Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 144/ШШ2024/00093

 

 

      2024              06                   06                                                  144/ШШ2024/00093                                

 

Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

  Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь cум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч *** даргалж, шүүгч ***, шүүгч *** нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: ***ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: ***,

            Хариуцагч: ***нарт холбогдох

  Гэм хорын хохиролд 33,166,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** /цахимаар/, хариуцагч ***/цахимаар/, хариуцагч ***, хариуцагчийн өмгөөлөгч ***, иргэдийн төлөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч *******шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2023 оны  10 дугаар сарын 25-ны өдөр манай компанийн ******улсын дугаартай ******* маркийн саарал өнгийн нүүрс тээврийн автомашиныг хөдөлгөөнд оролцоогүй зогсож байхад *******ийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөж авто тээврийн осол гаргасан. Манай байгууллага хууль, шүүхийн байгууллагаар хандахгүйгээр тус компанид удаа дараа хохирлыг төлөхийг шаардсан албан тоот явуулахад өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу ирүүлээгүй болно. Хөрөнгө, даатгалын хохирлыг үнэлгээг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр *******аар хийлгэхэд дараах гэмтэл, үнэлгээ тогтоогдсон. Машины салхины шил хагарсан, баруун хаалга чихэгдсэн, толь хугарсан, баруун урд шанаа хагарсан, баруун урд шал багана хэсэг чихэгдэж ханзарсан гэх оношоор 31,276,000 төгрөгийн хөрөнгийн үнэлгээ гарсан. Мөн хөрөнгийн үнэлгээг хийсэн *******д үнэлгээний хөлс 1,890,000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн. Иймд тээврийн осол гаргаж гэм хорын хохирол учруулсан *******аас 33,166,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

   Нэхэмжлэгч ******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компаниас тус шүүхэд гэм хорын хохиролд 33,166,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагч ******* болон ******* нартай харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлагаас 17,666,000 төгрөгийг багасгаж, 15,500,000 төгрөгийг хариуцагч *******болон ******* нар нь хувааж төлөхөөр харилцан тохиролцсон тул эвлэрлийг баталж өгнө үү” гэв.

   Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч ******* нь гэм хорын хохиролд 33,166,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 17,666,000 төгрөгийг багасгаж, 15,500,000 төгрөгийг манай компани болон хариуцагч ******* бид нар хувааж төлж барагдуулахаар харилцан тохиролцсон тул эвлэрлийг баталж өгнө үү” гэв.

   Хариуцагч *******шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч ******* нь гэм хорын хохиролд 33,166,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 17,666,000 төгрөгийг багасгаж, 15,500,000 төгрөгийг хариуцагч ******тай хувааж төлж барагдуулахаар харилцан тохиролцсон тул эвлэрлийг баталж өгнө үү” гэв.

            Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч ******* нь хариуцагч * болон ******* нарт холбогдуулан гэм хорын хохиролд 33,166,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

   Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч ****** нь гэм хорын хохиролд 33,166,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 17,666,000 төгрөгийг багасгаж, 15,500,000 төгрөгийг хариуцагч ******* болон ******* нар хувааж төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

   Энэхүү эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул тэдний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэв.                                                                                                                                                                                                                                                                  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

   1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан 33,166,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 15,500,000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 323,780 төгрөгийн тавин хувь болох 161,890 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх тавин хувь болох 161,890 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 161,890 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ********д тус тус олгосугай.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг нэхэмжлэгчид мэдэгдсүгэй.

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү тогтоолд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    ***

    ШҮҮГЧИД                                    ***

                                                            ***