Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 144/ШШ2024/00045

 

 

             2024             03                  26                                                           144/ШШ2024/00045

    

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч *** би,

Нэхэмжлэгч: ***ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***д холбогдох,

Нэхэмжлэгчийн эзэмшлийн Өмнөговь аймгийн *******хаягт байршилтай, нэгж талбарын ******* дугаар бүхий 0,4га талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч *******аас ирүүлсэн хүсэлтийг 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад,

    ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч *******шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “…Өмнөговь аймгийн ******* хаягт байршилтай, нэгж талбарын ******* дугаар бүхий 0,4 га талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй газрыг Өмнөговь аймгийн *******тай харилцан тохиролцож худалдсан болно. Хариуцагч ******тай газрын маргаангүй болсон тул тус шүүхэд *******д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан нэхэмжлэгчийн эзэмшлийн ******* хаягт байршилтай, нэгж талбарын ******* дугаар бүхий 0,4га талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх  хэсэгт хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхийг зохицуулжээ. Нэхэмжлэгч “********ын шүүхэд ирүүлсэн хүсэлтээр хариуцагч *******д холбогдуулан нэхэмжлэгчийн эзэмшлийн *******хаягт байршилтай, нэгж талбарын ******* дугаар бүхий 0,4га талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  үндэслэлтэй байна.     

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,950 төгрөгийн тавин хувь болох 39,475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,  тавин хувь болох 39,475 төгрөгийг Төрийн сан банк, Өмнөговь аймаг, улсын тэмдэгтийн хураамжийн 100111000941 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Нэхэмжлэгч ******** нь хариуцагч *******д холбогдуулан нэхэмжлэгчийн эзэмшлийн ******* хаягт байршилтай, нэгж талбарын ******* дугаар бүхий 0,4га талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,950 төгрөгийн тавин хувь болох 39,475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх тавин хувь болох 39,475 төгрөгийг Төрийн сан банк, Өмнөговь аймаг, улсын тэмдэгтийн хураамжийн 100111000941 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч “*******д олгосугай. 

3. Захирамжид зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        ***