Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Баттулга |
Хэргийн индекс | 144/2024/00059/И |
Дугаар | 144/ШШ2024/00056 |
Огноо | 2024-04-15 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 144/ШШ2024/00056
2024 04 15 144/ШШ2024/00056
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч *** би,
Нэхэмжлэгч: ***,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ***,
Хариуцагч: ***д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 8,909,526.32 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчээс ирүүлсэн эвлэрэх тухай хүсэлтийг 2024 оны 04 дүгээр 10-ны хүлээн аваад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “…*******ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,888,526.32 төгрөг, нотариатчийн үйлчилгээний зардал 21,000 төгрөг нийт 8,909,526.32 төгрөг гаргуулах тухай хэрэг тус шүүхэд хянагдаж байна.
Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.1.1, 69.1.3-д заасан үндэслэлээр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авахуулах хүсэлт гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагчтай эвлэрсэн тул тус шүүхэд гаргасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авахуулах хүсэлтээсээ татгалзаж байна. Мөн хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нь нас барсан тул хамтран үүрэг гүйцэтгэгч *******ээс татгалзаж шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох нийт 8,909,526.32 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж түүнтэй эвлэрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Зохигчийн шүүхэд 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:
*******ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,888,526.32 төгрөг, нотариатчийн үйлчилгээний зардал 21,000 төгрөг нийт 8,909,526.32 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн банканд гаргасан хүсэлтийг хүлээн авч дараах нөхцөлөөр эвлэрэхээр харилцан тохиролцов. Нэхэмжлэгч “*******ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 8,888,526.32 төгрөг, нотариатчийн үйлчилгээний зардал 21,000 төгрөг нийт 8,909,526.32 төгрөгийг хариуцагч ******* нь бүрэн хүлээн зөвшөөрч 12 сарын хугацаанд буюу 2024 оны 04 дүгээр сараас 2025 оны 03 дугаар сарыг дуустал сар бүрийн 30-ны өдрийн дотор дараах хуваарийн дагуу төлөхөөр тохиролцов.
Үүнд: 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,436,509 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,436,509 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,436,509 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцов.
Хариуцагч нь зээлийн төлбөрийг 2 сар ба түүнээс дээш хугацаанд төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэнэ. Иймд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,909,526.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Зохигчийн шүүхэд 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:
*******ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,888,526.32 төгрөг, нотариатчийн үйлчилгээний зардал 21,000 төгрөг нийт 8,909,526.32 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн банканд гаргасан хүсэлтийг хүлээн авч дараах нөхцөлөөр эвлэрэхээр харилцан тохиролцов. Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 8,888,526.32 төгрөг, нотариатчийн үйлчилгээний зардал 21,000 төгрөг нийт 8,909,526.32 төгрөгийг хариуцагч ******* нь бүрэн хүлээн зөвшөөрч 12 сарын хугацаанд буюу 2024 оны 04 дүгээр сараас 2025 оны 03 дугаар сарыг дуустал сар бүрийн 30-ны өдрийн дотор дараах хуваарийн дагуу төлөхөөр тохиролцов.
Үүнд: 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,436,509 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,436,509 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,436,509 төгрөгийг тус тус хэсэгчлэн нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцож эвлэрчээ.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,909,526.32 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,436,509 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,436,509 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,436,509 төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 79,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ***