| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2023/01305/И |
| Дугаар | 155/ШШ2024/00193 |
| Огноо | 2024-02-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 155/ШШ2024/00193
| 2024 оны 02 сарын 16 өдөр | Дугаар 155/ШШ2024/00193 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Х*** банк хувьцаат компани,
Хариуцагч: Б.Х***,
Хариуцагч: Н.Б***нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 19,759,364.02 ( арван есөн сая долоон зуун тавин есөн мянга гурван зуун жаран дөрвөн төгрөг хоёр мөнгө) гаргуулах тухай, 155/2023/01305/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Х*** банк хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баярмаа,
Хариуцагч: Б.Х***
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Алтаншагай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х*** банк хувьцаат компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Х***, хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Б***нар нь Х*** Банкны Х аймгийн М сум дахь Төв тооцооны төвийн салбартай 2022 оны 01 дугаар сарын 18-ны өдөр ЗГ/202247261992 тоот зээлийн гэрээ байгуулж 25.000.000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 22 сарын хугацаатай малчны зээл зориулалтаар зээл авсан. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2022 оны 01 дугаар сарын 18-ний өдөр БГХ/202247261992 тоот барьцааны гэрээ байгуулан. Нийт 900 толгой мал үүнээс Адуу-52 толгой, Үхэр-45 толгой, Хонь-203 толгой, Ямаа-600 толгой барьцаалуулсан. Зээлдэгч нар нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар малчны зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 8,710,015 төгрөг, зээлийн хүүнд 3,998,585.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 92,549.31 төгрөг, нийт 12,801,150 төгрөг төлсөн байна. Зээлдэгч Б.Х***, хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Б***нар нь зээлээ хугацаандаа төлөөгүй 2023 оны 12 дугаар сарын 12-ны байдлаар нийт 402 хоног хугацаа хэтрүүлж гэрээний уүргээ зөрчсөн, мөн зээлдэгчид зээлийн гэрээний үүргийн дагуу зээл, хүү төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байна.
Иймд Банк 2022 оны 01 дугаар сарын 18-ний өдрийн ЗГ/202247261992 дугаартай зээлийн гэрээний дагуу зээлдэгч Б.Х***, Н.Б***нараас 2023 оны 12 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл 16,289,984.48 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,106,048.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 363,330.98 төгрөг, нийт 19,759,364.02 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлнө төлнө гэж явсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Мөн зээл судалж байхад 900 гаран толгой мал тоолуулсан баримттай байсан бөгөөд зээлийн төлбөрийг төлөхөө болиод эхлэхээр нь уулзахад уг малыг дүүгийнхээ малыг тоолуулсан байсан гэсэн. 12 сая төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн бөгөөд үүнээс Х нь нэг төгрөг ч төлөөгүй энэ нь хариуцагч Н.Б-ийн ээжийн тэтгэвэрийн зээл болон хүүхдүүдийн нь мөнгөөр төлөгдсөн төлбөр юм. ... гэв.
Хариуцагч Н.Б***шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Б.Х***, Н.Б***бид нар нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Х*** банкны Х салбарын М тооцооны төвөөс 25,000,000 төгрөгийн малчны зээлийг авсан нь үнэн бөгөөд тус зээлээрээ М сумын ***дугаар багийн **** тоотод байрлах хашаа, байшинг 17,000,000 төгрөгөөр худалдаж авсан юм. Бид зээлээ графикийн дагуу төлж байгаад сүүлийн төлөлтөө гэр бүлийн маргаанаас болоод төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн нь үнэн юм. Мөрөнд ажил олдохгүй улмаас би 2023 оны 10 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл Улаанбаатар хотод хувь хүний үхрийн фермд ажиллаж байгаа юм. Би зээлээ цалингаасаа боломжоороо төлнө. Иймд Х*** банк ХК-ий хариуцагч Б.Х***, Н.Б***бид нараас нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн үлдэгдэл 16,289,984.48 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,106,048.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 363,330.98 төгрөг, нийт 19,759,364.02 төгрөгийг бүхэлд нь төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Б.Х*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч Н.Б***Х*** банк ХХК-ны 19,759,364.02 төгрөгийн зээлийг төлнө гэж шүүхэд зөвшөөрсөн байсан. Харин би амьдарч байгаа хашаа, байшинг зарж байж төлөх боломжтой. Хариуцагч Н.Б***банкны зээлийг төлөхгүй зугтаад байгаа юм. Н.Б***надтай хамтарч банкнаас зээл аваад өөртөө ашигласан байдаг. Иймд Н.Б-г шүүх хуралдаанд оролцуулж байгаад хэрхэн яаж төлөх талаар асууж тодруулах хүсэлттэй байгаа. Шүүх хуралдаанд оролцохгүй болохоор зээлийг хамтарч төлөхгүй зугтаагаад байна. Хэрвээ Н.Б***ирж уулзаад, надтай тохиролцоод банкны зээлээ төлөхөөр бол хамтарч төлөх боломжтой байна гэв.
Нэхэмжлэгчээс: Х*** банк хувьцаат компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х*** банк ХК-ийн гүйцэтгэх захирал Р.М-ийн хууль эрх зүйн газрын захирал Х.С-д олгосон итгэмжлэл, Х*** банк ХК-ийн хууль эрх зүйн газрын захирал Х.С –н Хөвсгөл салбарын захирал Л.Б-д олгосон итгэмжлэл, Х*** банк Хөвсгөл салбарын захирал Л.Б-ийн Э.Б-д олгосон итгэмжлэл, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ/202247261992 дугаартай “Зээлийн гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн БГХ/202247261992 дугаартай “Барьцааны гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х*** банк ХК-д гаргасан өргөдөл, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Зээлийн бүртгэлийн карт, Зээл төлөх мэдэгдэл, зээлдэгч Б.Х***, Н.Б***нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллогын баримтын хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
Хариуцагчаас Н.Баярмаагийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг тус тус ирүүлсэн байна.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
1.Нэхэмжлэгч Х*** банк хувьцаат компани нь хариуцагч Б.Х***, Н.Б***нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 16,289,984.48 ( арван зургаан сая хоёр зуун наян есөн мянга есөн зуун наян дөрвөн төгрөг дөчин найман мөнгө) төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,106,048.56 ( гурван сая нэг зуун зургаан мянга дөчин найман төгрөг тавин зургаан мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 363,330.98 ( гурван зуун жаран гурван мянга гурван зуун гучин төгрөг ерэн найман мөнгө ), нийт 19,759,364.02 ( арван есөн сая долоон зуун тавин есөн мянга гурван зуун жаран дөрвөн төгрөг хоёр мөнгө ) гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг Х*** Банк ХК-ийн Хөвсгөл аймгийн Мөрөн сум дахь Төв тооцооны төвийн салбарын хариуцагч нартай 2022 оны 01 дугаар сарын 18-ний өдөр байгуулсан ЗГ/202247261992 тоот зээлийн гэрээний үүрэгт 19,759,364.02 (арван есөн сая долоон зуун тавин есөн мянга гурван зуун жаран дөрвөн төгрөг хоёр мөнгө) гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлсон.
3. Хариуцагч Н.Б***нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Хариуцагч Б.Х*** нь би дээрх зээлийг банкнаас авсан минь үнэн. Гэвч Н.Б***нь өөрийн эгчдээ гэр бүлийнхэндээ уг зээлийг авч өгсөн ба миний хашаа байшинг хүртэл зараад хүүхдүүдтэй минь хаяад явсан учир би зээлийн төлбөрийг төлөхгүй. Би уг мөнгөнөөс хэрэглээгүй гэж маргасан.
4. Х*** Банк ХК-ийн Х аймгийн Мсум дахь Төв тооцооны төв, зээлдэгч Б.Х***, Н.Б***нарын хооронд 2022 оны 01 дугаар сарын 18-ний өдөр ЗГ/202247261992 тоот “Хэрэглээний зээл, малчны зээл” гэх зээлийн гэрээ, мөн өдрийн БГХ202247261992 дугаар Барьцааны гэрээ тус тус бичгээр байгуулагдсан байх бөгөөд тус гэрээгээр зээлдэгч тал буюу Б.Х***, Н.Б***нарт 25.000.000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 22 сарын хугацаатай малчны зээл зориулалтаар зээл олгох, зээлдэгч Б.Х***, Н.Б***нар гэрээгээр тохирсон хугацаанд зээлийн төлбөрийг хүүгийн хамт төлөх, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч нар төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх зээлийн болон барьцааны гэрээгээр талууд тохиролцсон байна. хамтран эзэмшдэг ***** тоот дансанд шилжүүлсэн ба зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
5. Нэхэмжлэгч Х*** Банк ХКомпани нь гэрээгээр тохиролцсон үүргээ хэрэгжүүлж зээлдэгч Б.Х***, Н.Б***нарын хамтран эзэмшдэг 5916616435 тоот дансанд 25,000,000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шилжүүлсэн нь зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар, зээлдэгч нар зээлийн гэрээгээр төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 8,710,015 төгрөг, зээлийн хүүнд 3,998,585.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 92,549.31 төгрөг, нийт 12,801,150 төгрөгийг төлсөн болох нь зээлийн бүртгэлийн карт гэх баримтаар тус тус тогтоогдлоо.
6. Хариуцагч Н.Б***нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн. Хариуцагч Б.Х*** нь дээрх үйл баримтад маргаагүй.
Харин уг зээлийн мөнгийг өөрөө авч хэрэглээгүй хариуцагч Н.Б***нь авч хэрэглэсэн учир төлөхгүй гэж маргасан.
7. Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба зохигчид зээлийн гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд, үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийн хэмжээтэй талууд маргаагүй, талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн бөгөөд 2022 оны 01 дугаар сарын 18-ний өдөр ЗГ/202247261992 дугаар зээлийн гэрээ, БГХ/202247261992 дугаар барьцааны гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.
8. Нэхэмжлэгч Х*** банк хувьцаат компани нь хариуцагч Б.Х***, Н.Б*** нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг гаргуулахаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ,
Мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно,
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч нар нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байх тул хариуцагч Б.Х***, Н.Б***нараас үндсэн зээлийн үлдэгдэл 16,289,984.48 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,106,048.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 363,330.98 төгрөг, нийт 19,759,364.02 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х*** банк хувьцаат компанид олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
9.Хариуцагч Б.Х*** нь тухайн зээлийн гэрээгээр авсан 25,000,000 төгрөгөөс өөртөө аваагүй учир зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр маргасан боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу зээлдэгч тал үүргээ хэрэгжүүлэн хариуцагчийн дансанд зээлийг шилжүүлсэн байх тул хариуцагч Б.Х*** нь тухайн зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг нэхэмжлэгч Х*** банк хувьцаат компанийн өмнө хариуцахгүй гэх үндэслэлгүй юм.
10. Хариуцагч Н.Б***нь өөрийг нь оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг тус шүүхэд бичгээр ирүүлсэн ба шүүх хуралдааны ирцтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч Н.Баярмааг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг, хариуцагч Б.Х*** хариуцагч Н.Баярмааг шүүх хуралдаанд оролцуулж хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг тус тус гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг ханган, хариуцагч Б.Х***ын хүсэлтийг хангахаас татгалзаж хариуцагч Н.Баярмаагийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Х*** банк хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 256,747 ( хоёр зуун тавин зургаан мянга долоон зуун дөчин долоо ) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Х***, Н.Б***нараас 256,747 ( хоёр зуун тавин зургаан мянга долоон зуун дөчин долоо ) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х*** банк хувьцаат компанид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 , 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Х*** банк хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 256,747 ( хоёр зуун тавин зургаан мянга долоон зуун дөчин долоо ) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Х***, Н.Б***нараас 256,747 ( хоёр зуун тавин зургаан мянга долоон зуун дөчин долоо ) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х*** банк хувьцаат компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА