Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 155/ШШ2023/00819

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 155/ШШ2023/00819

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Г нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.М холбогдох,

8,000,000 (найман сая) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц,

Хариуцагч: Л.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Гшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний би 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Л.Мгэж өөрийн танил хүнд мөнгө хэрэгтэй байна яаралтай зээлээч гэхээр нь түүний эзэмшлийн данс болох ХААН банкны 5914097420 тоот данс руу 8,000,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснээс хойш бүтэн 1 жил гаруй болж би түүнээс мөнгөө удаа дараа шаардахад өгнө, тэгснээ би чиний мөнгийг өөр хүнд өгчихсөн гэх мэтээр ярьж, хэлж миний мөнгийг өгөхгүй удаж байгаа тул одоо шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Д.Гминий зээлдүүлсэн 8,000,000 (найман сая) төгрөгийг Л.М гаргуулж өгнө үү  гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цогтбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Боржигин овгийн Д.Гбол Лувсандоржийн Мөнхбаатарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нь 8 сая төгрөг гаргуулах тухайюм. Нэхэмжлэлийн утга нь миний бие 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Мөнхбаатарт миний таньдаг хүнд мөнгө хэрэгтэй байна яаралтай мөнгө зээлүүлээч гэхээр нь түүний эзэмшлийн данс болох Хаан банкны 5914097420 дугаартай данс руу 8 сая төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснээс хойш бүтэн нэг жил гаран болсон. Нэг жил гаран гэдэг нь 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн баримт нь байгаа болохоор нотлогдож байна гэж үзэж байна. Мөнгөө удаа дараа авъя гэж шаардахад би өгнөө чиний мөнгийг өөр хүнд өгчихсөн чиний мөнгийг жаахан удаая гээд байгаа тул би шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Д.Гминий зээлдүүлсэн 8 сая төгрөгийг Л.М гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан үүнийг шүүх хуралдаанд бүхэлд нь дэмжиж оролцож байна. Талуудын хооронд ямар нэгэн зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй бөгөөд хариуцагчийн гуйлтаар мөнгийг шилжүүлсэн байдаг тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Л.М үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж нэхэмжилж байна... гэв.

Хариуцагчийн Л.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Л.М*** иргэн Г шүүхэд 8,000,000 төгрөг нэхэмжилж өгсөн билээ. Миний хувьд иргэн Гаас мөнгө зээлж авах шаардлагагүй билээ. 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр иргэн А над руу ярьж, яаралтай 20,000,000 төгрөг зээлээч гэсэн юм. Надад мөнгө байсан боловч өгөөгүй. Тэгтэл миний утсыг хүнээс авлаа, мөнгө өсгөж өгдөг хүн байвал мөнгө зээлье гэж ярьсан, Би Бэлтэс мөрөнд мөнгө хийж байгаад авчихсан гээд одоо наад залууд чинь хийе гэсэн. Би өөрөө л мэд гэсэн чинь хамт 2-уул хийе гэсэн. Тэгэхээр нь би гайгүй биз гэж бодоод өөрөөсөө 12,000,000 төгрөг гаргаад хийсэн юм. Тэгэхэд тэр Г чиний дансруу хийгээд чи шилжүүлчих гэсэн тэгэхээр нь юм бодолгүй тэг гээд Гийн мөнгө орж ирэнгүүт (бид 2-той хамт захын АТМ гадна манай эхнэр, Гийн эхнэр 4-үүл) С.А***Хаанбанкны 5907072708 данс руу шилжүүлсэн. Миний 5914097420 данснаас 2022 оны 5 дугаар сарын 06-ны 16 цаг 49 минутад шилжүүлсэн. Харин Г миний данс руу 16 цаг 48 минутанд хийсэн байсан. Уг болсон явдлаас хойш Азбаяр хүү өгөхгүй мөнгөө авбал ав гэж хэлсэн, 4-5 хоногийн дараа. Тэгэхэд нь би Гт гадуур Бэлтэс мөрөн гээд хүмүүс шуугиад байна, мөнгөө авсан нь дээр би мөнгөө авлаа гэхэд би бол сарын хугацаа дуусгаад хүүтэй нь авна гэж байсан. Болсон зүйл бол ердөө л энэ. Би гэнэн цагаандаа дансаараа мөнгө хийлгэсэн нь л буруу болсон. Иргэн Г дараа нь надад Азбаярт 2,000,000 төгрөг нэмж өгөөд 10,000,000 болгосон, 13,000,000 болгож авна гээд хамт явж байсан. Шүүх тэр шилжүүлсэн 2,000,000 төгрөг нь Г юм уу эхнэрийнх нь данснаас Азбаярт орсоныг тогтоож өгнө үү. Иргэн Г Азбаяраас мөнгөө авч чадахгүй болохоороо ийм муухай арга хэрэглэж байна. Би өөрөө аваад 100 төгрөг хэрэглэсэн зүйл байхгүй, банкны хуулгаа хамт хавсаргав. Би иргэн Гт мөнгө төлөхгүй, энд бол надаас мөнгө гаргуулах гэж гүтгэж байгаа юм. Иргэн Азбаярт хэлэхээр Г ах бид 2 учраа олчихно, мал таргалахаар өгнө гэж байсан. Иймд иргэн Л.Мминий бие өөрөө аваагүй мөнгийг төлөхгүй. Шүүхэд хандаж хэлэхэд иргэн Азбаяр иргэн Г 2-т гэрээ хийсэн цаас бичиг баримт нь байсан. Тэгээд авч болох хүн нь чи болохоос би Азбаяраас авч чадахгүй, тэрэнд өгөх юм байхгүй, чамаас л би авах юм байна гэж ярихаар нь тоглож байна гэж бодтол ийм юм болжээ. Би дансаараа дамжуулдаг нь миний буруу болжээ. Гэхдээ Г над руу утасдаад өөрөө хийсэн 5 дугаар сарын 06-нд анх надруу залгасан тэгээд л надад 8 сая төгрөг байна гээ д л ярьсан удалгүй А*** өгсөн билээ. Шүүх үнэн худлыг нь ялгах бизээ гэжээ.

Хариуцагч Л.Мшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 8 сая төгрөг би бол Гаас аваад байх шаардлага байхгүй. Өөрөө над руу тэр өдөр утасдаад мөнгө хүүлдэг хүн байна гээд байсан. Яг тэр үеэр хүмүүс тал талаас 30% мөнгө аваад байсан. Би бас махаа алдагдалтай зарчихаад мөнгө өсгөдөг хүн хайгаад байж яг тэр үеэр Бэлтэс Мөрөн дампуурлаа гээд. Яг тэгээд байж байсан Г над руу залгаад чи нэг хүн таньдаг гэж байна гээд яриад байхаар нь би хэлсэн. Гийн худ гээд бас нэг залуу байдаг юм Гангаа гээд тэр бас нэг хүн рүү 20 сая төгрөг хийгээд авсан өнөөдөр яаралтай 20 сая төгрөг олоод өг гэж байна гээд намайг 20 сая төгрөг зээлээч тэрүүнд хийчихье гэхээр нь урдаа Бэлтэс Мөрөн дампуураад байхад одоо больё тэр банди чинь бүтэхгүй гэсэн луйвар нь луйвар эхний нэг хоёр сар гайгүй явчихгүй юм болов уу гээд өөрөө тэгсэн. Би нэг их юм бодоогүй уул нь өөр рүү нь 12 сая төгрөг хийчих байсан байна лээ. Тэр үед надад мах зарж байсан 60,70 сая төгрөг байсан тэрнээс би Гаас 8 сая төгрөг гуйгаад авсан юм байхгүй. Тэгээд Г миний данс руу 8 сая хийгээд би нэг минутын дотор л буцаагаад Азбаяр гэдэг хүний данс руу хийсэн. Тэгээд л Азбаяр нь алга болсон. Тэр нь ойлгомжтой 98 оны хүүхэд манай том хүүхэдтэй чацуу тэгсэн Г тэр хүүхэдтэй бүүр дотно ах дүү болсон явж байсан. Би Азбаярт ахыг нь ингээд шүүхэд өгсөн гэсэн чинь эхнэрийнхээ данснаас 2 саяыг нэмж хийсэн ингээд 10 сая боллоо шүү гээд 13 сая төгрөг болгож авна гэсэн. Ийм л зүйл болсон. Би бол аваагүй өөрийнхөө дансаар оруулсан л буруудсан байна лээ. Дараа нь уулзсан би чамайг шүүхэд өгөхөөс өөр аргагүй байна гэж байсан би тэгээд хүн чанар өөрөө мэд би ямар авч идсэн биш гэсэн авгай нь нялх нойтон хүүхэдтэй байж гэж байсан тэгээд шүүхэд өгсөн л байна. Би бол өөрөө аваагүй яг баримт нь байна. Би яг 60 сая төгрөгтэй байсан юм байна лээ. А*** тэр хоёр хоорондоо төлөг авна эсвэл гэрээ өгнө гэж ярьсан гэсэн. Тэгээд мэдэхгүй өөрсдөө тохироогүй юм уу надад хамаагүй гэв.

Нэхэмжлэгчээс, Хаан банкны 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн харилцагч Д.Гийн **** тоот дансны хуулга, итгэмжлэл,

Хариуцагчаас Хаан банкны 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн харилцагч Л.М-ын ************ тоот дансны хуулга 2 хуудас, шилжүүлгийн мэдээл гэх баримт 1 хуудас зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Д.Г хариуцагч Л.М*** зээлүүлсэн зээлүүлсэн 8,000,000 (найман сая) төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц*** нэхэмжлэгч Д.Гаас хариуцагч Л.Мнь хүнд мөнгө хэрэгтэй болчихоод байна түр 8,000,000 төгрөг өгөөч гэхээр нь уг мөнгийг шижлүүлсэн, нэхэмжлэгч хариуцагч хоёрын хооронд зээлийн харилцаа үүсээгүй байх ба Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Л.Мнь үндэслэлгүй хөрөнгөжсөн тул 8,000,000 төгрөгийг хариуцагч Л.М-аас гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тодорхойлсон.

3. Хариуцагч нэхэмжлэлийг надад Д.Гаас тухайн үед мөнгө авах шаардлага байгаагүй, миний дансанд тухайн үед 60 орчим сая төгрөг байсан, нэхэмжлэгч өөрөө мөнгө хүүлдэг хүн чи таньдаг гэнэ тэр хүнд 20,000,000 төгрөг хэрэгтэй болсон гэнэ чи нэмээд хийчих ганц нэг сардаа гайгүй гээд миний данс руу 8,000,000 төгрөгийг шилжүүлээд би С.А*** данс руу 20,000,000 төгрөг болгож нэхэмжлэгчийг шилжүүлснээс 1 минутын дараа шилжүүлсэн. Уг мөнгийг би авч ашиглаагүй, Д.Гийн өөрийн гуйлтаар шилжүүлсэн тул би түүнд уг мөнгийг өгөх үндэслэлгүй гэсэн үндэслэлээр үгүйсгэсэн.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж ирүүлсэн *** дугаар дансны хуулга, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн ***дугаар дансны хуулга шилжүүлгийн мэдээлэл гэх баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Үүнд: нэхэмжлэгч Д.Гийн Хаан банкан дахь ****** дугаар харилцах данснаас хариуцагч Л.М Хаан банкан дахь ****** дугаар харилцах данс руу 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 16 цаг 48 минутанд 8,000,000 төгрөгийг huygaagaas гэсэн утгаар шилжүүлсэн, мөн өдрийн 16 цаг 49 минутанд хариуцагч Л.М*** Хаан банкан дахь *** дугаар харилцах данснаас Хаан банкан дахь ***** дугаар С.А***гэх харилцах данс руу 20,000,000 төгрөгийг М*** гэсэн утгаар шилжүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдлоо.

5. Зохигч талуудын хооронд ямар нэгэн гэрээний үүрэг болоод гэм хор учруулснаас үүсэх үүрэг үүсээгүй байна.

6. Талууд мөнгө шилжүүлсэн хугацаа болон мөнгөн дүнгийн хэмжээнд маргаагүй, харин хариуцагч 8,000,000 төгрөгийг Д.Гийн гуйлтаар 20,000,000 төгрөг болгож С.А***данс руу шилжүүлсэн, нэхэмжлэгч намайг аваагүй мэдэж байгаа ба уг мөнгийг хүүлэх зорилгоор С.А*** шилжүүлүүлсэн, өөрөө дараа нь мөн нэмж 2,000,000 төгрөгийг нэмж шилжүүлсэн гэж маргажээ.

7. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:

Мөн зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж тус тус хуульчилсан байна.

Бусдын эд хөрөнгө өөр этгээдийн хөрөнгөд орох, шилжих нь бусдын хөрөнгөөр хөрөнгөжих гэсэн ойлголт бөгөөд хариуцагчийн хөрөнгө түүний олж авсан хөрөнгийн хэмжээгээр нэмэгдэх, нэхэмжлэгчийн хөрөнгө тэр хэмжээгээр багасах, энэ нь хууль болон гэрээнд үндэслэгдээгүй байх нөхцөл бүрдсэн байдаг.

Хэргийн үйл баримтаас нэхэмжлэгч Д.Гийн Хаан банкан дахь 5913135094 дугаар харилцах данснаас хариуцагч Л.М Хаан банкан дахь ***дугаар харилцах данс руу 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 16 цаг 48 минутанд 8,000,000 төгрөгийг huygaagaas гэсэн утгаар шилжүүлсэн, энэ нь хууль болон гэрээнд үндэслэгдээгүй, хариуцагчаас 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн буюу ямар нэгэн хэлбэрээр буцаагдсанд тооцох харилцаа үүсээгүй байх тул хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар шаардах эрхтэй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Л.М*** аас 8,000,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Д.Гт олгож шийдвэрлэлээ.

8. Хариуцагч нь 8,000,000 төгрөгийг бусдад шилжүүлсэн учир би Д.Г т төлөх үүрэггүй гэж маргасан ба хариуцагч Л.М нь бусдаас уг мөнгөө гаргуулахаар нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Д.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.М***аас 142,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т тус тус зааснаар хариуцагч Л.М***-аас 8,000,000 (найман сая) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Г т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 (нэг зуун дөчин хоёр мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.М***-аас 142,950 (нэг зуун дөчин хоёр мянга есөн зуун тавь) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

ШҮҮГЧ                           Б.МӨНХТУЯА