Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 144/ШШ2024/00077

 

 

      2024             05                   07                                                       144/ШШ2024/00077          

                                                                                 

     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч *** би,

Нэхэмжлэгч: ***ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***д холбогдох

Иргэн ***тай байгуулсан *** тоот гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,231,639.01 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагч *** нараас ирүүлсэн хүсэлтийг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* нь *******т холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,231,639.01 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Тус иргэний хэргийн хариуцагч *******ын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хариу тайлбарт 1,231,639.01 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 30, 06 дугаар сарын 30-нд тус тус хуваан төлнө гэснийг зөвшөөрч байна. Иймд тус иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

   Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “…******* миний бие нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр тус компаниас гар утас авсан. Иймд төлж барагдуулаагүй учир 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр *******ийн нэхэмжлэлийг тус шүүхээс хүлээн авсан. *******тай 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр утсаар холбогдож 2024 оны 05 дугаар сарын 30, 06 дугаар сарын 30-нд 2 хувааж төлөхөөр тохирсон. Иймд тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

                                                             ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан иргэн *******тай байгуулсан *******тоот гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,231,639.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь  Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

            Иймд хариуцагч *******нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* нь хариуцагч *******т холбогдуулан иргэн *******тай байгуулсан *******тоот гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,231,639.01 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34,110 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 17,055 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.      

3. Энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       ***