Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
Хэргийн индекс | 155/2024/00055/И |
Дугаар | 155/ШШ2024/00291 |
Огноо | 2024-03-18 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 155/ШШ2024/00291
2024 оны 03 сарын 18 өдөр | Дугаар 155/ШШ2024/00291 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ц.Б-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.Г,
Хариуцагч: Б.Г нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага:Х аймгийн М сумын * дугаар багийн * дүгээр байрны * тоотод байрлах 56 кв.м, хоёр өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай, 155/2024/00055/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Ц.Бр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Урангоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б***шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц.Б***нь 2019 оны 5 дугаар сард ШГ ***ХХК-иас Х аймгийн М сумын * дугаар багт байрлах *** албан хаагчдын орон сууцны байрны * давхрын * тоот ***2 өрөө 56м2 байрны орон сууцыг худалдан авахаар тохиролцож, 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 52.800.000 төгрөгийг шилжүүлж, 2020.05.25- ны өдөр 201/02 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Гэрээний 2.2-д зааснаар үлдэгдэл 6.000.000 төгрөгийг барилгыг улсын комисст өгсөний дараа төлж барагдуулахаар тохирсон. Байр гэрээнд заасан хугацаандаа ашиглалтад орохгүй явсаар 2022 оны 4 дүгээр улиралд айлууд байрандаа орж эхэлсэн. “ШГ” ХХК-с манайхыг байрандаа ор гэж мэдэгдэхгүй байсан тул би өөрийн захиалсан байрандаа 2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр очиж үзэхэд ** тоотод Г*** гэх айл нүүж орсон байсан. Би Г*** гуайтай удаа дараа уулзаж “** тоот миний захиалсан байр” гэж хэлж байсан боловч “би бас энэ байрыг захиалсан, “ШГ” ХХК-аас мөнгөө авчих юм бол энэ байрнаас чинь гарна” гэж хэлдэг байсан. Уг нь Г*** гуай анх ** дүгээр байранд 3 өрөө байр захиалж байсан юм билээ. Чухам ямар шалтгаанаар миний захиалсан байранд амьдраад байгааг би сайн мэдэхгүй.Улмаар би Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2023.11,06-ны өдрийн 155/ШШ2023/01005 дугаар шийдвэрээр Ц.Б***намайг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын * баг * байрны * давхрын * тоот ***56м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Би Г*** гуайг гар гээд хүчээр гаргаж чадахгүй тул хуулийн байгууллагаар асуудлыг шийдвэрлүүлэх гэж явсаар өнөөдрийг хүрсэн. Би 3 хүүхдээ халуун дулаан орон байранд амьдруулахын тулд байр захиалсан боловч эдгээр хүмүүсийн хууль бус эзэмшлээс болоод байраа эзэмшиж, ашиглаж чадахгүй 1 жил болж байна.
Иймд Х аймгийн М сумын * дугаар баг, *-р байрны * тоот 2 өрөө 56м2 орон сууцыг Л.Г***, Б.Га*** нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Б***шүүх хуралдаа гаргасан тайлбартаа: Би анх 2019 онд ШГ ***ХХК-тай гэрээ байгуулсан. 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр байр авахаар ШГ ***ХХК-ны данс руу 52.800.000 төгрөгийг шилжүүлсэн. Байрыг 2019 оны 9 дүгээр сард ашиглалтад орно гэж тохиролцсон боловч байр хугацаандаа ашиглалтад ороогүй. Тодорхой шалтгаангүйгээр хугацаа хойшилж явсаар байгаад 2022 оны сүүлээр айлуудаа оруулж эхэлсэн. Тэгээд намайг дуудаж байранд оруулах байх гээд хүлээгээд байсан. 2022 оны 11 дүгээр сард ШГ ***ХХК-ны захирал З.Г-Э*** утсаар холбогдоод аль тоотод байр захиалсан юм бэ? дулааны гэрээг тань хийх гэж байна ярьсан. Тэгээд удахгүй байрандаа орох байх гээд хүлээж байсан чимээгүй болсон. 2023 он гараад удаагүй байж байтал манай орох ёстой байрны 3 цонх гурвуулаа гэрэлтэй болсон байсан. Тэгэхээр нь ээж, хүүгийн хамт байр руу орж үзэхэд жижиг өрөөнд нэг хүн унтаж байсан. Тэр хүнээс дотор засал хийж байгаа хүн юм уу? гэж асуухад үгүй манайх худалдаж авсан гээд хариуцагч Б.Га*** гуай байж байсан. Тухайн орой бол тэгээд нэг их юм ярихгүйгээр гараад явсан. Маргааш нь ШГ ***ХХК-тай холбогдох гэтэл холбогдож чадаагүй. Дараа нь нөхрөө дагуулаад нөгөө байр руу яваад орсон чинь хариуцагч Л.Г*** гуай дотор байж байсан. Манай худалдаж авсан байранд танайх яагаад орчихсон юм бэ? гэхэд манайх ч гэсэн худалдаж авсан гэж хариулсан. Тэгэхээр нь Г-Э***тэй хөөцөлдсөөр байгаад уулзсан. Яагаад манай байранд өөр айл оруулсан юм бэ? гэхэд хариу дуугарахгүй байсан. Тухайн байранд манай аавынх бас байр захиалсан байсан. Аавыгаа байранд нь оруулчихаад би байр захиалсан гэрээгээ бариад явж байсан чинь Л.Г***, Б.Га*** гуай нартаа тааралдаад хамгийн сүүлд шинэчлэгдсэн гэрээ нь 2020 онд над дээр ирсэн байсан. Манайх тухайн байрны ** тоотыг захиалсан гэж хэлэхэд 2022 онд гэрээг шинэчилж хийгээд Л.Г*** гуай тухайн байранд орсон гээд маргалдаад яах вэ? хоорондоо учир нь олдох байх гэсэн. Тэгээд хавар би ажилтай явж байхдаа 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр, 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр, 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр, 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр тус тус утсаар Л.Г*** гуайтай утсаар ярьсан. Л.Г*** гуай тэгэхэд би байраа чөлөөлөөд гарах гэхээр аль ч үгүй болох гээд байна гээд манайх байрныхаа 70, 80 хувийн төлсөн байгаа. Байраа чөлөөлөх юм бол байр ч үгүй, мөнгө ч үгүй болох гээд байна. Шидэт галын хүмүүстэй холбогдохгүй байгаад байна. Тэднийг ирэхээр шийдвэрлэе гэж хэлээд байсан. 2023 оны 06 дугаар сар гаргаад хотод байдаг Шидэт галын ХХК-ны н.Гм***тэй утсаар холбогдоод уйлсаар байгаад 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Г-Э***, н.Гм***, Л.Г***, манай нөхөр бид тав уулзсан. Тэгсэн чинь Г-Э*** болохоор Л.Г*** гуайг байрандаа амьдарч байж бай, танайд 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс байр гаргаад өгчихнө гэж хэлсэн. Ингээд манай ажлын гадаа уулзаж байсан чинь хүмүүс ирж маргалдаад цагдаа дуудаад уулзалт тарчихсан. Л.Г*** гуайтай яриад та гэр оронгүй болчихож байгаа юм байна ш дээ гэхэд за за гээд утсаа тасалсан. Түүнээс хойш Л.Г*** утсаа авахаа байсан. 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр болоход надад шинээр байр гаргаж өгөөгүй. Тэгээд шүүхэд хандаж өмчлөгчөөр тогтоолгосон. Хариуцагч талын хариу тайлбар дээр намайг шүүхээр явж байгаагаа огт хэлээгүй гэж бичсэн байсан. Шүүхээр явж байгаа мэдэгдье гээд 9 сард нэг удаа мессэж бичсэн. 2023 оны 10 дугаар сард байрны гадаа тааралдсан чинь маш өөр ааштай болсон. Б.Га*** багштай сургууль дээр таарахад ШГ ***ХХК-ны эзэд танай байр гэж хэлээд байгаа учраас бид нар яаж ч чадахгүй байгаа гэсэн. Тэгээд ШГ ***ХХК-тай учраа ол гэж хэлсэн. Тэгээд сая л шүүх хуралдаан дээр дахиж уулзсан. Би тухайн байранд очиж тэдний амгалан тайван байдлыг алдагдуулахгүй гэж бодсон. ШГ ***ХХК-ны Г-Э*** болохоор тухайн байрандаа олон байрыг түрээсэлсэн байгаа юм байна лээ. Тэд хооронд тохиролцсон байх. Одоог хүртэл уг асуудал шийдэгдэхгүй байгаа учраас миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөөч гэж шүүхээс хүсэж байна. ШГ ***хязгаарлагдмал хариуцлагатай компаний захирал З.Г-Э*** 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр холбогдож манай тоотыг асуугаад тухайн өдрөө Л.Г***, Б.Га*** нартай орон сууц худалдан авах гэрээг шинээр байгуулсан байсан. З.Г-Э*** намайг яг аль тоотын хүн болохыг мэдэхгүй байсан байгаа юм. Надтай Л.Г***, З.Г-Э*** нар шинээр гэрээ байгуулж байрны төлбөрийг намайг уг байрны өмчлөгч гэж явж байгааг мэдсээр байж нэмж төлбөр хийсээр байсан баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна. Намайг шүүхээр явж байгаа асуудлыг мэдээгүй гэж худлаа хариу тайлбараа хариуцагч нар гаргасан байсан. Шүүхэд хандсан болохыг бол мэдэж байсан. Өөр нэмж хэлэх тайлбар байхгүй гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Нэхэмжлэгч Ц.Б***нь Х аймгийн М сумын * дугаар багт байрлах * дүгээр байрны * давхрын * тоотыг худалдаж авахаар анх 2019 онд төлбөрөө төлөөд 2020 онд эцсийн байдлаар гэрээгээ шинэчлэн баталсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1005 дугаар шийдвэрээр бол тухайн орон сууцны өмчлөгч мөн болохоо тогтоолгосон учраас Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Хариуцагч тал хариу тайлбартаа тухайн орон сууцыг чөлөөлж өгөхөөс татгалзсан байсан. 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2017/34 тоот гэрээний 1.2 дахь заалтыг харахаар анх * дүгээр байрны * тоот 73.03 м.кв орон сууцыг хариуцагч нар захиалж байсан болох нь баримтаас харагдаж байна. Хариуцагч тал анхнаасаа ** тоот орон сууцыг захиалаагүй болох тодорхой харагдаж байна. Улмаар цаашлаад 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гэрээгээ шинэчлэхдээ * дүгээр байрны * тоот дээр гэрээ хийсэн байсан. Хариуцагч талын төлбөрийн баримтуудыг харахаар 2017 онд 34 дүгээр тоотын урьдчилгааг хийгээд 2023 оны 5, 6 дугаар сард болохоор * тоотод гэж урьдчилгаа төлсөн байсан. Анхнаасаа *тоотын захиалагч биш байсан болох тодорхой харагдаж байна. Орон сууц худалдаж авах гэрээг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс шинэчилж байгуулснаас хойш * тоот дээр төлбөр төлж эхэлсэн баримтуудыг хэрэгт хавсаргасан байсан. Нэхэмжлэгч, хариуцагч нарын захиалсан орон сууцыг давхцуулж олгосон байгаа нь ШГ ***компаний буруутай үйл ажиллагаа боловч нөгөө талаас орон сууц худалдаж авч байгаа Л.Г***, Б.Га*** нарын хувьд өөрийн байрны бичиг баримт гэрээг шалгаж үзэх боломжтой байсан. Иргэний үүргээ хариуцагч нар биелүүлээгүй. Гэрээг шинэчилж хийхээс урьдчилаад улсын бүртгэлийн хэлтэс дээр 2022 оны 9 дүгээр сард урьдчилсан тэмдэглэл хийлгүүлсэн баримт байдаг. Улсын бүртгэлээс лавлагаа авсан бол ийм зүйл болохгүй байх боломжтой байсан. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тухайн орон сууцны жинхэнэ өмчлөгч Ц.Б***болох нь тогтоогдож байна. Мөн хариуцагч нар хууль бусаар эзэмшиж байгаа нь нотлогдон тогтоогдож байна гэж үзээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж Ц.Б*** ийг Х аймгийн М сумын * дугаар багийн * дүгээр байрны * тоот 2 өрөө 56 м.кв-т байрны орон сууцыг өмчлөгчөөр тогтоосон учраас хариуцагч Л.Г***, Б.Га*** нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Хариуцагч Л.Г*** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Б***нь манай гэр бүлийн эзэмшилдээ авсан Мөрөн сумын * дугаар багийн * дүгээр байрны ** тоотын орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа талаар нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Үүнийг дараахь үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Үүнд:
1. Манай гэр бүл ШГ ***ХХКомпани тухайн орон сууцны барилгыг барьж эхлэх баригдаж байгаа барилгаас орон сууц худалдаж авахаар шийдэн орон сууц захилгын гэрээ байгуулсан. Бидний хувьд *дүгээр байрны * тоотыг хууль бусаар эзэмшсэн зүйл огт байхгүй, тухайн хөрөнгийн эзэмшигч болох ШГ ***ХХКомпанийн зүгээс зөвшөөрч гэрээ байгуулсны дагуу эзэмшилдээ авсан.
2. Нэхэмжлэгч Ц.Б-н нэхэмжлэлтэй хэрэгтэй танилцах явцдаа түүнийг *дүгээр байрны * тоотын эзэмшигч болохыг тогтоосон тухай Х аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 155/ШШ2023/01005 дугаартай шийдвэртэй танилцлаа. Тухайн нэхэмжлэлийн нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь манай гэр бүлийг тухайн байрны эзэмшигч болохыг мэдсээр байж гуравдагч этгээдээр татан оролцуулаагүйг гайхаж байна. Тухайн нэхэмжлэлийг бидний оролцоогүйгээр шийдвэрлэснээс шалтгаалан хууль ёсны эрх зөрчигдсөн. Манай гэр бүл нэхэмжлэгч Ц.Б маргаад байгаа * дүгээр байрны * тоот байрыг өөрийн хүсэл зоригийн дагуу гэрээ байгуулан эзэмшилдээ авсан учраас нэхэмжлэгчийн зүгээс хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
3. ШГ ***ХХКомпанийн зүгээс нэхэмжлэгч Ц.Б*** албан ёсны гэрээг байгуулсан байсан бол барьсан байрандаа оршин суугчдаа оруулахдаа ** тоотод манайхыг оруулах ёсгүй байсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл ШГ ***ХХКомпани хариуцагч Ц.Б***нарын хооронд байгуулсан гэрээ нь хуульд нийцэж байгаа эсэх нь эргэлзээтэй байгаа тул хариуцагч миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна.
4. Миний шүүхэд гаргаж өгч байгаа тайлбартай холбоотой нотлох баримтуудыг хариуцагч Б.Га*** шүүхэд гаргаж өгсөн болно гэжээ.
Хариуцагч Б.Га*** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Б***нь Хөвсгөл аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан Мөрөн сумын * дугаар багийн * дүгээр байрны * тоотыг манай гэр бүлийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргажээ. Нэхэмжлэгч Б-н шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр эс зөвшөөрч тайлбар гаргаж байна. Үүнд:
1. Иргэн миний бие Б.Га*** нь 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ШГ ***ХХКомпанийн Мөрөн сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж эхлэх гэж байсан М сумын **** албаны албан хаагчдын ** айлын орон сууцны барилгаас орон сууц худалдан авах захиалгын гэрээг байгуулсан билээ. Миний зүгээс гэрээний дагуу урьдчилгаа 10,000,000 (арван сая) төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Хас банкны **** тоот дансанд шилжүүлсэн юм. 2017 онд тус компанитай орон сууцны захиалгын гэрээ байгуулснаас хойш байр баригдаж байгаа ажлын явцтай үе үе ирж танилцаж байсан. 2022 оны 04 дүгээр сарын орчимд ирж уулзахад ШГ ***компанийн гүйцэтгэх захирал З.Г-Э*** таны захиалсан ** тоотод өөр айл орохоор болсон, байгуулагдсан гэрээний 2.5-д заасны дагуу давхар сольж болох учраас өөр байр авах санал тавьж, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ** тоотыг эзэмшүүлэх 2022/22 дугаартай гэрээг байгуулсан ба 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байрны квадрат метр, захиалгын үнэ өөрчлөгдсөн гэж компанийн зүгээс үзсэн учраас 2022/02-2023/** дугаартай гэрээг дахин шинэчлэн байгуулсан. ШГ ***ХХКомпани байгуулсан гэрээгээ үндэслэн бидэнд тус байранд орохыг зөвшөөрсний дагуу 2022 оны 12 дугаар сарын 29-нөөс эхлэн ** тоотыг эзэмшилдээ авч, амьдарч эхэлсэн. Гэтэл нэхэмжлэгч Ц.Б***нь биднийг тухайн байрыг хууль бусаар эзэмшиж байна гэж үзэн байрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна.
2. Миний бие бидний хуулийн дагуу эзэмшиж байгаа ** дүгээр байрны *** тоотын ззэмшигчээр Ц.Б*** ийг тогтоосон талаар Хөвсгөл аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 155/ШШ2023/01005 дугаартай шийдвэр гаргасан болохыг хариуцагчаар татагдан нэхэмжлэлтэй танилцах явцдаа буюу 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр олж мэдлээ. Тухайн нэхэмжлэлийн нэхэмжлэгч, хариуцагч талууд байрны ** тоот бусдын эзэмшилд байгааг мэдэж байсан атлаа шүүх хуралдаанд оролцуулаагүйг маш их гайхаж байна. 2023 оны эхээр танихгүй хүн ирж **тоотод давхар гэрээтэй болохыг хэлсний дараа энэ талаар гүйцэтгэх захирал 3.Г-Э-д мэдэгдсэн. Тухайн үед тэрээр компани орон сууцанд хэнийг оруулахаа мэднэ. Байрны * тоот таны эзэмшлийнх учраас санаа зоволтгүй гэж хэлсэн учраас шүүхийн маргаантай асуудал үүснэ гэж огт төсөөлөөгүй. Орон сууцны ** тоотыг хуулийн дагуу эзэмшиж байгаа бидний оролцоогүйгээр нэхэмжлэгч Ц.Б*** ийг тухайн байрны хууль ёсны эзэмшигч гэж үзсэн нь миний хууль ёсны эрх ашгийг хохироож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.
3. Манайх анх орон сууцны барилга баригдаж эхэлж байх үед ** дүгээр байранд 3 өрөө байр авах саналыг гаргаж байсан хэдий ч компанийн удирдлагын санал, өөрсдийн хүсэл зоригийн дагуу тус байрны ** тоотыг эзэмшихээр гүйцэтгэгчтэй харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээг хуульд заасан үндэслэл журмын дагуу байгуулсан, өнөөдрийн байдлаар ШГ ***ХХКомпанийн зүгээс бүрэн эрхийн дагуу гаргасан шийдвэрээр тухайн байрны ** тоотыг эзэмшиж байгаа нь биднийг байрны эзэмшигч гэж үзэх боломжгүй болохыг харуулж байна.
Иймд нэхэмжлэгч Ц.Б*** ийн Хөвсгөл аймаг дахь иргэний хэргийн анхан шүүхэд хандан Мөрөн сумын 8 дугаар багийн ** дүгээр байрны *** тоотыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс Ц.Б*** ийн иргэний үнэмлэхний лавлагаа, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 155/ШШ2023/01005 дугаар шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Орон сууц захиалгын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №201/02 дугаартай гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч нараас Б.Га***ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Л.Г***ын иргэний үнэмлэхийн хуулбар, Орон сууц захиалгын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №20147/34 дугаартай гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Орон сууц захиалгын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №2022/22 дугаартай гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Орон сууц захиалгын 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №2022/02-2023/** дугаартай гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Га***ийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Б.Га***ээс Л.С-т олгосон 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0032 дугаартай итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Га***ийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, түүнд хавсаргасан Орон сууц захиалгын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №20147/34 дугаартай гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Орон сууц захиалгын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №2022/22 дугаартай гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Орон сууц захиалгын 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №2022/02-2023/** дугаартай гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтын нотариатаар гэрчүүлсэн хуулбар, 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтын нотариатаар гэрчүүлсэн хуулбар, Б.Га***ийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Бат-Очирын Га***ийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Хас банкны төлбөрийн баримтын эх хувь, 2023 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Хөвсгөл Ус суваг ХХК-ийн “ Айл өрхийг цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах гэрээ”-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 37002612 дугаар хэрэглэгчийн кодтой Г***тай тооцоо нийлсэн Хөвсгөл Ус суваг ХХК-ийн “Төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан”, Хөвсгөл Ус суваг ХХК-ийн тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн засаг дарга Н.Даваадуламын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгч Ц.Б*** ийн хүсэлтээр гар утасны зурваст үзлэгийн хийсэн тухай үзлэгийн тэмдэглэлийг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Би Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2023.11.06-ны өдрийн 155/ШШ2023/01005 дугаар шийдвэрээр Ц.Б***намайг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн ** дүгээр байрны * давхрын * тоот ***56м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Би Г*** гуайг гар гээд хүчээр гаргаж чадахгүй тул албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан байна.
3.Хариуцагч Л.Г***, Б.Га*** нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн. Үүнд: 1. ШГ ***хязгаарлагдмал хариуцлагатай компани нь байгуулсан гэрээгээ үндэслэн бидэнд тус байранд орохыг зөвшөөрсний дагуу 2022 оны 12 дугаар сарын 29-нөөс эхлэн ** тоотыг эзэмшилдээ авч, амьдарч эхэлсэн. Гэтэл хуулийн дагуу эзэмшиж байгаа ** дүгээр байрны *** тоотын зэмшигчээр Ц.Б*** ийг тогтоосон талаар Хөвсгөл аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 155/ШШ2023/01005 дугаартай шийдвэр гаргасан болохыг хариуцагчаар татагдан нэхэмжлэлтэй танилцах явцдаа буюу 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр олж мэдлээ. Орон сууцны ** тоотыг хуулийн дагуу эзэмшиж байгаа бидний оролцоогүйгээр нэхэмжлэгч Ц.Б*** ийг тухайн байрны хууль ёсны эзэмшигч гэж үзсэн нь миний хууль ёсны эрх ашгийг хохироож байна. ШГ ***хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зүгээс нэхэмжлэгч Ц.Б*** албан ёсны гэрээг байгуулсан байсан бол барьсан байрандаа оршин суугчдаа оруулахдаа ** тоотод манайхыг оруулах ёсгүй байсан. Өөрөөр хэлбэл ШГ ***ХХКомпани хариуцагч Ц.Б***нарын хооронд байгуулсан гэрээ нь хуульд нийцэж байгаа эсэх нь эргэлзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: Х аймгийн М сумын * дугаар багийн * дүгээр байрны * тоотод байрлах 56 кв.м, хоёр өрөө орон сууц нь нэхэмжлэгч Ц.Б*** ийн өмчлөлийн орон сууц болох нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 155/ШШ2023/01005 дугаар шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна. ( хх-ийн 4-11 дүгээр тал)
Мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар зэргээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн ** дүгээр байрны *** тоот орон сууцыг хариуцагц Л.Г***, Б.Га*** нар нь эзэмшин амьдарч байгаа нь тогтоогдсон бөгөөд энэ үйл баримтад талууд маргаагүй.
5. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Б***нь Х аймгийн М сумын * дугаар багийн * дүгээр байрны * тоот орон сууцны өмчлөгч учир Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар тухайн орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй.
Иймд хариуцагч Л.Г***, Б.Га*** нарын эзэмшлээс Х аймгийн М сумын * дугаар багийн * дүгээр байрны * тоотод байрлах 56 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.
6. ШГ ***хязгаарлагдмал хариуцлагатай компани нь байгуулсан гэрээний дагуу бидэнд уг байрыг шилжүүлж өгсөн, Ц.Б***нь өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд хандаж байхдаа бидэнд энэ тухайгаа мэдэгдээгүй, ШГ ***ХХКомпани хариуцагч Ц.Б***нарын хооронд байгуулсан гэрээ нь хуульд нийцэж байгаа эсэх нь эргэлзэж байгаа гэсэн үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
Нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан үзлэг хийлгэх тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэн, нэхэмжлэгчийн эзэмшиж буй гар утсан дахь зурвасны хэсэгт үзлэг явуулсан тэмдэглэлд хариуцагчийн гар утас руу явуулсан зурвасанд байраа авна гэдгээрээ шүүхээр явж байгаа, Та нэмж хохирч болохгүй шүү... гэсэн зурваснууд илгээгдсэн байдал тогтоогдсон, мөн нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан .. хариуцагч Л.Г***, Б.Га*** нартай удаа дараа уулзаж байрныхаа асуудлаар ярилцаж байсан, шүүхэд хандсан талаараа хэлсэн зэрэг тайлбараар хариуцагч нарын Ц.Б*** ийн шүүхэд хандсаныг мэдээгүй байсан гэх нь үгүйсгэгдэж байна.
Мөн ШГ ***хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Л.Г***, Б.Га*** нарын эзэмшилд уг орон сууцыг шилжүүлсэн гэх үйл баримтаар тухайн орон сууцны өмчлөгч Ц.Б***биш гэж үзэх үндэслэлгүй юм.
Түүнчлэн хариуцагч нар ШГ ***хязгаарлагдмал хариуцлагатай компани хариуцагч Ц.Б***нарын хооронд байгуулсан гэрээ нь хуульд нийцэж байгаа эсэх нь эргэлзэж байгаа гэсэн ба энэхүү үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 155/ШШ2023/01005 дугаар шийдвэртэй тул дээрх маргасан үндэслэлд шүүх дүгнэлт хийх боломжгүй.
7. Нэхэмжлэгч Ц.Б*** ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Г***, Б.Га*** нараас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б*** т олгож шийдвэрлэв.
8. Хариуцагч Л.Г***, хариуцагч Б.Га***ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирж чадахгүй хүндэтгэн үзэх шалтгаантай талаараа баримт, хүсэлтийг ирүүлээгүй ба шүүх хуралдаанд оролцогчдын хүсэлтийг шийдвэрлэж, хариуцагч Л.Г***, хариуцагч Б.Га***ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Л.Г***, хариуцагч Б.Га*** нарын хууль бус эзэмшлээс Х аймгийн М сумын * дугаар багийн * дүгээр байрны * тоотод байрлах 56 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.Б*** ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Г***, Б.Га*** нараас 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Б*** т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА