| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2024/03206/И |
| Дугаар | 181/ШШ2024/02760 |
| Огноо | 2024-07-23 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 181/ШШ2024/02760
2024 07 23 181/ШШ2024/02760
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуур гудамж, 101 барилга, 706 тоотод байрлах, Б ф ББСБ ХХК /РД:6186858/,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.Б /РД:ПЭ87061104/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б оролцов.
/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б ф ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.Б эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Иргэн Х.Б нь Б ф ББСБ ХХК-тай 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр №2101130101026260 тоот гэрээ байгуулан 4,000,000 төгрөгийг сарын 3,9 хувийн хүүтэйгээр 40 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч Х.Б нь Хаан банк дахь 5858095560 тоот дансаар мөнгө хүлээн авахыг зөвшөөрч гарын үсэг зурсан тул зээлдүүлэгч байгууллагаас 4,000,000 төгрөгийг дээрх данс руу шилжүүлсэн байна. Уг зээлийн төлөх ёстой зээлийн өр төлбөр нь үндсэн зээл 2,934,725.78 төгрөг, үндсэн хүү 698,005.08 төгрөг, хуримтлагдсан хүү 114,454.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32,724.59 төгрөг, авлага эрсдэлтэй зээл 50,000 төгрөг, бүгд 3,829,909.75 төгрөгийг төлөх ёстой байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар зээлээ төлөөгүй 182 хоног болсон байна.
Зээлдэгч X.Б нь зээлээ зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхгүй хугацаа хэтэрч төлж байгаад сүүлдээ огт төлөхөө больсон. Энэ хугацаанд зээлдэгч X.Б бүртгэлтэй утас руу залгаж зээлээ төлөх талаар хэлэхэд Гэрээр боорцог хийж байгаа, гуанзанд ажиллаж байгаа, Баян-Өлгийд дэлгүүрт ажиллаж байгаа цалингаа буухаар удахгүй зээлээ төлнө гэдэг ч төлөлгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон.
Түүний оршин суудаг багын засаг даргатай 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр очиж уулзаж, түүний талаар асууж тодруулахад энэ хороон дээрх хаяг дээрээ амьдрахгүй байгаа гэж тайлбарлан өгч 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 183 дугаартай албан бичгээр Х.Б хаяг дээрээ байхгүй болохыг тодорхойлсон тодорхойлолт өгсөн ба түүний хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа юм. Б ф ББСБ ХХК-ийн зүгээс шүүхэд хандаж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч Х.Бэрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ж.Г томилсон 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 17/193 тоот итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 183 тоот тодорхойлолт, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Зээлийн гэрээний хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Барьцааны гэрээний хуулбар, хугацаа хэтэрсэн зээлийн харилцагчийн хаягийг шалгасан тухай тэмдэглэл зэргийг нотлох баримтаар гарган өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б ф ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.Б эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гарах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргахаар зохицуулсан.
3. Нэхэмжлэгч Б ф ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ Х.Б зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, шүүх хариуцагчийн хаяг тодорхой бус гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж тодорхойлж байна.
4. Х.Б нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээ зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор Х.Б оршин суугаа газрын хаягийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах эрхтэй.
6. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.Б нь зээлийн гэрээнд тусгасан хаягтаа оршин суудаггүй болох нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 183 тоот тодорхойлолт болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
7. Шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт, шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтад тулгуурлан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.Б эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч Б ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
8. Хариуцагч Х.Б эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Ховд аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй.
9. Нэхэмжлэгч Б ф ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Х.Б эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Ховд аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б ф ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Х.Б оршин суугаа газрыг олж тогтоосны эцэст, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г /утас: 88108715/-д мэдэгдэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ