Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2023/0684/З |
Дугаар | 128/ШШ2024/0020 |
Огноо | 2024-01-03 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2024/0020
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8, 21 дүгээр зүйлийн 21.1.3 дахь заалтыг баримтлан М******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, тус компанийн өмнө нь эзэмшиж байсан ******* аймгийн Э******* нэртэй ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийн 6992.34 га талбайгаас ашиглалтын M******* дугаартай тусгай зөвшөөрөл олгохдоо хассан улсын хилийн зурвас тусгай хэрэгцээний газартай давхцалгүй 2080.92 га талбайг ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд нэмж олгохгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, улсын хилийн зурвас тусгай хэрэгцээний талбайтай давхцалгүй 2028.92 га талбайг ашиглалтын тусгай зөвшөөрлөөр буцаан олгохыг даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА