Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 144/ШШ2024/00117

 

        

             2024             06                  26                                                       144/ШШ2024/00117

    

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 119 дэх заалтад  заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь заалтад зааснаар *******, ******* нарын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн *******-рт  бүртгэсэн гэрлэлтийг цуцалсугай.

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 дахь заалтад зааснаар 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү ******ыг эх *******ын асрамжид үлдээсүгэй.

            3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2 дахь заалтад зааснаар 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү *******ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг *******аас тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.     

            4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь заалтад  зааснаар ******* нь *******ыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад учруулахгүй байхыг анхааруулсугай.

            5. Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

            6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            7. Шүүхийн шийдвэр нь  танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   ***