06 144/ШШ2024/00033
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч *** би,
Нэхэмжлэгч: ***ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ***,
Хариуцагч: ***,
Хариуцагч: *** нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 14,801,127.04 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******ийн захирал ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...******* нар нь ********тай 2022 оны 01 дугаар сарын 14-ны өдөр ******** дугаартай Зээлийн гэрээ байгуулан 30,000,000.00 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээ зориулалтаар авсан. Банк нь зээлдэгч *******ийн ******** дахь ******* тоот дансанд 2022 оны 01 сарын 14-ны өдөр 30,000,000.00 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 16,500,000 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 5,436,435.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 14,473.65 төгрөгийг тус тус төлсөн. Зээлдэгч Банктай байгуулсан ******* дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2023 оны 06 сарын 15-ний өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөөгүй. Зээлдэгч нь 2022 оны 01 дүгэр сарын 14-ны өдөр Банктай байгуулсан *******дугаартай зээлийн гэрээний хавсралт 1-т заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөр төлөх үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2023 оны 06 сарын 15-ний өдрөөс хугацаа хэтрүүлж, өргөдөл гаргах өдрийн байдлаар 153 хоног хугацаа хэтрүүлээд байна. ******* зүгээс удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй.
Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон ******* дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 13,500,000 төгрөг, 2023 оны 11-р сарын 15-ний өдрийн байдлаарх хугацаа хэтэрсэн 153 хоногийн хүү болох 1,258,767.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,359.92 төгрөг нийт 14,801,127.04 төгрөгийг ******* нараас гаргуулж өгнө үү” гэжээ.
Зохигчид 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:
*******ийн нэхэмжлэлтэй ******* нарт холбогдох иргэний хэрэгт талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийг үндэслэн энэхүү гэрээг байгуулав. Үүнд:
1.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* нараас зээлийн төлбөр 14,801,127.04 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гарсан.
1.2. Нэхэмжлэгч нь нэхэмжилсэн 14,801,127.04 төгрөгийг хариуцагч нь маргаангүй төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болно.
1.3. Хариуцагч нь 14,801,127.04 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна.
1.4. Төлбөр төлөх хугацаа, төлбөрийн хэмжээ: 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор 14,801.127,04 төгрөг төлж барагдуулна.
1.5. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төлнө.
1.6. Энэхүү гэрээгээр тохиролцсон бүх нөхцөлийг шүүгчийн захирамжид тусгуулахаар талууд тус тус харилцан тохирч эвлэрчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******нарт холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 14,801,127.04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд бичгээр гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...эсхүл зохигч эвлэрсэн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан байна.
Иймд хариуцагч ******* нар нь нэхэмжлэгч *******д 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор 14,801,127.04 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байна гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч *******нар нь зээлийн гэрээний үүрэгт 14,801,127.04 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор 14,801,127.04 төгрөгийг *д төлж барагдуулахаар****** талууд харилцан тохиролцож эвлэрсэн, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231,955.63 төгрөгийн тавин хувь болох 115,977.815 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх тавин хувь болох 115,977.815 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 115,977.815 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д тус тус олгосугай.
3. Энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ***