| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2024/03187/И |
| Дугаар | 181/ШШ2024/02759 |
| Огноо | 2024-07-23 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 181/ШШ2024/02759
2024 07 23 181/ШШ2024/02759
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Жамъян гүний 18/1, Даун таун, 601 тоотод байрлах, Т а ХХК /РД:6589693/,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.А /РД:ФВ95011619/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боролцов.
/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т а ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.А эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Нэхэмжлэгч Т а ХХК нь 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сайн Интернэшнл ХХК-тай 23/115 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Дээрх гэрээний дагуу хариуцагч Д.А нь Галакси Эс21 загварын гар утсыг худалдан авах зорилгоор 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчтэй Зээлийн гэрээ байгуулж гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Барьцааны гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагч нь Зээлийн гэрээний 4.2.3 дахь хэсэгт Зээлийн төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүүгийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусан хүртэлх хугацаанд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зуйлд заасны дагуу төлөх гэж заасан үүргээ өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй байна. Ийнхүү Зээлийн гэрээний 3.1.3 дах хэсэгт Зээлийн жилийн хүү 42 хувь, 3.1.4 дахь хэсэгт Зээлийн гэрээний хугацаа 12 сар, 3.1.5 дахь хэсэгт Нэмэгдүүлсэн хүү төлөгдөөгүй байгаа зээлд ноогдох үндсэн хүүгийн 20 хувь байна гэж тус тус заасны дагуу 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 21-ий өдөр хүртэл 62 хоног үндсэн зээл 2,595,278.28 төгрөг, зээлийн гэрээний хүү 311,845.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34,161.78 төгрөг нийт 2,941,285.26 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нэхэмжлэгч болон Сайн Интернэшнл ХХК-ийн хооронд байгуулсан 23/115 дугаартай Хамтран ажиллах гэрээний дагуу Сайн интернэшнл ХХК нь гэрээний хавсралтад заасны дагуу хариуцагч руу удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч хариуцагч нь зээлийн гэрээнд заасан үүргээ сайн дураар биелүүлэхгүй байна. Иймд Зээлийн гэрээг дуусгавар болгон цуцалж, Зээлийн гэрээний үүрэгт 2,595,278.28 төгрөг, зээлийн хүү 311,845.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 34,161.78 төгрөг нийт 2,941,285.26 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Гэтэл Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 03 дүгээр сарын 21-ний өдөр 184/Ш32024/07791 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Б.У би хариуцагч Д.А РД:ФВ95011619 /Баянзүрх дүүрэг,31 хороо, монел 33 гудамж, 49 тоот/ эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж байна. гэжээ.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Б.У, А.А нарыг томилсон 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ГБ-24/05/13 тоот итгэмжлэл, 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Хамтран ажиллах гэрээний хуулбар, бараа хүлээлгэн өгсөн актын хуулбар, 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Барьцааны гэрээний хуулбар, зээл хүсэгчийн анкетын хуулбар, иргэний оршин суугаа хаягийн лавлагааны хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, бараа хүлээлгэн өгсөн актын хуулбар, 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Зөвшөөрлийн хуудасны хуулбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШЗ2024/08079 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Т а ХХК нь цалингийн зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.А эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гарах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргахаар зохицуулсан.
3. Нэхэмжлэгч Т а ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ Д.А зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, шүүх хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж тодорхойлж байна.
4. Д.А нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч нь Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор Д.А оршин суугаа газрын хаягийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах эрхтэй.
6. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.А нь хамтран ажиллах гэрээнд тусгасан хаягтаа оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШЗ2024/08079 дугаартай захирамж болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
7. Шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт, шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтад тулгуурлан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.А эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч Т а ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
8. Хариуцагч Д.А эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй.
9. Нэхэмжлэгч Т а ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Д.А эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Т а ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Д.А оршин суугаа газрыг олж тогтоосны эцэст, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У /утас: 80067086, 99189476/-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ