Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Баттулга |
Хэргийн индекс | 144/2024/00042/И |
Дугаар | 144/ШШ2024/00037 |
Огноо | 2024-03-13 |
Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 144/ШШ2024/00037
2024 03 13 144/ШШ2024/00037
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч ***даргалж,
Хүсэлт гаргагч: ***ийн хүсэлттэй,
***г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид: Хүсэлт гаргагч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...******* би 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр иргэн *******д нийт 16,063,000 төгрөгийн эргэн төлөлт хохирол барагдуулах эвлэрлийн гэрээг 4 сарын хугацаатай 2022 оны 07 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулахаар гэрээг байгуулж нотариатаар батлуулсан боловч өнөөдрийг хүртэл зугтаж итгэл эвдэж төлбөр хохирлыг барагдуулахгүй байгаа. Н.Мөнгөншагайн оршин суух хаяг нь мэдэгдэхгүй байх тул хариуцагч *******г эрэн сурвалжилж өгнө үү” гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эвлэрлийн гэрээ, хариуцагч *******н иргэний үнэмлэхийн лавлагаа, ****** аймгийн *******сум дахь Сум дундын прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 152 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
*******ын хүсэлттэй *******г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “…Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж болно” гэж заажээ.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь хаана оршин сууж байгаа нь тодорхой бус үйл баримт тогтоогдож байх тул түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын *******хэлтэст даалгаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ********г эрэн сурвалжилсугай.
2. *******г эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоож нэхэмжлэгч *******д мэдэгдэхийг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын ******* хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ***