Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 118/ШШ2024/0012

 

 

                                                Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                              хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа би тус аймгийн *******,******* газрын ******* улсын ахлах байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх шаардлага бүхий прокурорын дүгнэлттэй хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ... тус аймгийн *******,******* газрын ******* улсын байцаагч Н. нь “...Завхан аймгийн Дөрвөлжин сумын Таван толгой баг, Завхан голын гүүрний хэсгээс "” ХХК нь зөвшөөрөлгүй ус ашигласан гэх зөрчлийн 2323000184 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шалгаад, 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр зөрчилд холбогдогч "” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2-д зааснаар № дугаартай шийтгэлийн хуудсаар 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ. Материалд цугларсан холбогдогч , гэрч С., шинжээч Ц.ийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гаргасан дүгнэлт, Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргааны даргын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/13 дугаартай "Ус ашиглах зөвшөөрөл олгох тухай" тушаал, ус ашиглах гэрээ зэрэг нотлох баримтуудаар " ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар "Ус ашиглах зөвшөөрлийг бусдад худалдсан, эсхүл бусдад шилжүүлсэн, эсхүл усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр, эсхүл гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн зөрчил үйлдсэн болох нь тогтоогдож байна. Эрх бүхий албан тушаалтан Н. нь 2023 оны 07 дугаар сарын 19-ний Өдрийн № дугаартай шийтгэлийн хуудасны 1 дэх заалтад "” ХХК-ны үйлдсэн... зөрчлийг бичээгүй, Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу ... шийтгэлийн хэмжээг бичээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т заасан "зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг энэ хуулиар тогтооно" гэсэн хууль ёсны зарчимд нийцээгүй байна.

Мөн шийтгэлийн хуудасны 2 дахь заалтад "хохирол, нөхөн төлбөрийн 207.824 төгрөгийг..." Төрийн сангийн тоот дансанд тушаах талаар дурдсан боловч усны нөөцөд учирсан хохирлыг тухайн сав газрын усны экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож шийтгэлийн хуудсанд бичээгүй байна. "” ХХК-ны зөвшөөрөлгүй ус ашигласны төлбөрийн хэмжээг 207.824 төгрөг гэж шинжээч Ц. 2023 оны 07 дугаар өдөр дүгнэлт гаргасан байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4-д заасны дагуу "усны нөөцөд учирсан хохирлыг тухайн сав газрын усны экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар хуульчилжээ.

Эрх бүхий албан тушаалтан нь дээрх хуульд заасны дагуу усны нөөцөд учирсан хохирлыг тухайн сав газрын усны экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 207,824х3=623,472 төгрөгөөр гэж шийтгэлийн хуудсанд бичих ёстой байтал шийтгэлийн хуудасны 2 дахь заалтад хохирол, нөхөн төлбөрийг бичихдээ 207,824 төгрөг гэж буруу бичсэн байна.

Иймд эрх бүхий албан тушаалтан Н.ийн шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон холбогдогч болох "” ХХК-нд шийтгэл оногдуулсан 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн № дугаартай шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь: хэсгийн 1 дэх хэсэгт заасан "... Холбогдогч "” ХХК /хүн, хуулийн этгээдийн нэр/-ийн үйлдсэн... зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.15 зүйлийн ...2 дахь хэсэгт заасны дагуу ... /шийтгэлийн төрөл, хэмжээ/ шийтгэл оногдуулж, 2 дахь хэсэгт заасан... алдангийн нөхөн төлбөрийн 207,824 төгрөгийг... гэснийг "... Холбогдогч "” ХХК" /хүн, хуулийн этгээдийн нэр/-ийн үйлдсэн ус ашиглах зөвшөөрөлгүйгээр ашигласан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн ...7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу... таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох... /шийтгэлийн төрөл, хэмжээ/ шийтгэл оногдуулж, 2 дахь хэсэгт заасан ... алдангийн нөхөн төлбөрийн 623,472 төгрөгийг.." гэж /шийтгэлийн хуудсанд бичигдээгүй буюу хохирол, нөхөн төлбөрийн хэмжээ зэргийг нөхөж бичих/ өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч ******* улсын байцаагч Н. шүүхэд гаргасан тайлбартаа: ...Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******ийн ад аливаа 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаар "Эрх бүхий албан тушаалтны - шүүгчийн 2002 итгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлүүлэх тухай" дүгнэлтийг судалж танилцлаа хэмжээний торгоно. Дүгнэлтээс харахад тухайн үед Дөрвөлжин сумын ******* улсын байцаагч Н. би 2023 оны 07 дугаар сарын 19-ны өдөр холбогдон холбогдогч ******* ХХК-ийг № дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан боловч торгох шийтгэлийг хэмжээг хуульд зааснаар бичээгүй буруу бичсэн байна. Мөн ХХК-ийг Сав газрын тооцоолж гаргасан зөвшөөрөлгүй ус ашигласны төлбөр болох 207 824 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай тухай хуулийн 49.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу ******* улсын байцаагч усны экологи-эдийн засгийн үнэлгээгээр гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 623 472 төгрөгөөр тогтоох байтал эрх бүхий албан тушаалтан би энэ талаар шийтгэлийн хуудсанд бичээгүй байна.

Иймд Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******ийн гаргасан 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаар "Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлүүлэх тухай" дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Гуравдагч этгээд ХХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Тус шүүхэд Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******ийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаар дүгнэлттэй, тус аймгийн *******,******* газрын ******* улсын байцаагч Н.т холбогдох захиргааны хэрэгт "" ХХК нь гуравдагч этгээдээр оролцож байгаа билээ. Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.*******ийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаар дүгнэлтээр "" ХХК-ны зөвшөөрөлгүй ус ашигласны төлбөрийн хэмжээг 207,824 төгрөг гэж шинжээч Ц. 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр дүгнэлт гаргасан байна. ...Эрх бүхий албан тушаалтан нь дээрх хуульд заасны дагуу усны нөөцөд учирсан хохирлыг тухайн сав газрын усны экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 207,824*3=623,472 төгрөгөөр гэж шийтгэлийн хуудаст бичих ёстой байтал шийтгэлийн хуудасны 2 дахь хэсэгт "хохирол, нөхөн төлбөрийг бичихдээ 207 824 төгрөг гэж буруу бичсэн байна..." гэжээ. Манай компанийг Зөрчлийн тухай хуулийн 7.15-р зүйлийн 2-д зааснаар "...зөвшөөрөлгүй ус ашигласан...” гэж үзэж 5 000 000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн. Бид энэхүү зөрчлөө анхнаасаа хүлээн зөвшөөрч байсан тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22-р зүйлийн 22.2 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүйгээр тус хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.******* нь тус аймгийн *******,******* газрын ******* улсын байцаагч Н.ийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх шаардлага бүхий дүгнэлт гаргажээ.

Прокурор дүгнэлтийнхээ үндэслэлийг “...торгох шийтгэлийн хэмжээг хуульд зааснаар бичээгүй буюу "шийтгэл" гэж буруу бичсэн нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т заасан "зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг энэ хуулиар тогтооно" гэсэн хууль ёсны зарчимд нийцээгүй, мөн хохирол, нөхөн төлбөр гаргуулах буюу усны нөөцөд учирсан хохирлыг тухайн сав газрын усны экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож шийтгэлийн хуудсанд бичээгүй/ хэмээн үзэж шийтгэлийн хуудсыг өөрчлөх үндэслэлтэй байна ” гэж тодорхойлсон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* улсын байцаагч Н. дээрх прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, ХХК-д холбогдох шийтгэлийн хуудсыг өөрчлөхийг эрх зүйн үндэслэлтэй гэх тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.37-д зааснаар байгаль орчны хяналтын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлд заасан зөрчилд шийтгэл оногдуулах эрх хэмжээтэй байх ба Байгаль орчныг хамгаалах тухай тухай хуулийн 49.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу усны нөөцөд учирсан хохирлыг ******* улсын байцаагч усны экологи-эдийн засгийн үнэлгээгээр 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр төгрөгөөр тогтоохоор байгаа тул зөрчил гаргагч ХХК-ийн учруулсан хохирлыг дутуу тооцоолсныг зөвтгүүлэх нь хуульд нийцэхээр байна.

Иймд хариуцагчаас прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан “2023 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх тухай” Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******ийн дүгнэлтийг хариуцагч тус аймгийн *******,******* газрын ******* улсын байцаагч Н. бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Прокурор нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг  дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

 

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Н.АМАРЗАЯА