| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2023/00865/И |
| Дугаар | 155/ШШ2023/00981 |
| Огноо | 2023-10-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 155/ШШ2023/00981
| 2023 оны 10 сарын 25 өдөр | Дугаар 155/ШШ2023/00981 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2023/00865/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Т банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.О,
Хариуцагч: Д.У*** ,
Хариуцагч: Д.Г нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 6,424,095.27 төгрөг, үндсэн зээлийн хүү 467,995.78 (дөрвөн зуун жаран долоон мянга есөн зуун ерэн таван мянга далан найман мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,525.63 (дөчин гурван мянга таван зуун хорин таван төгрөг жаран гурван мөнгө) төгрөг, нийт 6,935,616.68 (зургаан сая есөн зуун гучин таван мянга зургаан зуун арван зургаан төгрөг жаран найман мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.О,
Хариуцагч: Д.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Д.У-ийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т банк ХК*** нь хариуцагч Д.У*** , Д.Г*** нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 6,424,095.27 төгрөг, хуримтлагдсан хүү 511,521.41 төгрөг, нийт 6,935,616.68 (зургаан сая есөн зуун гучин таван мянга зургаан зуун арван зургаан төгрөг жаран найман мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 6,424,095.27 төгрөг, үндсэн зээлийн хүү 467,995.78 (дөрвөн зуун жаран долоон мянга есөн зуун ерэн таван мянга далан найман мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,525.63 (дөчин гурван мянга таван зуун хорин таван төгрөг жаран гурван мөнгө) төгрөг, нийт 6,935,616.68 (зургаан сая есөн зуун гучин таван мянга зургаан зуун арван зургаан төгрөг жаран найман мөнгө) төгрөг гаргуулна гэж тодруулав.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч Т банк ХК*** шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.У*** , Д.Г*** нар нь 2019 оны 10 дүгээр сарын 18-ны өдөр 202400417455 тоот зээлийн гэрээний үндсэн дээр 10,000,000 (арван сая) төгрөгийг жилийн 7,2 хувийн хүүтэй, сарын 0,06 хувийн хүүтэй, 16 сарын хугацаатай хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээл авсан.
Зээлдэгч зээлийн төлбөрийг сар бүр тэнцүү хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр зээлийн төлбөрт 6,435 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 56,564 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 1,493 төгрөг тус тус төлсөн ба үүнээс хойш төлбөрөө төлөлгүй үндсэн зээлийн хугацааг 1073 хоногоор хэтрүүлсэн.
2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 6,424,095.27 төгрөг, хуримтлагдсан хүү 511,521.41 төгрөг, нийт 6,935,616.68 төгрөгийг зээлдэгч Д.У*** Д.Г*** нараас гаргуулж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч Д.У*** нь Т банк ХК-аас 10,000,000 төгрөгийг жилийн 7.2 хувийн хүүтэйгээр өөрийн хамтран амьдрагч Д.Г-г хамтран зээлдэгчээр оруулж зээлийн гэрээ байгуулсан байдаг. Тухайн үед хариуцагч Д.Г*** хүчээр авч ирж гарын үсэг зуруулаагүй, өөрөө хүлээн зөвшөөрч тухайн зээлийг хамт захиран зарцуулсан атлаа одоо би төлөхгүй, хувьдаа авч захиран зарцуулаагүй, Д.У*** төлөх ёстой гэж тайлбарлаж байгаа нь буруу юм. Одоо хариуцагч нар хоорондоо харилцаагүй байдаг ч гэсэн Т банкнаас зээл авахдаа зээлийн гэрээнд албан ёсоор гарын үсэг зурсан тул энэ төлбөрийг хариуцагч Д.Г*** хамт төлөх ёстой. Хариуцагч нар нь уг зээлийг анх 2019 онд авч байсан. Одоо 5 жилийн хугацаа өнгөрсөн байхад төлөөгүй, төлөх сэтгэл гаргаагүй.
Хариуцагч нар нь анх 10,000,000 төгрөгийг зээлж авсан ба одоо үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 6,424,095.27 (зургаан сая дөрвөн зуун хорих дөрвөн мянга ерэн таван төгрөг хорин долоон мөнгө) төгрөг, үндсэн зээлийн хүү 467,995.78 (дөрвөн зуун жаран долоон мянга есөн зуун ерэн таван төгрөг далан намайн мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 43,525.63 (дөчин гурван мянга таван зуун хорин таван төгрөг жаран гурван мөнгө) төгрөг, нийт 6,935,616.68 (зургаан сая есөн зуун гучин таван мянга зургаан зуун арван зургаан төгрөг жаран найман мөнгө) төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү... гэв.
Хариуцагч Д.У*** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.У би 2019 оны 10 дугаар сард Т банкнаас хөдөлмөр эрхлэлтийн сангийн 10,000,000 төгрөгний зээл авч жимсний дэлгүүр ажиллуулж байгаад 2020 оны 3 дугаар сард ковид гарч ажил хаагдсаны улмаас дэлгүүрээ ажиллуулж чадахаа больж, зээлээ төлөөгүй удсан. Одоо Т банкинд төлөх ёстой 6,935,616.68 төгрөгийг төлөхийг зөвшөөрч тайлбар гаргав. гэжээ.
Хариуцагч Д.Г*** шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн М сумын *** дугаар багийн *** дугаар гудамжны *** тоотот оршин суугч Д овогтой Гминий бие Да овогтой У-ийн Т банкнаас авсан зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн. Уг зээлийг Д.У*** бүрэн төлж барагдуулна гэдэгт итгэж гарын үсэг зурсан. Миний бие уг зээлийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд регистрийн дугаар *****, Т банк ХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Т*** банк ХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Г-ийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/693 дугаар итгэмжлэл олгох тухай албан тоот, Т*** банк ХК, Д.У*** , Д.Г*** нарын хооронд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан 202400417455 дугаар зээлийн гэрээ, барьцааны гэрээ, Х*** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 155/ШЗ2021/02376 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай, 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 155/ШШ2023/00166 дугаар Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжууд зэрэг баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Т*** банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирал Л.Дашцэрэнгийн 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 37/750 дугаар итгэмжлэл олгох тухай албан тоот, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, Д.У*** , Д.Г*** нарын иргэний үнэмлэх, зээлдэгчийн анкетийн хуулбарууд зэрэг баримтуудыг,
Хариуцагч нар шүүхэд хариу тайлбарыг тус тус ирүүлсэн.
Талууд хүсэлт гаргаагүй тул шүүх нотлох баримт бүрдүүлээгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
...2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч Д.У*** нь Т*** банк ХК-аас 10,000,000 төгрөгийг жилийн 7.2 хувийн хүүтэйгээр өөрийн хамтран амьдрагч Д.Г*** хамтран зээлдэгчээр оруулж зээлийн гэрээ байгуулсан байдаг. Тухайн үед хариуцагч Д.Г*** хүчээр авч ирж гарын үсэг зуруулаагүй, өөрөө хүлээн зөвшөөрч тухайн зээлийг хамт захиран зарцуулсан атлаа одоо би төлөхгүй, хувьдаа авч захиран зарцуулаагүй, Д.У*** төлөх ёстой гэж тайлбарлаж байгаа нь буруу юм. Одоо хариуцагч нар хоорондоо харилцаагүй байдаг ч гэсэн Т*** банкнаас зээл авахдаа зээлийн гэрээнд албан ёсоор гарын үсэг зурсан тул энэ төлбөрийг хариуцагч Д.Г*** хамт төлөх ёстой. Хариуцагч нар нь уг зээлийг анх 2019 онд авч байсан. Одоо 5 жилийн хугацаа өнгөрсөн байхад төлөөгүй, төлөх сэтгэл гаргаагүй.
Хариуцагч нар нь анх 10,000,000 төгрөгийг зээлж авсан ба одоо үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 6,424,095.27 (зургаан сая дөрвөн зуун хорих дөрвөн мянга ерэн таван төгрөг хорин долоон мөнгө) төгрөг, үндсэн зээлийн хүү 467,995.78 (дөрвөн зуун жаран долоон мянга есөн зуун ерэн таван төгрөг далан намайн мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 43,525.63 (дөчин гурван мянга таван зуун хорин таван төгрөг жаран гурван мөнгө) төгрөг, нийт 6,935,616.68 (зургаан сая есөн зуун гучин таван мянга зургаан зуун арван зургаан төгрөг жаран найман мөнгө) төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү... гэв.
Хариуцагч Д.У*** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ш овогт Д.У би 2019 оны 10 дугаар сард Т*** банкнаас хөдөлмөр эрхлэлтийн сангийн 10,000,000 төгрөгний зээл авч жимсний дэлгүүр ажиллуулж байгаад 2020 оны 3 дугаар сард ковид гарч жил хаагдсаны улмаас дэлгүүрээ ажиллуулж чадахаа больж, зээлээ төлөөгүй удсан. Одоо Т*** банканд төлөх ёстой 6,935,616.68 төгрөгийг төлөхийг зөвшөөрч тайлбар гаргав. гэжээ.
Хариуцагч Д.Г*** нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
...Тухайн үед хариуцагч Д.У*** нь байрныхаа гэрчилгээг тавиад зээл авч байна. Би ямар нэгэн асуудалгүй ганцаараа төлж барагдуулна гэж өөрөө надад хэлсэн учраас би тухайн үед зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Би уг зээлийг төлөөгүй байгаа талаар нэхэмжлэлийн хувийг гардаж авахдаа л мэдсэн. Д.У*** ээс яагаад зээлээ төлөөгүй байгаа талаар асуухад би өмнө посын зээл авсан байж байгаад сая тэр зээлээ төлж дуусаж байна. Чамд энэ асуудал хамаагүй. Би ганцаараа зээлээ төлж барагдуулна гэж хэлсэн. Энэ талаар хариу тайлбартаа ч бичсэн байсан. Би энэ зээлээс нэг ч төгрөг авч хэрэглээгүй, Д.У*** ийн дансанд зээл олгогдоод тэр хүн л өөрөө мөнгийг захиран зарцуулсан... гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн регистрийн дугаар ****, Т*** банк ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Т*** банк ХК-ийн гүйцэтгэх захирал Ө.ГанТ*** 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/693 дугаар итгэмжлэл олгох тухай албан тоот, Т*** банк ХК, Д.У*** , Д.Г*** нарын хооронд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан 202400417455 дугаар зээлийн гэрээ, барьцааны гэрээ зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Т*** банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирал Л.Д-ийн 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 37/750 дугаар итгэмжлэл олгох тухай албан тоот зэрэг баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Т банк ХК*** нь зээл олгох эрх бүхий хуулийн этгээд бөгөөд нэхэмжлэгч Т*** банк ХК, хариуцагч Д.У*** , Д.Г*** нарын хооронд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 202400417455 дугаартай зээлийн гэрээ болон барьцааны зээлийн гэрээ байгуулагджээ.
Зохигчид дээрх зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсантай маргаагүй боловч хариуцагч Д.Г*** нь тухайн зээлийг Д.У*** өөрөө төлнө гэж авсан, тэгээд ч барьцааны гэрээ давхар байгуулж авч байгаа болохоор төлчих юм байна гэж итгээд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан гэж маргаж байна.
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн ба нэхэмжлэгч нь шаардах эрхтэй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 6,424,095.27 (зургаан сая дөрвөн зуун хорих дөрвөн мянга ерэн таван төгрөг хорин долоон мөнгө) төгрөг, үндсэн зээлийн хүү 467,995.78 (дөрвөн зуун жаран долоон мянга есөн зуун ерэн таван төгрөг далан намайн мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 43,525.63 (дөчин гурван мянга таван зуун хорин таван төгрөг жаран гурван мөнгө) төгрөг, нийт 6,935,616.68 (зургаан сая есөн зуун гучин таван мянга зургаан зуун арван зургаан төгрөг жаран найман мөнгө) төгрөгийг хариуцагч нараас гаргуулна гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтуудаар энэ шаардлага нь нотлогдоогүй.
Тодруулбал нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч нараас үндсэн зээл 6,424,095.27 (зургаан сая дөрвөн зуун хорих дөрвөн мянга ерэн таван төгрөг хорин долоон мөнгө) төгрөг, үндсэн зээлийн хүү 467,995.78 (дөрвөн зуун жаран долоон мянга есөн зуун ерэн таван төгрөг далан намайн мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 43,525.63 (дөчин гурван мянга таван зуун хорин таван төгрөг жаран гурван мөнгө) төгрөг гаргуулах шаардлагаа нотолж чадаагүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-т: Энэ хуулийн 42.2-т заасан тайлбарыг зохигч тал гаргахдаа нөгөө талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн...хүлээн зөвшөөрч болно. гэж заасан ба хариуцагч Д.У*** нь зээлийн гэрээний үүрэгт 6,935,616.68 (зургаан сая есөн зуун гучин таван мянга зургаан зуун арван зургаан төгрөг жаран найман мөнгө) төгрөг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх тул зээлийн гэрээний үүрэгт 6,935,616.68 (зургаан сая есөн зуун гучин таван мянга зургаан зуун арван зургаан төгрөг жаран найман мөнгө) төгрөгийг хариуцагч Д.У*** ээс гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Иймд хариуцагч Д.У*** ээс зээлийн гэрээний үүрэгт 6,935,616.68 (зургаан сая есөн зуун гучин таван мянга зургаан зуун арван зургаан төгрөг жаран найман мөнгө) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т*** банк ХК-д олгож, хариуцагч Д.Г-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,935,616.68 (зургаан сая есөн зуун гучин таван мянга зургаан зуун арван зургаан төгрөг жаран найман мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.У*** ээс 125,920 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т*** банк ХК-д олгов.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Д.У*** , Д.Г*** нарын иргэний үнэмлэх, зээлдэгчийн анкетын хуулбар зэрэг баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 155/ШЗ2021/02376 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай, 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 155/ШШ2023/00166 дугаар Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжууд энэ хэрэгт хамааралгүй байх тул шүүх тус тус үнэлээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Д.У*** ээс зээлийн гэрээний үүрэгт 6,935,616.68 (зургаан сая есөн зуун гучин таван мянга зургаан зуун арван зургаан төгрөг жаран найман мөнгө) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т*** банк ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хариуцагч Д.Г-ээс зээлийн гэрээний үүрэгт 6,935,616.68 (зургаан сая есөн зуун гучин таван мянга зургаан зуун арван зургаан төгрөг жаран найман мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Т*** банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 125,920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.У*** ээс 125,920 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т*** банк ХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА