Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Баттулга |
Хэргийн индекс | 144/2024/00026/И |
Дугаар | 144/ШШ2024/00060 |
Огноо | 2024-04-22 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 144/ШШ2024/00060
2024 04 22 144/ШШ2024/00060
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч ***би,
Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-д холбогдох
Цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрт 3,234,668 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “…Тус шүүхэд ******* холбогдох цахилгаан эрчим хүчний төлбөр 3,234.668 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч талаас 2,033.290 төгрөгийг төлж барагдуулсан тул үлдэгдэл 1,201,378.17 төгрөгийг 2024 оны 04 дүгэр сарын 28-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож хэсэгчилсэн гэрээ байгуулсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Зохигчийн шүүхэд 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээнд:
*******ийн нэхэмжлэлтэй *******д холбогдох Цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрт 3,234,668 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн *******д гаргасан хүсэлтийг хүлээн авч дараах нөхцөлөөр эвлэрэхээр харилцан тохиролцов. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 2,033.290 төгрөгийг төлж барагдуулсан тул үлдэгдэл 1,201,378.17 төгрөгийг 2024 оны 04 дүгэр сарын 28-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож хэсэгчилсэн гэрээ байгуулсан. Иймд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******нь хариуцагч *******д холбогдуулан цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрт 3,234,668 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Зохигчийн шүүхэд 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээнд:
*******ийн нэхэмжлэлтэй *******д холбогдох Цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрт 3,234,668 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн *******д гаргасан хүсэлтийг хүлээн авч дараах нөхцөлөөр эвлэрэхээр харилцан тохиролцов. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 2,033.290 төгрөгийг төлж барагдуулсан тул үлдэгдэл 1,201,378.17 төгрөгийг 2024 оны 04 дүгэр сарын 28-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож хэсэгчилсэн гэрээ байгуулсан. Иймд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч ******* нь 3,234,668 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 2,033.290 төгрөгийг төлж барагдуулан үлдэгдэл 1,201,378.17 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66,800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 33,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ***