| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 101/2023/08124/И |
| Дугаар | 144/ШШ2024/00071 |
| Огноо | 2024-05-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 144/ШШ2024/00071
2024 05 03 144/ШШ2024/00071
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь cум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч *** даргалж,
Нэхэмжлэгч: ***ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***д холбогдох,
Шатахууны үнэ 137,270,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *** /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *** /цахимаар/, хариуцагчийн төлөөлөгч ***/цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ***нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...*******ийн гүйцэтгэх захирал ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шатахуун зээлээр худалдан авах гэрээ байгуулан Өмнөговь аймгийн ******* манай зөөврийн ШТС-аас нэг литрийг 1950 төгрөгөөр тооцож 46,930 литр дизель түлш авсан болно. Гэрээнд дээрх дизель түлшний үнийг тухайн үеийн ханшаар тооцоход 91,513,500 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлөхөөр талууд тохирсон болно. *******ээс дээрх төлбөрөө дуусгах талаар удаа дараа утсаар болон фейсбүүк чатаар шаардахад удахгүй төлнө гэдэг бөгөөд хамгийн сүүлд 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр *******ийн ажил дээр нь очиж тооцоо нийлсэн акт үйлдэж хүлээн зөвшөөрүүлж гарын үсэг зураад удахгүй төлөхөөр тохирсон.
Үүнээс хойш утас, фейсбүүк чатаа блоклоод сураг тасарсан. Ийм учраас ******* аймгийн сум дундын Иргэний хэргийн шүүхэд хүсэлт гаргаж, Өвөрхангай аймгийн сум дундын Иргэний хэргийн шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 145/ШШ2023/00440 дугаар шийдвэрээр ********ийг эрэн сурвалжилж оршин суугаа хаяг тогтоохыг ******* аймгийн Цагдаагийн газарт даалгасан болно. 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Цагдаагийн газрын 419/4813 тоот албан бичгээр ******* тоотод оршин суудаг болохыг тогтоож өгсөн. Иймд 11 дүгээр сарын 08-ны өдрийн Шатахуун зээлээр худалдан авах гэрээний 2-р зүйл, гэрээний 3-р зүйлийн 3.2.5.4, 4.1.5-р зүйл, 5.1-д заасны дагуу үндсэн төлбөр 91,513,500 төгрөг, алданги 45,756,750 төгрөг нийт 137,270,250 төгрөгийг *******аас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.
Нэхэмжлэгч *******ийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийнхээ шаардлагын зарим зүйлийг тодруулъя. Манай компани нь *******д 2021 оны 11 сарын 8-аас 12 сарын 25-ны хооронд шатахуун зээлээр өгөх гэрээ хийсэн. Тухайн гэрээ хийснээс хойших хугацаанд төлбөрөө төлөөгүй. Тэгээд бид бүхэн өдий хүртэл олон удаа холбогдож шаардлага тавьсан боловч өгнө гэсэн шалтгаанаар хойшлуулсаар байгаад өнөөдрийг хүрч байна. Бид бүхэн өөрийн биеэр 2 удаа очиж уулзсан. Нэг удаа компанийнхаа итгэмжлэгдсэн төлөөлөгчийг явуулсан. Нэг удаа очиж уулзах гээд уулзаж чадаагүй байгаа. 2022 оны 1 сард өөрийн биеэр очиж уулзсан. Тэгээд төлбөр төлнө гэсэн болохоор бид хэд буцсан байгаа. 2022 оны 07 сарын 02-нд өөрийн биеэр *******тэй очиж уулзаж тооцоо нийлсэн акт дээр хоёулаа гарын үсэг зурсан. Тухайн үедээ үндсэн дүн дээр хүү тооцож, алданги тооцож 102,483,500 төгрөгөөр тооцоо нийлсэн актад гарын үсэг зурсан байгаа. 2023 оны 01 сарын 25-нд ******* 109 сая төгрөгөөр хүлээн зөвшөөрч өөрөө гарын үсэг зурж зөвшөөрсөн байгаа. 2023 оны 6 сард очиж уулзах гэсэн боловч уулзаж чадаагүй. Түүнээс хойш уулзаж чадахгүй болохоор нь нэхэмжлэл гаргасан байгаа. Тухайн шатахууныг манай компани Төв аймгийн Заамарын уурхай дээрээс Өмнөговь аймгийн Тавантолгой дахь зөөврийн шатахуун түгээх станц руугаа зөөхөөр болсон. Тухайн үед *******тэй холбогдоод тийш нь зөөх гэж байна гээд тайлбарласан боловч би энэ шатахууныг унаагаа өөрөө гаргаад авъя гээд *******ийн жолооч болох ********48 тонны шланз маркийн машинаар Төв аймгийн Заамар сумаас очиж ачсан байгаа. Манай талаас хүлээлцсэн болохоор манай түгээгчээр ажиллаж байсан манай дүү ******* гэдэг 2 хүн очиж тухайн шатахууныг ачиж ирж ******* Өмнөговь руу авч явсан байгаа. Бид урьд нь *******тэй 2 удаа зээлээр гэрээ хийж шатахуун аваад буцаад тухайн гэрээнийхээ хугацаанд төлбөр тооцоогоо хийж байсан учраас бид бүхэн итгэж урьд нь хийж байсан гэрээгээр гэрээг хийсэн байгаа. 2021 оны 11 сарын 8-нд Улаанбаатар хот Баянгол дүүргийн модны 2-т өөрсдийн биеэр уулзаж гарын үсэг зурж тамга дарж гэрээгээ баталгаажуулаад явсан байгаа” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...*******нэхэмжлэлийн шаардлага, түүний үйл баримт хариуцагчийн үүргээ биелүүлээгүй талаар тодорхой ярилаа. Үүнийг дэмжиж байна. Өмгөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагын талаар хууль зүйн дүгнэлт хийж нэгдүгээрт талууд 2021 оны 11 сарын 8-ны өдөр шатахууныг зээлээр худалдан авах гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 263, 262 дугаар зүйлтэй нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь 446,930 литр шатахууны үнэ 91,513,500 төгрөг гаргуулах, мөн Иргэний хуулийн 231, 232.2, 232.4-д заасны дагуу алдангийг 50%-аас хэтрэхгүй гэсэн заалтыг үндэслэн 232.6-д зааснаар алдангийг 45,756,754 төгрөгөөр тооцож нийт 137,270,250 төгрөг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэстэй байна. Хоёрдугаарт 2 удаа төлбөрийн тооцоо хийж үлдэгдлээ баталгаажуулсан байна. Эхнийх 2021 оны 07 сарын 02-ны өдөр 102,493,500 төгрөгөөр алданги оруулна гэж тооцож 2 талууд гарын үсэг зурсан байгаа. Дараа нь 2023 оны 01 сарын 25-ны өдөр 109 сая төгрөгийг хүлээн зөвшөөрч ******** тайлбараа гараар бичээд гарын үсэг зурсан байгаа. Энэ нь хүлээн зөвшөөрч байгааг хангалттай нотлох баримт гэж үзэж байна. Гуравдугаарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.2-т зааснаар хариуцагч тал нэхэмжлэлд 14 хоногт хариу тайлбар өгөөгүй. Мөн шүүхэд Иргэний хуулийн 77 дугаар зүйлд зааснаар мэдэгдэх хуудас хүргүүлэх хүсэлт гаргасан. Үүнийг нөгөө талд мэдэгдсэн байх гэж ойлгож байна. Ийм нөхцөлд Иргэний хуулийн 103.2, 103.3-д зааснаар шийдвэрлэх боломжтой байсан. Гэхдээ өнөөдөр шүүх хуралдаан хийж байна. Тэгэхээр шүүхээс удаа дараа залгасны эцэст 2024 оны 04 сарын 04-ний өдөр тайлбар ирүүлсэн нь маш ойлгомжгүй байгаа. Энэ тайлбар бол Иргэний хуулийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.1-д заасан шүүхэд өгч байгаа тайлбар үнэн зөв байх үүрэгтэй. Мөн хуулийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбараа түүнтэй холбоотой нотлох баримтын хамт өөрөө гаргаж өгөх үүрэгтэй. Энэ хариу тайлбараас харахад нэхэмжлэлийг үгүйсгэсэн ямар ч нотлох баримт байхгүйгээр татгалзсан гээд байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нотлох баримтыг хариу тал гаргаж чадаагүй. Бид нар өөрийнх нь хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр өөрөөр хэлбэл 2023 оны 01 сарын 25-ны өдрийн 109 сая төгрөг хүлээн зөвшөөрч байсан өөрийнх нь гараар бичсэн гарын үсэг зурсан нотлох баримтын хүрээнд эвлэрч болох юм гэж үзэж байсан боловч хариуцагч эвлэрэхгүй гэж байгаа учраас 137,270,250 төгрөгийн нэхэмжлэлээ гаргуулахыг дэмжиж байна” гэв.
Хариуцагч ******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *********ийн 2023 оны 11 сарын 17-нд гаргасан нэхэмжлэл дээр 137 сая төгрөг гаргуулах тухай гэсэн байна. Татгалзаж байгаа үндэслэл нь хамгийн анх нэхэмжлэлдээ дурдахдаа “************** нь 2021 оны 11 сарын 08-ны өдөр шатахуун зээлээр худалдан авах гэрээ байгуулан ************манай зөөврийн шатахуун түгээх станцаас нэг литрийг 1950 төгрөгөөр тооцож 46930 литр түлш авсан болно гэж бичсэн байгаа. Миний хувьд Өмнөговь аймгийн ********** шатахуун түгээх станцаас 90 литр түлш авсан. Ерөөсөө тэндээс түлш аваагүй. Манай компанийн нэрээр 400 литр түлш Эрдэнэцогт гэдэг жолооч авсан байгаа. Нийтдээ 46930 литрийг Өмнөговийн шатахуун түгээх станцаас авсан гэж нэхэмжлэлдээ дурдаад байгаа. Тэгэхээр нотлох баримт болох падаан нь хаана байгаа юм бэ нэхэмжлэл дээрээ падаан нь байхгүй.**********гэдэг компани шатахуун түгээх станцаас нийтдээ 490 литр түлш авсан. Тэгэхээр тооцоо нийлсэн акт дээр 109 сая төгрөгөөр зурсан гээд байна удаа дараа холбогдоогүй биш холбогдсон. **********ийн нэхэмжлэлтэй ************** гэдэг компанитай холбогдох нэхэмжлэл шүүхээр хэлэлцэгдээд шийдвэрлэгдсэн байгаа. Тэгэхээр давхцуулаад нэхэмжлээд байна. ************гэдэг компани нь 2021 оны 11 сарын 8-нд гэрээ байгуулсан гэдэг нь үнэн. Зээлээр түлш худалдан авах харилцаа 2021 оны 8 сараас эхэлсэн байгаа. “Аривжих шижир говь” гэдэг компанийн хэрэглээний түлшийг ********** гэдэг компаниас зээлээр худалдан авсан байгаа. ************гэдэг компани Тавантолгой дахь зөөврийн шатахуун түгээх станцаас нэг литр түлш аваагүй. “Говийн Шигтгээ” компанийн хэрэглээнд 490 литр гэдэг нь *********** гээд байгаа жолооч авсан, түгээгч нь ********* гэдэг хүн байсан гээд 490 литр түлшийг авсан нь үнэн. *********миний бие *************гэдэг компанид 90 литр түлшийг авсан. 109 сая төгрөгийн өртэй гээд хүү, алданги, үндсэн өрний төлбөр үнэлээд 109 сая төгрөг гээд тооцооны үлдэгдлийн баталгаа дээр гарын үсэг зурсан гэж байна. Би өөрөө хэдний өдөр гарын үсэг зурсан бэ гэхээр 2022 оны 07 сарын 02-ны өдөр **************компанийн захирал **********эхнэр ************* хүүхэдтэйгээ хамт хүрээд ирсэн. Өр зээл нэхэгдээд байна энэ төлбөр дээр гарын үсэг зурж өгөөч гэсэн учраас би тооцоо нийлсэн үлдэгдлийн баталгаа дээр хүү алдангитай нийлүүлээд төлье гээд гарын үсэг зурж өгсөн. Тэр нь ***********ийн төлбөрийн үлдэгдэл өр байсан. Өмнө нь аваад төлөөд харилцаа үүсээд явж байсан ***********гэдэг хөрс хуулалтын компанийн үйл ажиллагаанд зориулж “Баянсуль” компаниас түлш авсан нь үнэн. ************* нэхэмжлэл дээрээ тайлбарлаад байна. Төв аймаг руу ачуулах гэж байсан түлшийг ачуулсан гээд тэр нь **********иар төлөгдөөд явсан. Мөн нотлох баримтаа гаргаж өгөөгүй гээд байна. Шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа баримт дунд нотлох баримт нэхэмжлэл дээрээ Тавантолгой шатахуун түгээх станцаас түлш авснаас гээд байна. Нотлох баримт гаргаж өгөөгүй гээд өмгөөлөгч яриад байна. Тэгэхээр би аваагүй юм чинь надад нотлох баримт байхгүй. Би ***********ийн Өмнөговь дахь шатахуун түгээх станцаас түлш аваагүй, авсан 490 түлш нь ************ийн нэхэмжлэлд үүсгэгдээд шийдвэрлэгдсэн байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь татгалзаж байна, нотлох баримт гаргаж өгье гэхээр гэрээ байгуулсан уу? байгуулсан. Тэгвэл яагаад тооцооны үндсэн акт дээр ********* авсан гээд бичсэн гэхээр ********** гэдэг компанийн захирал ********гэж хүн байгаа. *********** гэдэг компанид би өөрөө нягтлан бодогч хийдэг. **************компанийн үйл ажиллагаанд зориулж ***********ын шатахуун түгээх станцаас түлш зээлээр авч байсан нь үнэн. Төлбөрөө төлж байсан нь үнэн. Тэр нь өмнөх шүүх хуралдаанаар батлагдсан байгаа. Тэгэхээр ************ дээр давхар нэхэмжлэл үүсгээд байна. “Говийн Шигтгээ” яагаад хүлээн зөвшөөрсөн гэхээр **********гэдэг компанитай 2022 оны 07 сард ирэхдээ гэрээг нөхөж байгуулж, 2021 оны 08 сарын 02-ны өдөр гарын үсэг зурсан байгаа. Тэгэхээр *********ын хувьд***********захирлыг танихгүй, гэрээ байгуулаагүйгээр ********** нэрээр *********** гэдэг компанид түлш олгож байсан. **********ийн нэр дээр ************ гэдэг компанид түлш нийлүүлж байсан гэсэн үг. “Говийн Шигтгээ” хамгийн анх утсаар ярьж 2021 оны 08 сард тохиролцоод 11 сарын 07-нд гэрээнд гарын үсэг зурсан байгаа. Улаанбаатар хотод модны 2-т *************** нартай уулзаж би гэрээ байгуулсан. Гэхдээ 2021 оны 08 сараас эхлээд түлшээ авсан байгаа. Тэгэхэд ************ийн нэрээр биш *********** авсан байгаа. Яагаад тооцоо нийлсэн акт дээр 109 сая төгрөг төлье гэж бичсэн гэхээр ************ийн авсан түлшний өрийг төлье гэдэг байдлаар би бичсэн. Тэгэхээр давхар нэхэмжлэл үүсгээд байна гэж хэлэх гээд байна.************г түлш авсан гээд байгаа бол ************ авсан анхан шатны баримт нь хаана байгаа юм, зарлагын баримт нь хаана байгаа юм бэ? надаас нотлох баримт гаргаж өг гээд өмгөөлөгч шаардаад байна. Тайлбар дээрээ би аваагүй зүйлээ аваагүй гэнэ. ************дээр авсан гэдгээ хэлсэн. Тэгвэл ************ гэдэг хүн түлш авсан уу, авсан тэр нь болохоор *********** дээр авсан байгаа. Өмнөх шүүх хуралдаанаар шийдвэрлэгдсэн байгаа гэсэн үг. Тэгэхээр нэхэмжлэлийг бүхэлд нь татгалзаж байна” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч ************шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шатахуун зээлийн нөхцөлөөр худалдах авах гэрээ байгуулсан. Үүний дагуу 46930 литр түлш нийлүүлсэн. 137 сая төгрөг гаргуулъя гэсэн нэхэмжлэл гаргасан байна. Сая шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг харахаар түлш нийлүүлсний дараа энэ гэрээг нөхөж байгуулсан гэдгийг талууд тайлбарлалаа. Тэгэхээр хариуцагчийн зүгээс Тавантолгой уурхай дээрээс түлш аваагүй. Мөн Төв аймгийн Заамараас түлшийг авах нь авсан. Гэхдээ ***********иар аваагүй,********* гэдэг компаниар аваад төлбөр тооцоог нь хийсэн. Үлдэгдэл төлбөр тооцоог өмнөх шүүх хуралдаанаар ********** гэдэг компаниар гаргуулахаар шийдвэрлэсэн гэсэн тайлбар хэлж байна. Тэгэхээр нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотолсон баримт хэрэгт хавсаргаж өгсөн зүйл байхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч тал нотлох ёстой хэрэгт өөрсдийнх нь *********** гэдэг компаниас 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр худалдаж авсан баримт хавсаргасан байдаг. Тухайн компаниас ийм түлш худалдаж авснаа “Говийн шигтгээ” компаниас гаргуулъя гээд ийм нэхэмжлэл гаргаад байгаа нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзэж байна. Тухайн баримтыг үндэслээд нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Хэрвээ гэрээ байгуулаад түлш нийлүүлсэн бол түлш нийлүүлсэн гэдгээ дагалдах, баримт бичгүүдийг гэрээнд хавсаргана гэж заасан боловч энэ талаар ямар ч баримт үйлдсэн зүйл байхгүй. Зөвхөн 11 сарын 07-ны өдөр 400 литр түлш авсан, 10 сарын 07-ны өдөр ******** компаниас ***********компани өөрсдөө 46930 литр түлшийг авсан гэсэн баримтыг гаргаж өгсөн байна. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон зүйл байхгүй. Зөвхөн гэрээ нөхөж хийсэн байна. Хэрвээ авсан байлаа гэж бодоход гэрээг сүүлд нь нөхөж хийсэн учраас алданги тооцох үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 262 дугаар зүйлд зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийнэ гэсэн хуулийн шаардлага байдаг. Тухайн үед түлш өгөхдөө гэрээгээ бичгээр хийсэн зүйл байхгүй учраас бичгээр хийсэн шаардлага хангаагүй бол хүү төлөхгүй гэсэн Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт заасан байгаа. Тэгэхээр тухайн түлшийг олгосон гэж үзэх хүү төлөх боломж байхгүй гэж үзэж байна. Мөн гэрээний 5.4-д гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас аль нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол зохих журмаар биелүүлээгүйгээс бусад тохиолдолд гэрээнд заасны дагуу хариуцлага хүлээнэ гээд заасан. 2021 оны 11 дүгээр сард Монгол Улсад ковид цар тахал гараад нийтээр хөл хорио тогтоосон нөхцөл байдал байсан учраас алданги тооцох үндэслэл байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Түлш олгосон, хүлээлгэж өгсөн гэсэн нотлох баримт байхгүй байна. Үүнийг нотолсон баримт байхгүй учраас бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн түлш олгосон гэж үзэх юм бол хүү, алданги төлөх үндэслэл гэсэн тайлбарыг гаргаж байна” гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн *********** дугаартай Шатахуун зээлийн нөхцөлөөр худалдах-худалдан авах гэрээ, Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 440 дугаартай шийдвэр, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 41д/4813 дугаартай албан тоот, Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 627 дугаартай тодорхойлолт, **********ийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №06 дугаартай ***********д хүргүүлсэн мэдэгдэл, тооцооны үлдэгдлийн баталгаа, ************ийн 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн **********д дизель түлш худалдсан зарлагын баримт, *************ийн 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ***********д дизель түлш худалдсан зарлагын баримт, ************ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 446 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болсон тухай тэмдэглэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариуцагчийн хариу тайлбар, “************ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, *************ийн дүрэм, **************ийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №06 дугаартай ************д хүргүүлсэн мэдэгдэл зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***********нь хариуцагч ********д холбогдуулан шатахууны үнэ 137,270,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1. Нэг **********ийг төлөөлж ************, нөгөө талаас *********ийг төлөөлж захирал ********нар 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ********дугаартай “Шатахуун зээлийн нөхцөлөр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан байна.
2. Нэхэмжлэгч *********** Талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй учраас төлбөрийн зөрчил үүссэн тул гэрээнд зааснаар алдангийн хамт нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
3. Хариуцагч ********* “…*************** нь 2021 оны 11 сарын 08-ны өдөр шатахуун зээлээр худалдан авах гэрээ байгуулан ************* манай зөөврийн шатахуун түгээх станцаас нэг литрийг 1950 төгрөгөөр тооцож 46930 литр түлш авсан болно гэж бичсэн байгаа. Миний хувьд Өмнөговь аймгийн *********ийн шатахуун түгээх станцаас 90 литр түлш авсан. Ерөөсөө тэндээс түлш аваагүй. Манай компанийн нэрээр 400 литр түлш********* гэдэг жолооч авсан байгаа. Нийтдээ 46930 литрийг Өмнөговийн шатахуун түгээх станцаас авсан гэж нэхэмжлэлдээ дурдаад байгаа. Тэгэхээр нотлох баримт болох падаан нь хаана байгаа юм бэ нэхэмжлэл дээрээ падаан нь байхгүй. **********гэдэг компани шатахуун түгээх станцаас нийтдээ 490 литр түлш авсан. Тэгэхээр тооцоо нийлсэн акт дээр 109 сая төгрөгөөр зурсан гээд байна удаа дараа холбогдоогүй биш холбогдсон. “Баянсуль” компанийн нэхэмжлэлтэй ********гэдэг компанитай холбогдох нэхэмжлэл шүүхээр хэлэлцэгдээд шийдвэрлэгдсэн байгаа. Тэгэхээр давхцуулаад нэхэмжлээд байна. *********** гэдэг компани нь 2021 оны 11 сарын 8-нд гэрээ байгуулсан гэдэг нь үнэн. Зээлээр түлш худалдан авах харилцаа 2021 оны 8 сараас эхэлсэн байгаа. ******* гэдэг компанийн хэрэглээний түлшийг ******* гэдэг компаниас зээлээр худалдан авсан байгаа. ********* гэдэг компани Тавантолгой дахь зөөврийн шатахуун түгээх станцаас нэг литр түлш аваагүй” учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргаж байна.
4. Зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.
5. 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн *******дугаартай “Шатахуун зээлийн нөхцөлөөр худалдах-худалдан авах гэрээ”-г нэг талаас *********ийн захирал ********* /худалдагч/, нөгөө талаас ********ийг төлөөлж захирал ************/худалдан авагч/ нар 1 литрийг 1950 төгрөгөөр тооцож нийт 46,930 литр дизель түлшийг худалдан авахаар тохиролцжээ. /хх-ийн 4-7-р хуудас/,
6. 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №06 дугаартай **********аас ***********д хүргүүлсэн төлбөр барагдуулах тухай мэдэгдэл /хх-ийн 13-р хуудас/,
7. Зохигчдын тооцооны үлдэгдлийн баталгаа нийлсэн баримтад ***********ийн захирал *********ийн “…***********ийн захирал *********** миний бие шатахууны төлбөрт хүү, алданги, үндсэн өр нийт 109,000,000 төгрөгийн өртөй болохыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн баримт /хх-ийн 14-р хуудас/,
8. Ханбогд сум дахь сум дундын шүүхэд хариуцагч *************ээс 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 24/18 дугаартай албан бичгээр “…********ийн захирал ************ миний бие “***********тай түлш зээлээр худалдан авах гэрээг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр утсаар ярьж харилцан тохиролцож аман гэрээ хийсэн бөгөөд уг гэрээнд 2021 оны 12 дугаар сарын эхээр Улаанбаатар хотод уулзаж гарын үсэг зурсан ба **********ийн захирал********* миний бие ***********ийн Тавантолгой дахь ШТС-аас түлшийг аваагүй болно” гэсэн хариу тайлбарыг гаргажээ. /хх-ийн 43-р хуудас/,
9. Иргэний хуулийн 262 дугаар 262.1-т Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, заажээ.
10. Зохигчид зээлээр худалдах-худалдан авах гэрээний зорилгоо тодорхойлж 1 литрийг 1950 төгрөгөөр тооцож нийт 46,930 литр дизель түлшийг ************д хүлээлгэн өгснөөр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, үйл баримт тогтоогдож байна.
11. Талуудын байгуулсан гэрээний 5.1-д “…худалдан авагч тал нь зээлээр авсан шатахууны төлбөрөө 4.1-д заасан хугацаанд багтаан төлөөгүй нөхцөлд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5%-аар хоног тутамд тооцон худалдан авагч талд алданги төлнө” гэж тохиролцжээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги тооцсон нь үндэслэлтэй байна.
Дээрх үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч ***********ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар ***********аас “Шатахуун зээлийн нөхцлөөр худалдах-худалдан авах гэрээ”-ний үүрэгт 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр авсан 46,930 литр шатахууны үнэ 91,513,500 төгрөг алданги 45,756,750 төгрөг нийт 137,270,250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч **********д олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч***********аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 845,301 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч ************аас улсын тэмдэгтийн хураамжид 845,301 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч **************д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч **********аас 137,270,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч************д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 845,301 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ************аас 845,301 төгрөгийг гаргуулан ************д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ***