| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2023/00492/И |
| Дугаар | 155/ШШ2023/00686 |
| Огноо | 2023-06-30 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 155/ШШ2023/00686
| 2023 оны 06 сарын 30 өдөр | Дугаар 155/ШШ2023/00686 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2023/00492/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г ХХК*** -ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.О*** ,
Хариуцагч: С.Н*** ,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдан авсан шатахууны төлбөрийн алданги 1,284,982 (нэг сая хоёр зуун наян дөрвөн мянга есөн зуун наян хоёр) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.О*** ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр.
Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г ХХК*** нь хариуцагч С.Нямдаваад холбогдуулан зээлээр худалдан авсан шатахууны төлбөр, алданги 4,429,350 (дөрвөн сая дөрвөн зуун хорин есөн мянга гурван зуун тавь) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш үндсэн төлбөр 2,952,900 төгрөгийг төлсөн тул зээлээр худалдах-худалдан авах гэрээнд заасны дагуу 85 хоногийн алданги 1,254,982 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Иргэн С.Н*** нь 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Г ХХК*** -тай зээлээр шатахуун худалдах-худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон. Зээлийн гэрээ дуусгавар болоход хариуцагч С.Н*** нь зээлээр худалдан авсан 2,952,900 төгрөгийн шатахууны төлбөрийг төлөөгүй байсан. Зээлийн гэрээ дуусгавар болсноос хойш төлбөрөө төлөхгүй байсан учраас 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зээлийн гэрээгээр гэрээ дуусгавар болсноос хойш 15 хоногийн дотор төлбөрөө төлөхөөр талууд харилцан тохиролцсон учраас 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш алданги тооцож эхэлсэн. Шүүхэд 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх алдангийг тооцож, алдангид 1,476,450 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан боловч буруу тооцсон тул 85 хоногийн алданги 1,254,982 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна. Хариуцагч нь алданги төлнө гэдэгтэй маргаагүй харин захирал гадаад явсан учраас ирэхээр нь ярилцаж тохиролцох хүсэлтэй байна гэсэн утга бүхий тайлбарыг өгсөн байсан... гэв.
Хариуцагч С.Н*** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С.Н*** миний бие Г ХХК*** дизель түлшний үндсэн төлбөр болох 2,952,00 төгрөгийг барагдуулсан болно. Тус компанийн захирал гадаад улсад яваа утсаар холбогдож чадахгүй байгаа тул үндсэн төлбөрийн алдангийг өнөөдрийн байдлаар миний бие бүрэн барагдуулах боломжгүй байгаа, нэхэмжлэгчтэй өөрийн биеэр болон утсаар холбогдтол хугацаа олгоно уу. гэжээ.
Нэхэмжлэгч талаас шүүхэд Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар ****, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн **** дүгээр Г ХХК*** улсын бүртгэлийн гэрчилгээ, Г ХХК*** , С.Н*** нарын хооронд 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан Зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээ, Г ХХК*** -ийн 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 043161 дүгээр, 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 045525 дугаар ШТМ-ын зарлагын падаан зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Г ХХК*** -ийн Ерөнхий захирлын 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 23/0138 дугаар Итгэмжлэл олгох тухай албан бичиг зэрэг нотлох баримтуудыг,
Хариуцагч талаас шүүхэд хариу тайлбар зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгчээ.
Талууд хүсэлт гаргаагүй тул шүүхээс нотлох баримт бүрдүүлээгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Иргэн С.Н*** нь 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Г ХХК*** -тай зээлээр шатахуун худалдах-худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон. Зээлийн гэрээ дуусгавар болоход хариуцагч С.Н*** нь зээлээр худалдан авсан 2,952,900 төгрөгийн шатахууны төлбөрийг төлөөгүй байсан. Зээлийн гэрээ дуусгавар болсноос хойш төлбөрөө төлөхгүй байсан учраас 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зээлийн гэрээгээр гэрээ дуусгавар болсноос хойш 15 хоногийн дотор төлбөрөө төлөхөөр талууд харилцан тохиролцсон учраас 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш алданги тооцож эхэлсэн. Шүүхэд 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх алдангийг тооцож, алдангид 1,476,450 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан боловч буруу тооцсон тул 85 хоногийн алданги 1,254,982 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна. Хариуцагч нь алданги төлнө гэдэгтэй маргаагүй харин захирал гадаад явсан учраас ирэхээр нь ярилцаж тохиролцох хүсэлтэй байна гэсэн утга бүхий тайлбарыг өгсөн байсан... гэв.
Хариуцагч С.Н*** нэхэмжлэлийн шаардлагатай маргаагүй ба С.Н*** миний бие Г ХХК*** -ийн дизель түлшний үндсэн төлбөр болох 2,952,000 төгрөгийг барагдуулсан болно. Тус компанийн захирал гадаад улсад яваа утсаар холбогдож чадахгүй байгаа тул үндсэн төлбөрийн алдангийг өнөөдрийн байдлаар миний бие бүрэн барагдуулах боломжгүй байгаа, нэхэмжлэгчтэй өөрийн биеэр болон утсаар холбогдтол хугацаа олгоно уу гэх хариу тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, Г ХХК*** -ийн 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 043161 дүгээр, 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 045525 дугаар ШТМ-ын зарлагын падаан, Г ХХК*** , С.Н*** нарын хооронд 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан Зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээ зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн баримтуудаар хариуцагч С.Н*** нь нэхэмжлэгч Г ХХК*** -ийн Зам зуур шатахуун түгээх станцаас 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 1,793,100 төгрөгийн шатахуун зээлээр худалдан авч 1,205,700 төгрөгийн үлдэгдэлтэй, 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 1,747,200 төгрөгийн шатахууныг зээлээр худалдан авч нийт 2,952,900 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдлоо.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Худалдагч буюу нэхэмжлэгч Г ХХК*** нь зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүргийн дагуу худалдан авагч буюу хариуцагч С.Н-д 2,952,900 төгрөгийн шатахууныг нийлүүлсэн байх бөгөөд хариуцагч уг төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч Зээлээр худалдах-худалдан авах гэрээний 3.2.6-д заасны дагуу 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 85 хоногийн алданги 1,254,982 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй.
Зээлээр худалдан авсан шатахууны төлбөр 2,952,900 төгрөгийн 0,5 хувийн алдангийг тооцоход 14,764.5 төгрөг болж байх бөгөөд нэхэмжлэгчийн шаардаж буй 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаа нь 90 хоног болж байна.
Гэвч нэхэмжлэгч нь 85 хоногоор алдангийг тооцож, нийт 1,254,982 (14,764.5*85) төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иймд шүүх хариуцагч С.Н-аас зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт алданги 1,254,982 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК*** -нд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна. гэж 56 дугаар зүйлийн 56.1-д: Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, ...нөхөн төлүүлнэ. гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85,820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага болох 4,207,882 (үндсэн төлбөр 2,952,900 + 1,254,982) төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 82,276 төгрөгийг хариуцагчаас С.Н-аас гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК*** -нд олголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч С.Н-аас 1,254,982 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК*** -нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85,820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 82,276 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК*** -нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар давж заалдах гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА