Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2023/00891

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2023/00891

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2023/00785/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т банк ХК,

Хариуцагч: М.Б,

Хариуцагч: Э.У,

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны зээлийн гэрээний үүрэгт 31,535,327.47 (гучин нэгэн сая таван зуун гучин таван мянга гурван зуун хорин долоон төгрөг дөчин долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н,

Хариуцагч: М.Б,

Хариуцагч: Э.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т банк ХК*** нь хариуцагч М.Б*** , Э.У*** нарт холбогдуулан орон сууцны зээлийн гэрээний үүрэгт 31,535,327.47 (гучин нэгэн сая таван зуун гучин таван мянга гурван зуун хорин долоон төгрөг дөчин долоон мөнгө) төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: ...Хариуцагч М.Б***  нь 5 дугаар сард ажлаасаа гарснаас хойш зээлийн гэрээний эргэн төлөлт доголдож эхэлсэн ба 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш манай банкны зүгээс хариуцагч нарт хандаж зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар мэдэгдэл хүргүүлж байсан. Тухайн үед 55 хоногийн хугацаа хэтрэлттэй байсан бөгөөд дундуур нь бага багаар төлөлт хийж байсан боловч бүрэн төлж байгаагүй. Зээлдэгч нь зээлийн гэрээний төлөлтөө төлөхгүйгээр 91 хоногийн хугацаа хэтрүүлсэн бол манай банкны зүгээс тухайн зээлдэгчийг эрсдэлд орохоос хамгаалж, зээлийн гэрээний хүүг зогсоож, шүүхэд нэхэмжлэл гаргадаг. Хариуцагч нарын зээлийн ангилал нь чанаргүй болсон. Төрийн банк ХК-ийн зүгээс журамд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч М.Б***  өөрөө банкинд ажиллаж байсан хүн учраас энэ талаар мэдэж байгаа байх. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ гэхэд манай банкны захиралтай очиж уулзаад тохиролцох боломжтой л байх. Түүнээс биш одоо манайхаас нэхэмжлэлийн шаардлагаа буцаах боломжгүй... гэв.

Хариуцагч нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Зээлийн төлөлтөө 2023 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 7 сарыг хүртэл хэтрүүлж төлсөн. Тухайн зээлийн төлөлтөө хугацаа хэтрүүлсэн шалтгаан нь миний эрхэлж байсан бизнес тухайн үед дампуурсан. Гэхдээ би зээлийн төлөлтөө төлөхгүй байя гэж огт бодоогүй, тодруулбал 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 550,000 төгрөг, мөн оны 6 дугаар сарын 30-ны өдөр 550,000 төгрөгийг тус тус шилжүүлж, зээлийн төлөлтөө хийж байсан.

Т банк ХК*** шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 1,755,779.74 (нэг сая долоон зуун тавин таван мянга долоон зуун далан есөн төгрөг далан дөрвөн мөнгө) төгрөгийг төлж, одоо зээлийн гэрээний зөрчил арилсан байгаа.

Цаашид зээлийн гэрээнд заасан хугацааны дагуу зээлийн эргэн төлөлтөө төлөөд явна. Өнөөдрийн байдлаар ямар нэгэн хугацаа хэтрэлт байхгүй, зээл хэвийн төлөлтдөө орсон. Манайх сар бүрийн 26-ны өдөр зээлийн эргэн төлөлтөө хийдэг... гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Т банк ХК*** нь хариуцагч М.Б*** , Э.У*** нарт холбогдуулан орон сууцны зээлийн гэрээний үүрэгт 33,291,107.21 (гучин гурван сая хоёр зуун ерэн нэгэн мянга нэг зуун долоон төгрөг хорин нэгэн мөнгө) гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар 1,755,779.74 (нэг сая долоон зуун тавин таван мянга долоон зуун далан есөн төгрөг далан дөрвөн мөнгө) төгрөгийг төлсөн үндэслэлээр шүүх хуралдаанд орон сууцны зээлийн гэрээний үүрэгт 31,535,327.47 (гучин нэгэн сая таван зуун гучин таван мянга гурван зуун хорин долоон төгрөг дөчин долоон мөнгө) төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулав.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: ...Зээлдэгч нь зээлийн гэрээний төлөлтөө төлөхгүйгээр 91 хоногийн хугацаа хэтрүүлсэн бол манай банкны зүгээс тухайн зээлдэгчийг эрсдэлд орохоос хамгаалж, зээлийн гэрээний хүүг зогсоож, шүүхэд нэхэмжлэл гаргадаг.

Хариуцагч нарын зээлийн ангилал нь чанаргүй болсон. Т банкны зүгээс журамд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч М.Б***  өөрөө банкинд ажиллаж байсан хүн учраас энэ талаар мэдэж байгаа байх. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ гэхэд манай банкны захиралтай очиж уулзаад тохиролцох боломжтой л байх. Түүнээс биш одоо манайхаас нэхэмжлэлийн шаардлагаа буцаах боломжгүй. Манай банк журмандаа заасны дагуу нэхэмжлэлээ гаргасан... гэв.

Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Зээлийн төлөлтөө 2023 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 7 сарыг хүртэл хэтрүүлж төлсөн. Тухайн зээлийн төлөлтөө хугацаа хэтрүүлсэн шалтгаан нь миний эрхэлж байсан бизнес тухайн үед дампуурсан. Гэхдээ би зээлийн төлөлтөө төлөхгүй байя гэж огт бодоогүй, тодруулбал 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 550,000 төгрөг, мөн оны 6 дугаар сарын 30-ны өдөр 550,000 төгрөгийг тус тус шилжүүлж, зээлийн төлөлтөө хийж байсан.

Нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш зээлийн эргэн төлөлтөд 1,755,779.74 (нэг сая долоон зуун тавин таван мянга долоон зуун далан есөн төгрөг далан дөрвөн мөнгө) төгрөгийг төлж, одоо зээлийн гэрээний зөрчил арилсан байгаа.

Цаашид зээлийн гэрээнд заасан хугацааны дагуу зээлийн эргэн төлөлтөө төлөөд явна. Өнөөдрийн байдлаар ямар нэгэн хугацаа хэтрэлт байхгүй, зээл хэвийн төлөлтдөө орсон. Манайх сар бүрийн 26-ны өдөр зээлийн эргэн төлөлтөө хийдэг... гэв.

Нэхэмжлэгч Т банк ХК*** нь шүүхэд 00026587 дугаар Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/693 дугаар албан тоот, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Т банк ХХК, М.Б*** , Э.У*** нарын хооронд байгуулагдсан MN700034200001862402 дугаар Орон сууцны зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Зээл эргэн төлөх хуваарь, Зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 37/690 дүгээр албан бичиг, Мемориалын баримт №20211108798290678249, М.Б*** , Э.У*** нарын иргэний үнэмлэх, Зээлийн өргөдлийн маягт, Зээлдэгчийн анкет, хамтран зээлдэгчийн анкет, Байгууллагын тодорхойлолт зэргийн хуулбар гэх баримтуудыг,

Хариуцагч нар нь хариу тайлбар, М.Б-ын Харилцах дансны харилцагчийн хуулга, Зээлийн дансны харилцагчийн хуулга зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгчээ.

Талууд хүсэлт гаргаагүй тул шүүх нотлох баримт бүрдүүлээгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

...Хариуцагч М.Б***  нь 5 дугаар сард ажлаасаа гарснаас хойш зээлийн гэрээний эргэн төлөлт доголдож эхэлсэн ба 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш манай банкны зүгээс хариуцагч нарт хандаж зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар мэдэгдэл хүргүүлж байсан. Тухайн үед 55 хоногийн хугацаа хэтрэлттэй байсан бөгөөд дундуур нь бага багаар төлөлт хийж байсан боловч бүрэн төлж байгаагүй. Зээлдэгч нь зээлийн гэрээний төлөлтөө төлөхгүйгээр 91 хоногийн хугацаа хэтрүүлсэн бол манай банкны зүгээс тухайн зээлдэгчийг эрсдэлд орохоос хамгаалж, зээлийн гэрээний хүүг зогсоож шүүхэд нэхэмжлэл гаргадаг. Хариуцагч нарын зээлийн ангилал нь чанаргүй болсон. Төрийн банкны зүгээс журамд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч М.Б***  өөрөө банкинд ажиллаж байсан хүн учраас энэ талаар мэдэж байгаа байх. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ гэхэд манай банкны захиралтай очиж уулзаад тохиролцох боломжтой л байх. Түүнээс биш одоо манайхаас нэхэмжлэлийн шаардлагаа буцаах боломжгүй.

Хариуцагч нар шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш зээлийн эргэн төлөлтөд 1,755,779.74 (нэг сая долоон зуун тавин таван мянга долоон зуун далан есөн төгрөг далан дөрвөн мөнгө) төгрөгийг төлж, өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний зөрчил арилсан байгаа... гэв.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.

Үүнд: ...Нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш зээлийн эргэн төлөлтөд 1,755,779.74 (нэг сая долоон зуун тавин таван мянга долоон зуун далан есөн төгрөг далан дөрвөн мөнгө) төгрөгийг төлж, зээлийн гэрээний зөрчлөө арилгасан. Ямар нэгэн байдлаар банкийг хохироосон зүйл байхгүй.

Цаашид зээлийн гэрээнд заасан хугацааны дагуу зээлийн эргэн төлөлтөө төлөөд явна. Өнөөдрийн байдлаар ямар нэгэн хугацаа хэтрэлт байхгүй, зээл хэвийн төлөлтдөө орсон. Манайх сар бүрийн 26-ны өдөр зээлийн эргэн төлөлтөө хийдэг... гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Т банк ХК, М.Б*** , Э.У*** нарын хооронд байгуулагдсан MN700034200001862402 дугаар Орон сууцны зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Зээл эргэн төлөх хуваарь, Зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, М.Б-ын 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг дуусталх Харилцах дансны харилцагчийн хуулга, Зээлийн дансны харилцагчийн хуулга, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар хариуцагч М.Б*** , Э.У*** нар нь Төрийн банк ХК-аас 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 35,000,000 төгрөгийг 120 сарын хугацаатай, жилийн 14.4 хувийн хүүтэй, Орон сууц худалдан авах зориулалтаар зээлсэн болох нь тогтоогдлоо.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

Зохигчид нь Төрийн банк ХХК, М.Б*** , Э.У*** нарын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр MN700034200001862402 дугаар Орон сууцны зээлийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах үед зээлийн гэрээний зөрчилтэй байсан, шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтөд 1,755,779.74 (нэг сая долоон зуун тавин таван мянга долоон зуун далан есөн төгрөг далан дөрвөн мөнгө) төгрөгийг төлж, 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр буюу шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдөр зээлийн гэрээний зөрчил арилж, 31,535,327.47 (гучин нэгэн сая таван зуун гучин таван мянга гурван зуун хорин долоон төгрөг дөчин долоон мөнгө) төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэдэгтэй маргаагүй.

Нэхэмжлэгч нь Зээлийн гэрээг банкнаас баталсан журмын дагуу байгуулдаг бөгөөд зээлийн гэрээний үүргээ 91-ээс дээш хоногоор хэтрүүлбэл нэг талын санаачлагаар зээлийн гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргадаг гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулагдсан Орон сууцны гэрээнд тусгагдаагүй, тухайн гэрээний Зургаа дугаар зүйлд нэг талын санаачлагаар гэрээ дуусгавар болох, гэрээг цуцлах талаар зохицуулсан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох 91-ээс дээш хоногоор зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд нэг талын санаачлагаар гэрээ дуусгавар болох, гэрээг цуцлах зохицуулалт тусгагдаагүй байна.

Харин тухайн Орон сууцны гэрээний Зургаа дугаар зүйлийн 6.2.1-т: Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийг зөрчиж байгаа талаар Зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол гэрээг нэг талын санаачлагаар дуусгавар болгох талаар зохицуулсан бөгөөд зээлдэгч М.Б*** , Э.У*** нар нь зээлийн гэрээг зөрчиж байсан боловч тухайн зөрчлөө арилгаж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед тухай Орон сууцны зээлийн гэрээ зөрчилгүй болсон нь талуудын тайлбар, хариуцагч М.Б-ын 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг дуусталх Харилцах дансны харилцагчийн хуулга, Зээлийн дансны харилцагчийн хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож, талууд энэ үйл баримттай маргаагүй байна.

Иймд нэхэмжлэгч Т банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Б*** , Э.У*** нарт холбогдох орон сууцны зээлийн гэрээний үүрэгт 31,535,327.47 (гучин нэгэн сая таван зуун гучин таван мянга гурван зуун хорин долоон төгрөг дөчин долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна. гэж, 56 дугаар зүйлийн 56.1-д: Шүүхийн зардлыг...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ. гэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д: ...урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцаан олгоно. гэж тус тус заасан тул нэхэмжлэгчийн анх нэхэмжилсэн 33,291,107.21 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 324,406 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 4 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Т банк ХК-д олголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар Т банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Б*** , Д.У нарт холбогдох орон сууцны зээлийн гэрээний үүрэгт 31,535,327.47 (гучин нэгэн сая таван зуун гучин таван мянга гурван зуун хорин долоон төгрөг дөчин долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 324,406 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 4 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Т банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Р.САРАНТУЯА