Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 144/ШШ2024/00114

 

 

     2024             06                 26                                                       144/ШШ2024/00114         

                                                                                                    

           Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

           хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч ***би,

Нэхэмжлэгч: ***ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 17,203,899.52 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ***аас ирүүлсэн хүсэлтийг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

   Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “…******* миний бие Голомт банкнаас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 17,203,899.52 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дараах графикийн дагуу төлж барагдуулна. Үүнд: 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 14,103,899.82 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар *******тай харилцан тохиролцсон. Иймд тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,203,899.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь  Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.  

            Иймд хариуцагч ****** нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,203,899.52 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 17,203,899.52  төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 14,103,899.82 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 243,970 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 121,985 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.      

3. Энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     ***