| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2023/00660/И |
| Дугаар | 155/ШШ2023/00827 |
| Огноо | 2023-08-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 155/ШШ2023/00827
| 2023 оны 08 сарын 14 өдөр | Дугаар 155/ШШ2023/00827 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.Б***нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.О***холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: худалдах худалдан авах гэрээний үүрэгт 14,125,000 (арван дөрвөн сая нэг зуун хорин таван мянга) төгрөг гаргуулах тухай, 155/2023/00660/и дугаар индекстэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М***(цахим),
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Б***нь хариуцагч Ч.О***холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 14,125,000 (арван дөрвөн сая нэг зуун хорин таван мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч Т.Б***шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Т.Б***би 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 2 дугаар багт оршин суух хаягтай Ч.О -д гаальтай, ачааны Пронтер автомашиныг хувь лизингээр 17,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцож дараах байдлаар төлөхөөр нотариатаар гэрээг хийсэн. Иргэн Ч.О*** урьдчилгаа болох 6,000,000 төгрөгийг гэрээ байгуулсаны дараа 2023 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг төлөх бөгөөд гэрээнд заасан 1 хоног өнгөрөх тутамд 0,5 хувийн хүү бодно хэмээн туссан байдаг. Гэвч Ч.О*** 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гэрээ байгуулсны дараа 500,000 төгрөг дутуу өгсөн. Мөн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны дотор төлөх 6,000,000 төгрөгийг одоог хүртэл өгөөгүй тул гэрээний дагуу урьдчилгааны 500,000 төгрөг хүү болох 525,000 төгрөг /7 сар, хоногийн 0,5 хувийн хүү/ 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор өгөх 6,000,000 төгрөгийн алданги болох 2,100,000 төгрөгийн тооцон авах шаардлагатай байна. Мөн гэрээний дагуу гэрээний заалтыг зөрчсөн тул 2023 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор өгөх 5,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна.
Иймд урьдчилгааны үлдэгдэл 500,000 төгрөг, үүний алдагдал 525,000 төгрөг 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор өгөх 6,000,000 төгрөг, үүний 2 сар 10 хоногт сарын алданги болох 2,100,000 төгрөг гэрээний заалт зөрчсөн тул 2023 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор өгөх 5,000,000 төгрөг, нийт 14,125,000 төгрөгийг гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М***шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээний дагуу төлбөрийг нэхэмжилж байна. Эхний төлбөрөөс 500,000 төгрөгийг дутуу төлсөн ба үүнээс хойш ямар ч төлбөрийг хийгээгүй. Гэрээнд гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутам алданги тоооцохоор тусгасан учир гүйцэтгээгүй үнийн дүнд алданги тооцсон байгаа... гэв. Эхний төлбөрийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хийх ёстой байсан бөгөөд 500,000 төгрөг дутуу төлсөн учир 210 хоногоор, дараагийн төлбөрийг 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлөх ёстой байсан боловч нэхэмжлэл гаргах хүртэл төлөөгүй учир 2 сар 10 хоног буюу 70 хоногоор тус тус алданги тооцож байгаа юмаа... гэв.
Хариуцагч Ч.О*** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ч.О*** миний бие Т.Бат-Эрдэнийн (регистр АЮ93080111) шүүхэд өгсөн өргөдөлтэй өөрийн биеэр танилцаж, хүлээн авсан болно. Т.Б***нэхэмжилсэн машины үлдэгдэл 11,500,000 (арван нэгэн сая таван зуун мянга) төгрөгийг ямар нэгэн алданги тооцуулахгүйгээр 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдууах болно гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Т.Б***, Ч.О*** нарын хооронд байгуулсан 2022 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг тус тус гаргаж өгсөн.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Т.Б***нь хариуцагч Ч.О***холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 14,125,000 (арван дөрвөн сая нэг зуун хорин таван мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжилж, нэхэмжлэгч нэхэмжлэлдээ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М***шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийнхээ үндэслэлийг дараах үндэслэлээр дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Талууд 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тээврийн хэрэгслийг зээлээр худалдах-худалдан авах гэрээг байгуулсан, гэрээний үнийн дүн 17,000,000 төгрөг бөгөөд гэрээ нь дээр эхний ээлжид 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дотор 6,000,000 төгрөгийг, 2023 оны 4 дүгээр сарын 20-ны дотор өдөр 6,000,000 сая төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 10-ны дотор 5,000,000 сая төгрөг нэхэмжлэгчийн Хаан банкан дахь ******* дугаар дансанд төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээний 3.6-д Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хруиар алданги төлөхөөр заасан.
Эхний төлбөрөөс 500,000 төгрөгийг дутуу хийн 5,500,000 төгрөгийг төлснөөс өөрөөр төлбөр ттөлөөгүй. Иймд 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш 210 хоногоор 500,000 төгрөгт алдангийг тооцож 525,000 төгрөгийг , дараагийн төлбөрийг төлөх ёстой 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 70 хоногоор 6,000,000 төгрөгт алдангийг тооцож 2,100,000 төгрөгийг нийт гүйцэтгээгүй үнийн дүн болох 11,500,000 төгрөг дээр нэмж нийт 14,125,000 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ.
2. Хариуцагч үндсэн төлбөрийн үлдэгдэл 11,500,000 төгрөгийг 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлнө, алданги төлөхийг зөвшөөрөхгүй гэснээс өөрөөр тайлбар гаргаагүй.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: талуудын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр Kia bongo frontier маркын автомашиныг зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан. Худалдагч тал буюу нэхэмжлэгч нь Kia bongo frontier маркын автомашиныг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дотор худалдан авагч буюу хариуцагчийн эзэмшилд шилжүүлэх, худалдан авагч тал нь 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 6,000,000 төгрөгийг 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 6,000,000 (зургаан сая) төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор 5,000,000 (таван сая) төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.
Хариуцагч Ч.О*** 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 5,500,000 төгрөгийн төлбөрийг төлснөөс өөрөөр үүргээ гүйцэтгээгүй байна.
4. Нэхэмжлэгч Т.Б***, хариуцагч Ч.О*** нарын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан Зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ., мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ гэж заажээ.
Талуудын хооронд байгуулагдсан зээлээр худалдах-худалдан авах гэрээний 3.6-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж талууд тохиролсон байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ,
Мөн зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж,
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж тус тус зохицуулжээ.
5. Нэхэмжлэгч Т.Б***нь гэрээнд тохиролцсон ёсоор өөрийн үүргийг биелүүлж, Kia bongo frontier маркын автомашиныг хариуцагч Ч.О***ы эзэмшилд шилжүүлэн өгсөн боловч зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ хариуцагч Ч.О*** биелүүлээгүй тул нэхэмжлэгч Т.Б***нь зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдсан машины үлдэгдэл төлбөрийг төлөхийг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутам алданги төлөхийг тус тус шаардах эрхтэй.
Иймд зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу гэрээний гүйцэтгээний төлбар болох 11,500,000 төгрөг, эхний төлбөрийг дутуу гүйцэтгэсэн 500,000 төгрөгт тохирох алданги нэхэмжлэгчийн шаардах эрхээ хэрэгжүүлсэн 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүртлэх хоног 192 хоног бөгөөд хоног тутам 0,5 хувиар тооцоход хоног тутамд 2,500 төгрөг бөгөөд нийт 480,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сард гүйцэтгэх үүргийг гүйцэтгэлийн 6,000,000 төгрөгт тохирох алданги нэхэмжлэгчийн шаардах эрхээ хэрэгжүүлсэн өдрийг хүртэл 50 хоног бөгөөд хоног, хоног тутам 30,000 төгрөг,нийт 1,500,000 төгрөг нийт 13,480,000 төгрөгийг хариуцагч Ч.О***аас гаргуулж, нэхэмжлэгч Т.Б***д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 645,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
6. Хариуцагч Ч.О***хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байна. Мөн тухайн хэргийгч хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр товлон зарлаж, хариуцагчийг утсаар болон мэдэгдэх хуудсаар шүүх хуралдаанд оролцох талаар дуудсан боловч ирээгүй тул шүүх хуралдааныг 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хойшлуулсан.
Мөн 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр товлогдсон шүх хуралдааны товыг мэдэгдэхээр хариуцагчийг шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд явуулсан ба хариуцагчийн хариу тайлбарыг шүүх хуралдаанд уншиж судлан,хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.О***аас 13,480,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 225,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Б***д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232.1, 232.4-т тус тус зааснаар хариуцагч Ч.О***аас 13,480,000 (арван гурван сая дөрвөн зуун наян мянга) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Б***д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 645,000 (зургаан зуун дөчин таван мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,575 (хоёр зуун хорин найман мянга таван зуун далан тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.О***аас 225,350 (хоёр зуун хорин таван мянга гурван зуун тавь) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Б***д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА