Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 144/ШШ2024/00091

 

 

                 2024             06                  06                                                 144/ШШ2024/00091

    

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч ***би,

Нэхэмжлэгч: ***ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***д холбогдох,

*** тоот гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,488,057.50 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***аас ирүүлсэн хүсэлтийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад,  

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “…******-ийн нэхэмжлэлтэй *******д  холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,448,057.50 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Тус иргэний хэргийн хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 1,448,057.50 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Ийм хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан ******* тоот гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,488,057.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх  хэсэгт хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул  ******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******ийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр хариуцагч *******д холбогдуулан *******тоот гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,488,057.50 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.        

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,760 төгрөгийн тавин хувь болох 19,380 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,  тавин хувь болох 19,380 төгрөгийг Төрийн сан банк, Өмнөговь аймаг, улсын тэмдэгтийн хураамжийн 100111000941 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан *******тоот гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,488,057.50 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.      

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,760 төгрөгийн тавин хувь болох 19,380 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх тавин хувь болох 19,380 төгрөгийг Төрийн сан банк, Өмнөговь аймаг, улсын тэмдэгтийн хураамжийн 100111000941 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай. 

3. Захирамжид зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       ***