Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 144/ШШ2024/00085

 

         

    2024             05                   28                                                  144/ШШ2024/00085            

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч ***даргалж,

           Нэхэмжлэгч: ***ийн нэхэмжлэлтэй,  

***г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч ******* нь ******* Өмнөговь салбарын ******* тооцооны төвөөс 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ******* тоот Зээлийн гэрээ, *******тоот Барьцааны гэрээ байгуулан 1,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20.4%-н хүүтэй, 30 сарын хугацаатай, хувийн хэрэглээний зориулалтаар,

2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр *******тоот Зээлийн гэрээ,
******* тоот Барьцааны гэрээ байгуулан 940,275.09 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж 300,000 төгрөг, нийт 1,240,275.09 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20.4%-н хүүтэй, 30 сарын хугацаатай, хувийн хэрэглээний зориулалтаар,

2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ******* тоот Зээлийн гэрээ,
******* тоот Барьцааны гэрээ байгуулан 1,136,887.15 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж 3,000,000 төгрөг, нийт 4,136,887.15 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20.4%-н хүүтэй, 30 сарын хугацаатай, хувийн хэрэглээний зориулалтаар тус тус зээлж авсан.

2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 2,143,767.99 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,063,982.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 163,402.33 төгрөг буюу нийт 3,371,152.73 төгрөгийн төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч ******* нь зээлээ төлөхгүй 854 хоногийн хугацаа хэтэрсэн байна. ******* нь зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаяг болох ****** тоот хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй тул эрэн сурвалжлуулах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу гаргаж байна. *******Өмнөговь салбарын *******тооцооны төвөөс зээлийн гэрээнд дурдсан болон зээлийн хувийн хэрэгт авагдсан ******* тоот хаягаар удаа дараа анхааруулах захидал болон зээл буцаан дуудах мэдэгдэл өгсөн боловч тухайн хаягтаа оршин суудаггүй болох нь ******* багийн засаг даргын тодорхойлолт болон *******шүхийн шүүгчийн захирамжаар нотлогдож байгаа юм. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******г эрэн сурвалжлах шийдвэр гаргаж Цагдаагийн байгууллагад даалгаж өгнө үү” гэжээ.

            Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн *******дугаартай зээлийн гэрээ, 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай барьцааны гэрээ, зээлийн өргөдөл, хариуцагч *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн дансны хуулга, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 171 дугаартай тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

         *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “…Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж болно” гэж зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийн хаана оршин сууж байгаа нь тодорхой бус үйл баримт тогтоогдож байх тул түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хүсэлт гаргагчийн оршин суугаа Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын ******* цагдаагийн тасагт даалгаж шийдвэрлэв. 

            Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар *******-г эрэн сурвалжилсугай.

  2. *******г эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоож нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д мэдэгдэхийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын ******* сумын цагдаагийн тасагт даалгасугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            4. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                      ***