Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 150/шш2024/00156

 

  Зохигчийн эвлэрлийг баталж,

                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа, шүүгч Г.Алгирмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч******* нэхэмжлэлтэй, хариуцагч******* холбогдох нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдаж гутаасан болохыг тогтоолгох, нэр төр, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх, хариуцагчид тухайн мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг, цаашид******* нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан үйлдэл /эс үйлдэхүй/ гаргахгүй байхыг тус тус даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч*******, хариуцагч*******, хариуцагчийн өмгөөлөгч *, иргэдийн төлөөлөгч *, нарийн бичгийн дарга Б.Дулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Монгол Улсын иргэн******* миний бие 2022 оны 10 дугаар сарын 14-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл "*" ХХК-ийн *р ажиллаж байгаа билээ.

* нь * ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/* дугаартай тушаалаар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "5Ш" хөтөлбөр буюу шүүр ажиллагааны хүрээнд ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд ажлаас чөлөөлөгдсөнөөсөө хойш надад хувийн өш санаж, сошиал орчинд буюу олон нийтийн цахим мэдээллийн хэрэгсэл болох фэйсбүүк цахим хуудсаар өөрийн "*" гэх нүүр номын хаягаар намайг доромжилсон агуулгатай нийтлэлүүдийг оруулж эхэлсэн.

Миний бие дээрх нийтлэлүүдэд ямар нэгэн байдлаар сэтгэгдэл бичиж, тайлбар, няцаалт хийж, хэрүүл маргаан үүсгэж, гомдол гаргалгүй өнөөдрийг хүртэл явсан боловч сүүлийн 2 сарын хугацаанд *н нийтлэлүүд нь хэрээс хэтэрч, иргэн миний Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан халдашгүй, эрх чөлөөтэй, нэр төр, алдар хүндтэй байх эрхэд ноцтой байдлаар халдаж эхэлсэн тул өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэж, нэр төрөө сэргээлгэхээр арга буюу шүүхэд хандаж байна.                                     

Иргэн * өөрийн "*" гэх нүүр номын хаягаар дараахь мэдээллүүдийг оруулсаар ирсэн болно. Үүнд:

1. 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр: "Хууль зөрчигч *-н * сэтэртэй *ын ажил болоод ахуйн уналга * !!!!!, цэнхэр дугаар яасан бэ !?!? Яагаад хууль биелүүлдэггүй юм. Нэг л их хууль ярьсан, хуулиар далайлгасан хуулийн дагуу ажилдаг дарганцар хуулийг өөрөөсөө эхэлж хэрэгжүүлнэ үү !?!?!? Хууль биелүүлэхгүй бол Ажлаас халах үндэслэл дээр чинь нэмэгдэнэ !!!!!! "Чамайг дээрх ажилдаа тэнцэхгүй гэдгийг АНХАН, ДУНД, ДЭЭД шатны шүүхүүд нотолсон" гэх нийтлэлийг оруулсан.

Нийтлэлд дурдагдсан * улсын дугаартай автомашин нь "*" ХХК-ийн *ын ажил албаны хэрэгцээнд зориулагдсан автомашин юм. Өөрөөр хэлбэл "*" ХХК-ийн *аар ажиллаж байгаа хэн ч бай уг автомашиныг өөрийн үүрэгт ажил, албаны хэрэгцээнд унаж хэрэглэх боломжтой.

Мөн тус нийтлэлдээ * нь намайг ямар учраас "хууль зөрчигч", "чамайг ажилдаа тэнцэхгүй гэдгийг анхан, дунд, дээд шатны шүүхэд нотолсон" гэж бичсэн нь ойлгомжгүй байх бөгөөд өнөөдрийн байдлаар надад хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр хууль зөрчсөн гэж арга хэмжээ авагдаагүй, түүнчлэн миний хөдөлмөр эрхлэлтийн харилцаа хэвийн үргэлжилж байгаагийн дээр тухайн ажил, албан тушаалд тэнцэхгүй болох талаар ямар ч хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй болно.

2. 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр: "* -ийн * сэтэртэй * нь * болон * компаниудын хооронд хийсэн 2024-онд мөрдөх хамтын гэрээнд тусгагдсан нийт ажилчдын эрх ашгийг зөрчиж, ажилчдын нэмэлт цалин урамшууллуудын заалтуудад өөрчлөлт оруулж ажилчдыг хохироохын төлөө ажиллаж байна. * нь сард 8.000.000 төгрөгийн цалин авдаг 12х8.000.000=96.000.000+12% нийгмийн даатгал байгууллагаар төлүүлдэг тэхээр жилд 108.000.000 төгрөг. Өөрөө ийм өндөр цалинтай байж бусдын бага цалинг танахаасаа ичээсэй. Үйлдвэрт түй ч тусгүй чи байхгүй болоход л шууд 108.000.000 төгрөг хэмнэхээр байна. Дээрх мөнгөн дүн дээр чиний ажил ахуйдаа унадаг машины бензин тос, үйлчилгээ хөлс, томилолтын мөнгө нэмэгдвэл замбараагүй их мөнгөн дүн гарахаар байна" гэх нийтлэлийг оруулж, "*-аас 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр компанийн дэргэдэх * дарга *т хүргүүлсэн албан бичгийн зургийг хавсаргасан.

Дээрх албан бичиг нь "*" ХХК-аас *той байгуулагдсан Хамтын гэрээнд өөрчлөлт оруулах ажлын хэсэгт орж ажиллах үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчдийн нэрсийг ирүүлэхийг хүссэн агуулгатай бөгөөд миний бие компанийг төлөөлж албан бичигт гарын үсэг зурсан. Уг албан бичиг нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон компанийн дүрэм журамд үндэслэгдсэн болно. Өөрөөр хэлбэл уг албан бичгээр Хамтын гэрээний тодорхой зүйл заалтууд дээр өөрчлөлт оруулах саналаа хүргүүлсэн байх бөгөөд *ын бичиж буй шиг аливаа байдлаар ажилтнуудын эрх ашгийг хохироож, тэдний цалин хөлс, урамшууллыг хасах агуулга, хүсэл зориг илэрхийлэгдээгүй болно.

Гэтэл * нь * намайг өндөр цалин авдаг, үйлдвэрт ямар ч тусгүй, ажилтнуудын эрх ашгийг зөрчиж, цалин урамшууллыг хасахын төлөө ажиллаж байна гэх зэргээр миний ажил хэргийн нэр хүндэд хууль бус аргаар халдаж байна.

Үйлдвэрийн орон тооны нэгж, бүтцийг компанийн * тогтоолоор, ажилтнуудын цалин хөлсний хэмжээг компанийн * баталдаг гэдгийг * нь * ХХК-ийн үйлдвэрт дунд шатны нэгжийн удирдлагаар ажиллаж байсан хүний хувьд сайн мэдэх учиртай билээ. Түүнчлэн компанийн нууц мэдээ, мэдээлэл буюу байгууллагын бүтэц дотооддоо харилцсан албан бичгүүд, ажилтнуудын цалин хөлсний хэмжээг жил гаруйн өмнө ажлаас чөлөөлөгдсөн*нь хууль бус аргаар олж аван байгууллагын болон хувь хүний нууцад хамаарах мэдээллийг олон нийтэд түгээж байгаа нь Байгууллагын нууцын тухай хууль болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар хамгаалагдсан хүн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхолд халдсан үйлдэл болоод байна.

3. 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр: “*-ийн *ийн чиг үүргийг * нь 220.000.000 төгрөг төлж бусдаар гүйцэтгүүлэх ажлыг захиалсан. Чиний удирдлага дор байгаа хуулийн хэлтэс мөн чи өөрөө чадваргүйгээ энэ үйлдлээрээ харуулж байна. * хэлтсийн чадваргүй дарга мэргэжилтнүүдийг 150.000.000 сая төгрөгөөр цалинжуулж үргүй зардал гаргаж байхаар энэ хэлтсийг татан буулгаж хэмнэлт хий. Мөн чи ч гэсэн бүхэл бүтэн хэлтэстэй тэнцэх 108.000.000 төгрөгийн цалингаасаа татгалз чиний хийж байгаа ажилд 1.5 байхад хангалтай. ХЭМНЭЛТИЙН ХУУЛЬ ХААНА БАЙНА * гэх нийтлэлийг оруулж, * миний "*-ийн *ын хувиар хууль зүйн туслалцаа, зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын даалгавар баталсан зургийг олон нийтийн сүлжээнд оруулж, намайг 220,000,000 төгрөгөөр хуулийн зөвлөх үйлчилгээ авсан гэх агуулгатай мэдээллийг нийтэлсэн.

Дээрх зөвлөх үйлчилгээний тухайд "*" ХХК-ийн * 2023 онд тогтоол гаргаж, тухайн жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан бусдаар гүйцэтгүүлэх ажлын төсөвт 220,000,000 төгрөгөөр мэргэжлийн хуулийн этгээдээс хууль зүйн зөвлөх үйлчилгээ авах шийдвэрийг гаргасан. Энэ ажлын хүрээнд 2023 оны 09 дүгээр сард Өмгөөллийн "*” ХХК нь нээлттэй сонгон шалгаруулалтад тэнцэж, "*" ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай хууль зүйн зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан.

Тус гэрээгээр өмгөөллийн хуулийн этгээд нь * гэлтгүй * хотод хянан шийдвэрлэгдэж байгаа эрүү, иргэн, захиргаа, арбитрын хэрэг маргаан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд "*" ХХК-ийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцох, хууль эрх зүйн чиглэлээр шаардлагатай сургалтуудыг зохион байгуулах, компанийн хэмжээнд дагаж мөрдөх дүрэм журам, гэрээ хэлцэл боловсруулах, эрх зүйн ач холбогдол бүхий бичиг баримтын эхийг боловсруулах, олон улсын ЕРС нөхцөлтэй гэрээ хэлцэл байгуулахад техникийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх зэрэг олон ажлууд тусгагдсан.

"*" ХХК-тай холбоотой эрх зүйн маргаан бүхий 40 гаруй эрүү, иргэн, захиргааны хэргүүд шүүхэд хянагдаж байгаа бөгөөд хувийн өмчөөс төрийн өмчид шилжих үед үүссэн өмчийн томоохон маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа болно.

"*” ХХК нь дээрх эрх зүйн маргаан бүхий иргэн, эрүү, захиргааны хэргүүдэд болон авлага барагдуулахтай холбоотойгоор шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд компанийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан оролцож хууль зүйн зөвлөх үйлчилгээг үзүүлж байгаа болно.

Иймд * миний бие дур мэдэж өмгөөллийн компанитай гэрээ хэлцэл байгуулж, компанийн хуулийн хэлтсийн чиг үүргийн ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн, түүнчлэн хуулийн хэлтэс чадваргүй болохоор уг ажлыг захиалсан зүйл байхгүй болохыг дурдмаар байна.

4. 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр: "* төхк-ийн * минь албаны унааг ажлын бус цагаар байх ёстой газар нь аваачиж тавина уу? Ер нь хэн чамайг машин уна гээд байгаан Хэмнэлтийн хуулиар гүйцэтгэх захирлаас бусад нь машин унах шаардлагагүй нэг л хууль ярьж ажилчдыг хуулиар далайлгасан хэздаа өөрийнх нь хууль биелүүлдэг байдал нь нэг иймэрхүү" гэх нийтлэлийг миний *-д өгсөн ярилцлагын үеийн зургын хамт оруулсан,

Миний эцэг эхээс оноож өгсөн нэр бол * овогт * юм. Хүнтэй насан туршид хамт байдаг цөөхөн зүйлийн нэг нь нэр. Хүний нэр хувь заяаг ч тодорхойлдог гэдэг. Монголчууд хүүхдэдээ нэр өгөх, нэр хайрлах сургааль, ёс заншил ч хүртэл бий. Гэтэл хүний нэрийг эрхэлж буй ажил, албан тушаалтай нь холбогдуулж "*" гэж цоллож гутаан доромжилж, Монгол Улсын иргэн * миний Монгол Улсын Үндсэн хууль, Монгол улсын Иргэний хуулиар хамгаалагдсан нэр, нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдаж байгаад гомдолтой байна.

5. 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр: "* төхк-ийн захиргаа *ын хамаарал бүхий нөхөр болох *ийн дарга * * нар нь удаа дараа ажлын өдрүүдэд ажлын цагаар архидан согтуурч ажил тасалж, өглөөний шуурхай зөвлөгөөнд шал согтуу оролцсоор байхад өнөөдрийг хүртэл * өөрийн хүмүүстээ арга хэмжээ авсангүй. Энгийн ажилчид хоноц үнэртүүлээд ирэхэд л өдөрт нь ажлаас чөлөөлдөг гэвч түүнтэй найз нөхөд хамааралтай л бол давуу эрх эдлэх юм гэнэ ёстой "Бүх амьтан тэгш эрхтэй. Гахай бүр илүү эрхтэй" гэдэг шиг юм л болж байна. Би яахын ажлын өдөр ажлын цагаар бүр танай оромжид архидан согтуурч байгаа зураг бичлэг, баримтуудыг сошиал дээр тавих юм уу? Архины хамааралтай, ёс суртахүүнгүй нөхдүүдээ үтэр түргэн хөөж явуулна уу? * Үгүй бол" гэх сүрдүүлж, дарамталж далайлгасан агуулгатай нийтлэлийг миний хувийн фэйсбүүк дээрээс авсан зургийн хамт оруулсан,

2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр: "Ажлын өдөр ажлын цагаар 2-3 өдөр *ын оромжид архидан согтуурч ажил тасалсан ч *тай хамааралтай бол толгойг чинь илээд л өнгөрнө. Энгийн ажилчин байсан бол дуус2" гэх нийтлэлийг, 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр: "*-н *ын оромжид ажлын цагаар, ажлын өдөр архидан согтуурч, тасарч ажилдаа ирэхгүй хэдэн өдөр болсон ч таныг илээд өнгөрнө. Та бас ажлын өдөр ажлын цагаар наамаар санагдвал*ын оромжид очоод архидаж болно тэгвэл тантай арга хэмжээ ярихгүй" гэх нийтлэлүүдийг тус тус оруулж, * намайг ажлын цагаар гэртээ хүн цуглуулаад архи уугаад ажлаа хийдэггүй, мөн архичин найз нар нь ажлын цагаар архи уусан байхад арга хэмжээ авдаггүй гэх агуулгатай нийтлэлүүдийг оруулж миний ажил хэргийн нэр хүндэд ноцтой халдаж байна.

Иргэн * миний хувьд ажлын цагаар гэр орондоо хүн цуглуулж архидан согтуурах үйлдлийг огтоос гаргаж байгаагүй болно. Гэтэл миний зүгээс *ын нийтлэлүүдэд огтоос хариу үйлдэл үзүүлж, хариу, тайлбар өгдөггүй болоод тэр үү сүүлдээ намайг архитай холбож, гэртээ ууж байгаа бичлэгийг чинь олон нийтэд дэлгэнэ гэх зэргээр нэр төрд халдаж, далайлган сүрдүүлэх боллоо.

Мөн ажлын өдөр ажлын цагаар архи уусан ажилтанд арга хэмжээ авдаггүй, ажлын өдөр ажлын цагаар архи уумаар санагдвал *ын оромжид очоод архидаж болно тэгвэл арга хэмжээ ярихгүй гэсэн агуулга нийтэлсэн нь эрхэлж буй албан тушаалтай минь шууд холбогдуулж хувийн нэр зааж миний хувийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан үйлдэл гэж үзэж байна.

* ХХК-нь ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан компанийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ болон бусад холбогдох дүрэм, журмаар зохицуулагддаг ба уг асуудлыг хариуцдаг мэргэжлийн хэлтэс ажилладаг бөгөөд миний бие ажил, албан тушаалын чиг үүргийн хүрээнд тухайн хэлтсийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдоггүй болно.

Дээрх нийтлэлд дурдагдсан * болон * нарын хувьд 2023 оны 04 дүгээр сард хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 1 хоног ажил тасалсан, ажлын цаг ашиглалт хангалтгүй гэх үндэслэлээр Гүйцэтгэх захирлын тушаалаар хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээсэн талаар мэдээлэл надад байгаа.

Миний хувьд "*" ХХК-д ажилд орсон цагаас хойш *ыг ажил хэргийн шугамаар л мэдэх болсон ба өмнө нь *ыг таньж мэддэггүй байсан, түүнтэй ямар нэгэн хувийн өш хонзон, атаа жөтөө байхгүй, ямар нэгэн байдлаар хувийн болон албаны журмаар муудалцаж хэрэлдэж маргасан зүйл байхгүй болохыг энд дурдмаар байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно..." гэж, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т "Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй... нэр төрийг нь доромжилж болохгүй..." гэж, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараах үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ: 2/хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх" гэж заасан. Өөрөөр хэлбэл хүний нэр төр, алдар хүнд нь ардчилсан нийгэмд Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийн нэг юм.

Түүнчлэн Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт: "Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ" гэж, 497 дугаар зүйлийн 497.1-д "Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй" гэж, 511 дүгээр зүйлийн 511.1-д "Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ" гэж тус тус хуульчилсан.

Иргэн *ын дээрх худал, хуурмаг, үнэнд нийцээгүй ташаа мэдээллүүд олон нийтийн цахим сүлжээ, сошиал орчинд түгсэн дараахь гэм хор учраад байна. Үүнд:

1. Хувийн амьдралын орчинд орсон сөрөг өөрчлөлт: > Гэр бүлийн харилцаанд ан цав гарч, аав, ээж, эхнэр үл итгэх, хэрүүл маргаан үүсэх, ажлаа зохих ёсоор хийж байгаа эсэхэд эргэлзэх, санаа зовох, гэмт хэргийн хохирогч болох эрсдэлийг нэмэгдүүлэх, түгшүүр үүсэх, сэтгэл санааны хямралд орох зэрэг зүй бус сөрөг нөлөөллүүд /найз нөхөд, ажлын хамтрагч болон ойр дотны найз нөхдүүдээс дээрх мэдээллүүд үнэн эсэх талаар цөөнгүй удаа утасдаж асуух, эргэлзэх зэрэг/;

2. Хөдөлмөрлөх орчинд орсон сөрөг өөрчлөлт:

Ажил хэргийн харилцаанд үл хүндэтгэх, хариуцлагагүй, шударга бус, хуулиа мэддэггүй, ёс зүйгүй, дүрэм журмаа хэрэгжүүлдэггүй гэх ойлголтыг төрүүлж, ажилтнуудад төдийгүй удирдлагын зүгээс надад хандах хандлагад мэдэгдэхүйц өөрчлөлт орж, улмаар өөрийн шууд удирдлага дор ажилладаг ажилтанд зохих ёсны шаардлага тавихад хүлээж авахгүй байх зэргээр олон сөрөг нөлөөллийн дор ажил хөдөлмөр эрхлэхэд хүндрэлтэй нөхцөл байдлыг тус тус үүсгэж байна.

Үнэнд нийцээгүй дээрх мэдээлэл нийтлэлийг олон нийтэд тараасан явдал нь компанийн хүрээнд дүрэм, журмыг хэрэгжүүлж хяналт тавьж ажиллах үүрэг бүхий *ын үүрэгт ажлыг явуулахад сөргөөр нөлөөлж, өгсөн үүрэг даалгавар биелэгдэхгүй болох, цаашлаад компаниас хэрэгжүүлэх ажлын үр дүнд хүртэл сөрөг үр дагаврыг үүсгэхүйц нөхцөл байдалтай байгаа болно.

Иймд * нь удаа дараагийн үйлдлээрээ иргэн * миний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан болохыг тогтоож, дээр дурдсан хууль зүйн үндэслэлээр нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, *т тухайн мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг, цаашид миний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан үйлдэл /эс үйлдэхүй/ гаргахгүй байхыг тус тус даалгаж өгнө үү. Жич: Нэхэмжлэлийн гурван шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид нийт 280,800 төгрөгийг төлсөн болно /70,200x4/...” гэжээ.

 

Хариуцагч * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өнөөдөр манай * ажлаа хүлээлгэн өгсөн. Өмнө нь бид 2 өрөөнд нь уулзаад нэгэнт би  ч ажилдаа орсон, өөрөө ч бас ажлаа хүлээлгэн өгөх гэж байгаа юм байна. Хэн хэндээ буруу зөрүү ойлголт байсан бол гээд өөрийнхөө зүгээс би уучлалт гуйгаад гар бариад бид 2 салсан. *аас уучлалт гуйж байгаа гэдгээ постоор илэрхийлчихье гээд бид 2 ярилцсан юм. Дараа 7 хоногт нь би ээлжийн амралтаа аваад ахынхаа сонгуульт ажилд яваад сонгуульдаа улайрч явж байгаад тийм юм бол хийгээгүй. Наана нь бол бид 2 гар бариад өрөөнд нь нэлээн удаан цаг гаран ярилцаж суусан юм. Миний зүгээс нэг их мэтгэлцээд яваад байх сонирхол шаардлага ч байхгүй байна. Өөрөө бас хүлээн зөвшөөрөөд уучлалт гуйгаад учраа олоод явахад бол татгалзах зүйлгүй гэж хэлье. Эр хүний замын хүзүү урт. Бид 2 ганцхан энэ үйлдвэр, *өөр хязгаарлахгүй дараа хаана ч таарч магадгүй. Миний талаас уучлалт гуйгаад гар бариад учраа олоод эвлэрээд явахад татгалзах зүйл байхгүй. Миний хийсэн юмыг нөгөө талаас буруутай юм шиг харж байгаа ч гэсэн. Би ч бас тухайн үедээ бас өөрийнхөө зөв гэж харж байсан. Би өмнө нь *ар ажиллаж байсан, *ийн даргаар ажиллаж байсан. *ийг төр авна гэхэд ганцаараа орилж чарлаад л ингээд явж байсан. Ямар ч үед би нийт массынхаа, ажилчдынхаа эрх ашгийг 1-д тавьдаг. Тэр жанжин шугамаас бас урваагүй ухраагүй. * дээр ийм өөрчлөлт орох гэж байна. Та нарыг хохироох гэж байна, үйлдвэр санхүүгийн маш хүнд нөхцөлд байгааг * дарга ч гэсэн өөрөө үйлдвэрчний эвлэлд гаргасан хүсэлт дээрээ дурдсан байдаг. Угаасаа хүнд байгаа. Өнөөдөр ч гэсэн санхүүгийн байдал маш хүнд байна. Тэгээд ийм байхад илүү зардал гаргаад ийм өндөр үнэтэй * авч ажилласан байдлыг шүүмжилсэн..., Би яг одоо тэр постыг нь хийчихье. Хамгийн гол нь бид 2-ын ингэж эвлэрч байгааг * ч юм уу харахад онцгүй байх. Өмнө нь яагаад хийсэн бэ? гэхээр энэ хүний ажлын байрны чиг үүрэг * гэдэг үүднээс тухайн үед “таг” “меншион” хийсэн. Одоо бол зүгээр * даргаасаа уучлалт хүсээд цаашдын ажил амьдралд нь сайн сайхныг хүсээд *ийн хамт олондоо ч гэсэн нэг их муухай дурсамж үлдээхгүй байх үүднээс татгалзах зүйлгүй...” гэв.

 

Нэхэмжлэгч * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд өнөөдөр үүрэгт ажлаа хүлээлгэж өгч байгаа. * хот руугаа буцаж байна. 2 жил гаруй хугацаанд * компанид *ын үүрэгт ажил, албан тушаалыг хийж гүйцэтгэлээ. *ын хувьд надаас хувь хүнийхээ хувиас бол уучлалт гуйсан. Гэхдээ тараасан арга хэрэгслээрээ няцаалт хийхийг даалгах гэдэг ийм нэхэмжлэлийн шаардлага явж байгаа юм. Үүнийгээ биелүүлээд өгөөч гэж хүсэж байгаа юм. *-ын даргаар сонгогдсон *, * нарыг “таг” хийж байгаад миний нэр төрд халдсан асуудлууд байгаад. Шүүх хурал болоод явбал дэлгэрэнгүй яригдах юм. Тэгэхээр яг тэр тараасан арга хэлбэр хэрэгслээрээ “таг”-лаад меншион хийгээд уучлал гуйчих гэж байгаа юм. Яах вэ, залуу хүний хувьд алдсан оносон зүйл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ орж ирээд уучлал гуйж байгаа чинь бол сайн хэрэг. Тараасан арга хэрэгслээрээ няцаалт хийгээд надаас уучлалт гуйгаад хамт авхуулсан зургаа хийгээд пост хийчихвэл  миний бие  эвлэрэхэд татгалзах зүйлгүй гэдгээ өмнө нь хэлсэн. Тэгээд одоо ч гэсэн энэ шүүх хурал дээр илэрхийлж байна. Өнөөдрийг хүртэл энэ хүмүүсийг “таг” хийж пост нь ороогүй байгаа. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор энийгээ хийгээд шүүх хуралдаанаа хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлээд явахад нэхэмжлэгчийн зүгээс татгалзах зүйл байхгүй. Дотор нь бас зөндөө л юм байгаа. Ер нь шүүмжлэл гаргах, шаардлага тавих, харин нөгөө талдаа хүний нэр төрд халдаж гутаан доромжлох гэдэг бол өөрөө алд, дэлэм шиг зөрүүтэй.  Хуулийн ойлголт бас байгаа. Тийм учраас тодорхой хууль хэрэглэж мэтгэлцэж оролцъё гэж гэж бодсон боловч хариуцагчийн зүгээс өөрөө эвлэрэх боломжтой, хэрвээ энэ дээрээ татгалзах зүйл байхгүй гэх юм бол ойлголцохгүй байх асуудал байхгүй. Өөрөө хувь хүнийхээ зүгээс уучлалт гуйсан. Гэхдээ олон нийтэд миний нэр төрийн асуудал яригдаад байгаа юм. Миний хувь хүний нэр төр байна, эрхэлж буй ажил албан тушаалтай нь холбогдуулаад  ажил хэргийн нэр хүнд байна. Хуулиараа ярих юм бол шал өөр ойлголт. Ярьж бол болно. Энийгээ “таг” хийгээд уучлалт гуйвал өнөөдөр ч гэсэн би сэтгэл дүүрэн гэр лүүгээ харья гэсэн бодолтой байна. Эвлэрэхэд бол татгалзах зүйл байхгүй. Хувь хүмүүсийн хооронд булаацалдаж, муудалцаж байгаа, ойлголцохгүй байгаа асуудал бол байхгүй гэж үзэж байгаа. Хамгийн гол нь нэр төрийн асуудал энд яригдаж байгаа учраас юм. Хүн нэр төрөө эрхэмлэдэг. Монгол хүн бол ер нь нэр төрөө эрхэмлэдэг шүү дээ. Тэгэхээр ийм учраас энэ асуудлыг гаргаж ирж тавиад байгаа юм. Тэгэхээр би бол эвлэрэхэд нээлттэй. Хамгийн гол нь үйлдлээрээ энийгээ оруулаад өгчихвөл миний зүгээс татгалзах асуудал байхгүй. Энийгээ шүүхийн шийдвэр, захирамж дээрээ баталгаажуулаад өгчихвөл асуудалгүй...” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Миний зүгээс ч гэсэн залуу улсууд нэг нэгэндээ шаралхсан юм бодсон байдлаасаа энэ пост оруулах хэмжээнд хүрсэн байна гэж ойлгож байгаа. Тийм учраас өнөөдөр ойлголцож нэгэндээ хүндэтгэлтэй хандаад бичсэн юман дээрээ тодорхой хэмжээний залруулгаа хийгээд явах нь зөв гэж бодож байна. Эр хүний замын хүзүү урт шүү дээ. Дахиад нэг газар хамт ажиллахыг ч үгүйсгэхгүй шүү дээ. Тийм учраас энэ нь зүйтэй гэж үзэж байгаа юм....” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч * хариуцагч *т холбогдуулан нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдаж гутаасан болохыг тогтоолгох, нэр төр, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх, хариуцагчид тухайн мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг, цаашид *ын нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан үйлдэл /эс үйлдэхүй/ гаргахгүй байхыг тус тус даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Шүүх хуралдаанд хариуцагч * нь “...Миний талаас уучлалт гуйгаад гар бариад учраа олоод эвлэрээд явахад татгалзах зүйл байхгүй. Би яг одоо тэр постыг нь хийчихье...” гэх тайлбарыг,

Нэхэмжлэгч * нь “...Тараасан арга хэрэгслээрээ няцаалт хийгээд надаас уучлалт гуйгаад хамт авхуулсан зургаа хийгээд пост хийчихвэл  миний бие  эвлэрэхэд татгалзах зүйлгүй гэдгээ өмнө нь хэлсэн. Тэгээд одоо ч гэсэн энэ шүүх хурал дээр илэрхийлж байна...” гэх тайлбарыг гаргасан.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “...Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч хариуцагч талууд хоорондоо эвлэрлийн гэрээ байгуулж шүүх хуралдаан хойшлов...” гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.5 дахь хэсэгт зааснаар “...нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана...” гэж хуульчилжээ.

Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч, хариуцагч талууд харилцан тохиролцон эвлэрч “Нэхэмжлэгч *ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уучлалт гуйж, талууд харилцан ярилцаж эвлэрсэн болно. Цаашид хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүний нэр хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээ мэдээлэл, пост оруулахгүй байх ба өмнөх мэдээллийг няцаасан  постыг өөрийн цахим хаягт байршуулж уучлалт хүсэхээ илэрхийлж байна” гэх талуудын 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

 Иймд шүүх *ын нэхэмжлэлтэй, хариуцагч *т холбогдох нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдаж гутаасан болохыг тогтоолгох, нэр төр, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх, хариуцагчид тухайн мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг, цаашид *ын нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан үйлдэл /эс үйлдэхүй/ гаргахгүй байхыг тус тус даалгах тухай иргэний хэргийг зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар шүүх хуралдааны шатанд зохигч эвлэрсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,800 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *аас 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. *ын нэхэмжлэлтэй, хариуцагч *т холбогдох нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдаж гутаасан болохыг тогтоолгох, нэр төр, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх, хариуцагчид тухайн мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг, цаашид *ын нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан үйлдэл /эс үйлдэхүй/ гаргахгүй байхыг тус тус даалгах тухай иргэний хэргийг “хариуцагч нь нэхэмжлэгчээс уучлалт гуйж, цахим хэрэгслээр няцаалт хийж, пост оруулахыг зөвшөөрсөн” зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *аас 140.400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч * нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ шүүхийн тогтоолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай. 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ДЭЛГЭРСАЙХАН

                                              ШҮҮГЧИД                     Г.САРАНТУЯА

                                                                          Г.АЛГИРМАА