Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2024/0045

 

      2024          01           11                                       128/ШШ2024/0045

  

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа би,  Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.*******гийн дүгнэлттэй  Хотын стандарт, хяналтын газрын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтсийн Авто замын хяналтын улсын байцаагч И.*******од холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хотын стандарт, хяналтын газрын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтсийн Авто замын хяналтын улсын байцаагч И.******* тус шүүхэд хандан бичгээр гаргасан хүсэлтдээ: “...прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.*******: “...хотын стандарт, хяналтын газрын авто замын хяналтын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 222 дугаартай албан шаардлагыг Алтанжолоо трейд ХХК тогтоосон хугацаанд биелүүлээгүй үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан зөрчлийн шинжтэй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Хотын стандарт, хяналтын газрын авто замын хяналтын улсын байцаагч И.*******ын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудасны Олсон нь хэсэгт ...Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шийтгэл оногдуулах..., Шийдвэрлэх нь хэсэгт ... 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу... гэж өөрчлөлт оруулах” тухай дүгнэлтийг гаргасан байна.

Улмаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Т.Улзмаа 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, зохих өөрчлөлтийг оруулах тухай хүсэлтийг бичгээр гаргасан байх бөгөөд хариуцагчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй” гэж заасан болохыг тайлбарласан.

Тухайн хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ”, 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах” гэж заасан шаардлагыг хангасан ба ийнхүү прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар бусад этгээдийн̆н эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй̆, хуульд харшлаагүй̆ тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.*******гийн дүгнэлттэй  Хотын стандарт, хяналтын газрын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтсийн Авто замын хяналтын улсын байцаагч И.*******од холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг үндэслэн Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.*******: “...отын стандарт, хяналтын газрын авто замын хяналтын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 222 дугаартай албан шаардлагыг Алтанжолоо трейд ХХК тогтоосон хугацаанд биелүүлээгүй үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан зөрчлийн шинжтэй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Хотын стандарт, хяналтын газрын авто замын хяналтын улсын байцаагч И.*******ын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудасны Олсон нь хэсэгт ...Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шийтгэл оногдуулах..., Шийдвэрлэх нь хэсэгт ... 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу... гэж өөрчлөлт оруулахдүгнэлтийг хариуцагч Хотын стандарт, хяналтын газрын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтсийн Авто замын хяналтын улсын байцаагч И.******* зөвшөөрснийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад зааснаар дүгнэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай. 

 

 

 

ШҮҮГЧ                                С.ОТГОНТУЯА