| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2023/01297/И |
| Дугаар | 155/ШШ2024/00275 |
| Огноо | 2024-03-14 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 155/ШШ2024/00275
| 2024 оны 03 сарын 14 өдөр | Дугаар 155/ШШ2024/00275 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Бямбасүрэн, шүүгч Р.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х** аймгийн П**** газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х.И**холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага:Төрд учруулсан хохирол 3,505,226 (гурван сая таван зуун таван мянга хоёр зуун хорин зургаа) төгрөгийг гаргуулж, Төрийн сангийн 100172113005 дугаар дансанд оруулах тухай, 155/2023/01279/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Ч**,
Хариуцагч: Х.Идэр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Урангоо нар оролцов.
/Иргэдийн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х** аймгийн П**** газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Х** аймгийн П**** газрын хяналтын прокурор Ц.Ч** нь Х.И**холбогдуулан төрд учруулсан хохирол 3,505,226 (гурван сая таван зуун таван мянга хоёр зуун хорин зургаа) төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100172113005 дугаар дансанд оруулах гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: 1.Х.И**нь Х**ийн Улсын Тусгай Хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа тус байгууллагын нягтлан бодогч Ш.Т 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/04 дүгээр тушаалаар ажлаас нь чөлөөлсөн байна. Үүнийг Ш.Т **нь эс зөвшөөрч Х** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/04 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан байна. Зохигчид шүүхийн шатанд эвлэрч тус шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 155/ШШ2021/00583 дугаартай шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Талууд эвлэрэхдээ нэхэмжлэгч Ш.Т ** урьд эрхэлж байсан Х**ийн Улсын Тусгай Хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3,088,305 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын байгууллагад төлөх нийгмийн даатгалын шимтгэлд 416.921 төгрөгийг хариуцагч байгууллагаас төлүүлэхээр тохиролцож эвлэрсэн байна. Ш.Т ** ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3,088,305 төгрөг, мөн хугацааны нийгмийн даатгалын байгууллагад төлөх нийгмийн даатгалын шимтгэлд 416,921 төгрөгийг тус тус Х**ийн Улсын Тусгай Хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас гаргаж барагдуулсан боловч үндэслэлгүй шийдвэр гаргасан этгээдээр эргэн төлүүлээгүй байна.
2.Хариуцагч Х.И**нь Х**ийн Улсын Тусгай Хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/04 дугаартай нягтлан бодогч Ш.Т ** ажпаас чөлөөлөх тухай үндэслэлгүй тушаал гаргаж, төрд 3,505,226 төгрөгийн гэм хор учруулсан болох нь Х** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 155/ШШ2021/00583 дугаартай захирамжаар тогтоогдсон байна. Шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил хүчинтэй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Х.И**нь төрд учруулсан гэм хорын хохирлоо хариуцан арилгах үүрэгтэй болно. П**** тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, 41 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор П**** нэхэмжлэл гаргаж байна.
3.Нэхэмжлэлийн үндсэн шаардлага төрд учирсан хохирол 3,505,226 төгрөгийг хариуцагчаас гаргуулах байгаа юм. Энэхүү төрд хохирол учирсан учир төрийн сангийн дансанд хохирлыг оруулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага дээрээ дурдаад байгаа юм. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан үндэслэл бүрдсэн байна гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох эрх бүхий этгээд мөн үү гэх асуултад П**** тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т зааснаар Прокурор хуульд зааснаар шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно. Захиргааны болон иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцох эрхтэй гэж заасан байдаг. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т зааснаар Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно гэж заасан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25,26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг шүүх хуралдаанд эдэлж оролцоно. Манай байгууллагад Х**ийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаанаас хавтаст хэргийн 3 дугаар хуудсанд ирүүлсэн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 250 дугаартай албан тоотоор ирүүлсэн хүсэлтийн дагуу Х** аймгийн П**** газар төрийг төлөөлж төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанд оролцож байгаа юм.
4.Хариуцагчаас нэхэмжлэлийн бүрдэл хангаагүй байхад хэрэг маргаан үүсгэсэн байна гэж тайлбарлалаа. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан тохиолдолд шүүх хуралдааныг хэлэлцүүлнэ гэж заасан байдаг. Тиймээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан учир шүүхээс хэргийг хянан хэлэлцэж байгаа.
5.Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яамны сайдтай байгуулсан гэрээ түүнтэй холбоотой миний хувийн хэрэг, төрд ажиллаж байсан талаар нотлох баримтууд байхгүй байгаа нь миний эрх ашиг зөрчигдөж байна гэж хариуцагч тайлбар гаргаж байна. Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яамнаас ирүүлсэн тоотыг нотлох баримтын хүрээнд үнэлж шүүх хуралдаанд шийдвэр гаргах байх. Хариуцагчийн гаргасан 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/04 дугаартай тушаал нь үндэслэлгүй байсан талаар Х** аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн захирамжаар тогтоогдож байгаа юм. Тиймээс төрийг төлөөлж гарын үсэг зураад албажуулж байгаа этгээд нь хуулийн өмнө хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр гэх хүн шүүх хурал дээр гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Ш.Т **ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч эвлэрэх саналтай байна. Өмнөх ажилд нь авахад татгалзах зүйлгүй байна гэж шүүх хуралдааны үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ярьсан байдаг. Хариуцагч Х.И**нь Ш.Т **ийн хэрэг дээр А.Ууганбаяр гэх хүнийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө оролцуулан тухайн хүн иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргээ эдлээд хариуцагч Х.И**өмнөөс эвлэрэх шийдвэр гаргасан нь өөрөө Ш.Т ** ажлаас үндэслэлгүй халснаа хүлээн зөвшөөрч байгаа нэг илрэл юм гэжээ.
Хариуцагч Х.И**нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Х.И**миний бие тус шүүхэд гаргасан Х** аймгийн П**** газрын П**** нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т Пророкурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж заасан. Нэхэмжлэлд прокурор нь төрийн байгууллагын хүсэлтээр нэхэмжлэл гаргаад байна уу, өөрийн санаачлагаар нэхэмжлэл гаргаад байна уу гэдгээ дурьдаагүй. Түүнчлэн төр, нийтийн ашиг сонирхлын аль нь хэрхэн яаж хөндөгдөж зөрчигдсөн талаарх үндэслэл, шаардлагаа нэхэмжлэлдээ дурдаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан, шүүх хүлээн авсан байна.
2. Дээрх байдлаар прокуророос гаргасан нэхэмжлэл нь П**** байгууллагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно.” гэсэн заалтыг тодруулаагүй буюу хуульд зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх нь эргэлзээтэй, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тодорхойлоогүй нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шүүх тухайн нэхэмжлэлийг хүлээн авсан байна гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.
Иймд Х** аймгийн П**** газрын хяналтын Прокурор Ц.Ч**ий тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.И**нь хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Х.И**би тус шүүхэд гаргасан Х** аймгийн П**** газрын П**** нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугласан нотлох баримт болон бодит үйл баримттай холбоотойгоор дараах нэмэлт тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1.Би өмнөх тайлбартаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж заасан. Нэхэмжлэлд прокурор нь төрийн байгууллагын хүсэлтээр нэхэмжлэл гаргаад байна уу, эсхүл өөрийн санаачлагаар нэхэмжлэл гаргаад байна уу гэдгээ дурьдаагүй тухай тайлбарлаж маргаж байгаа.Түүнчлэн төр, нийтийн ашиг сонирхлын аль нь хэрхэн яаж хөндөгдөж зөрчигдсөн талаарх үндэслэл, шаардлагаа нэхэмжпэлдээ дурдаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан, шүүх хүлээн авсан тухай мөн дурьдаж маргасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тайлбарлаж, нотолж чадахгүй бол шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох ёстой.
2.Прокуророос гаргасан нэхэмжлэл нь П**** байгууллагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т заасан “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно.” гэсэн заалттай нийцсэн буюу хуулийн хүрээнд байх ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл хэрэгт дээрх үйл баримтыг тодруулаагүй буюу хуульд зааснаар нэхэмжлэл гаргах эрх хэрхэн үүссэн нь тодорхойгүй, энэ тухай баримт авагдаагүй, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нэхэмжлэгч тодорхойлоогүй байна.
3.Миний бие Х**ийн улсын тусгай хамгаалалтай газрын хамгаалалтын захиргаанд ажиллахдаа БОАЖЯ-ны сайдтай гэрээ байгуулан ажилласан бөгөөд энэхүү гэрээ, гэрээний үндсэн дээр Х.И**надаас эд хөрөнгийн хариуцлага нэхэмжлэх үндэслэлийг тодруулахаар нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаж шүүх шийдвэрлэсэн. Шүүхэд БОАЖЯ-наас ирүүлсэн албан бичигт миний хувийн хэрэг баримт тус яаманд байхгүй гэх хариу иржээ. Ямар ч иргэн Монгол Улсын төрийн албаны босгоор алхахдаа Авлигатай тэмцэх газарт хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг өгч, шалгуулах төрийн тухайн албанд тэнцэх эсэхтэй холбоотой нотлох баримтуудаа төрд өгч, төр иргэний баримтуудыг хянасны үндсэн дээр албан тушаалд томилох үйл ажиллагаа явагддаг. Гэтэл миний хувийн хэрэг, баримт байхгүй буюу би тухайн төрийн албанд ажиллаж байсан эсэх нь ч тодорхойгүй ажээ. Энэ нь иргэн Х.И**надаас шалтгаалахгүй, миний хувийн баримтуудыг хадгалах, төрийн албанд хүний нөөцийн түүх үүсгэх ажлыг төр өөрөө хариуцах тул төрийн байгууллагын хариуцлагагүй үйл ажиллагаанаас шалтгаалсан үр дагаврыг иргэн Х.И**би үүрч, үндэслэлгүйгээр өр төлбөр төлж таарахгүй гэж үзэж байна.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь намайг Ш.Т **холбоотой тушаал шийдвэрийг ямар ч үндэслэлгүйгээр гаргасан гэх зүйл ярьсан. Миний хувьд ямар ч асуудалгүй байсан хүнийг ажлаас халаагүй, тухайн хүнтэй холбоотой баримтууд, төрийн дотоод аудитын дүгнэлтийг үндэслэн Ш.Т ** ажлаас халах шийдвэрээ гаргасан байдаг. Ажлаас чөлөөлсний дараагаар амьдрал ахуйг нь бодож, мөн өөрөө ч над руу олон хүнээр гуйлгаж яриулж байсан. Мөн намайг үндэслэлгүй шийдвэрээр Ш.Т ** ажлаас халсан гэж байгаа ч надад тухайн хүнтэй холбоотой баримтууд одоог хүртэл байгаа. Аймгийн Засаг даргаар хүртэл надтай яриулж ажилд авах талаар надаас гуйж байсан. Би тухайн хүний амьдрал ахуйг нь бодож эргүүлэн ажилд авсан. Мөн хөдөө ажиллах нягтлан олдохгүй байсан учир эдгээр шаардлагуудыг үндэслэн Ш.Т **эвлэрч ажилд нь авсан байдаг.
5.Түр орлон гүйцэтгэгч төрд учирсан хохирлыг төлнө гэх хуулийн заалт хаана байгаа талаар би мэдэхгүй байна. Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яамны сайдтай байгуулсан гэрээ түүнтэй холбоотой миний хувийн хэрэг, төрд ажиллаж байсан талаар нотлох баримтууд байхгүй байгаа нь миний хувьд харамсалтай санагдаж байна. Өнөөдөр шүүхийн өмнө өөрийгөө нотлох ёстой байсан баримт маань Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яамны архивт байхгүй байгаа нь төрийн хариуцлагагүй байдлаас болж иргэн Х.И**би хохирч байна. Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яамнаас ирүүлсэн тоотыг нотлох баримтын хүрээнд үнэлж шүүх хуралдаанд шийдвэр гаргаж болно гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ярьж байна. Би бүхэл бүтэн яамны сайдтай гэрээ байгуулсан байхад тухайн нотлох баримтууд байхгүй байгаа нь харамсалтай байна. Мөн төрд ажиллахад төрийн өмнөөс гаргасан шийдвэрийнхээ үр дүнд учирсан хохирол, хор уршгийг чи хариуцна гэсэн бол би ямар нэгэн шийдвэр гаргахгүйгээр 20-30 жил төрд ажиллаад хууль бус зүйлүүдийг нүдээ аниад өнгөрөөн ажиллаж болох байсан. Миний хувьд тухайн байдалтай огт санал нийлээгүй Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яамнаас энэ байдлыг өөрчилж ажиллана шүү гэж надад үүрэг болгосон учир би шударга ажиллаж байсан. Төрийн албаны шинэ хууль хэрэгжиж эхлээгүй байсан. Хамгийн гол нотлох баримтууд Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яамны сайдтай байгуулсан гэрээ хэлэлцээр байсан гэжээ.
Нэхэмжлэгчээс: Х** аймгийн П**** газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ч.А-ийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1847 дугаартай итгэмжлэл, Х**ийн Улсын Тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Э-ын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Хамтран ажиллах тухай албан бичиг, Х** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 155/ШШ2021/00583 дугаартай шийдвэрийн хуулбар, Х**ийн Улсын Тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Э-ын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Нотлох баримт хүргүүлсэн тухай албан бичиг, “Х тосгон ТХГ-ын Хамгаалалтын З”-д ажиллаж буй даатгуулагчдын 2021 оны 03-р сарын Нийгмийн даатгалын шимтгэл ноогдуулалт, “Хат ** тосгон ТХГ-ын Хамгаалалтын З”-д ажиллаж буй даатгуулагчдын 2021 оны 04-р сарын Нийгмийн даатгалын шимтгэл ноогдуулалт, “Хат ** тосгон ТХГ-ын Хамгаалалтын З”-д ажиллаж буй даатгуулагчдын 2021 оны 04-р сарын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Төлбөрийн хүсэлт №18, 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Цалин олгох хүснэгт, Огноо дугааргүй Цалин олгох хүснэгтүүд, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Төлбөрийн хүсэлт №34, Х**ийн Улсын Тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны даргын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/04 дугаартай “Ш.Т **ийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаалын хуулбар, Х**ийн Улсын Тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны даргын 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Б/10 дугаартай “Ш.Т ** нягтлан бодогчоор эгүүлэн томилох тухай” тушаалын хуулбар, Байгал орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/494 дугаартай “ Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны даргын албан тушаалын тодорхойлолт батлах тухай” тушаалын хуулбар болон Албан тушаалын тодорхойлолтын хуулбар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/33 дугаартай “Х.И-ийг шилжүүлэн албан тушаалд түр томилох тухай” тушаалын хуулбар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/40 дугаартай “Ж.Т-ийг албан тушаалд томилох тухай” тушаалын хуулбар, Х**ийн Тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны даргын 2002 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 52 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Х**ийн Улсын Тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны даргын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/04 дугаартай “Ш.Т **ийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаалын хуулбар, Х**ийн Улсын Тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны даргын 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Б/10 дугаартай “Ш.Т ** нягтлан бодогчоор эгүүлэн томилох тухай ” тушаалын хуулбар зэрэг баримтуудыг,
Хариуцагч Х.И** хариу тайлбаруудыг тус тус шүүхэд гаргаж өгчээ.
Хариуцагч Х.И**хүсэлтээр: Х** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” тогтоолоор нотлох баримт (хуудас 105) шүүх бүрдүүлсэн байна.
Зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Х** аймгийн П**** газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч** төрд учруулсан хохирол 3,505,226 (гурван сая таван зуун таван мянга хоёр зуун хорин зургаа) төгрөгийг хариуцагч Х.И** гаргуулахаар нэхэмжилж, хохирол 3,505,226 (гурван сая таван зуун таван мянга хоёр зуун хорин зургаа) төгрөгийг Төрийн сангийн 100172113005 дугаар дансанд оруулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
Үүнд: а. Хариуцагч Х.И**нь Х**ийн улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа тус байгууллагад нягтлан бодогчоор ажиллаж байсан Ш.Т ** 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр ажлаас чөлөөлсөн. Үүнийг Ш.Т **нь эс зөвшөөрч Х** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/04 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан байна. Зохигчид шүүхийн шатанд эвлэрч тус шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 155/ШШ2021/00583 дугаартай шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Талууд эвлэрэхдээ нэхэмжлэгч Ш.Т ** урьд эрхэлж байсан Х**ийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3,088,305 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын байгууллагад төлөх нийгмийн даатгалын шимтгэлд 416.921 төгрөгийг хариуцагч байгууллагаас төлүүлэхээр тохиролцсон байна. Ш.Т ** ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3,088,305 төгрөг, мөн хугацааны нийгмийн даатгалын байгууллагад төлөх нийгмийн даатгалын шимтгэлд 416,921 төгрөгийг тус тус Х**ийн Улсын Тусгай Хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас гаргаж барагдуулсан боловч үндэслэлгүй шийдвэр гаргасан этгээдээр эргэн төлүүлээгүй байна.
Үүнээс Ш.Т ** түүний ажилгүй байсан хугацаанд нь төрөөс урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгосон нь хариуцагчийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа үндэслэлгүй шийдвэр гаргаснаас төрд учруулсан хохирол юм.
б.Төрд учирсан хохирлын хэмжээг Х** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 155/ШШ2021/00583 дугаар шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт Ш.Т ** 3,088,305 төгрөгийг олгохоор, хариуцагч байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 416,921 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэснээр нийт 3,505,226 төгрөг гэж тодорхойлон нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан.
в.Хариуцагч Х.И**нь Ш.Т **ийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай иргэний хэрэг дээр А.Ууганбаяр гэх хүнийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө оролцуулан тухайн хүн иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргээ эдлээд хариуцагч Х.И**өмнөөс эвлэрэх шийдвэр гаргасан нь өөрөө Ш.Т ** ажлаас үндэслэлгүй халснаа хүлээн зөвшөөрч байгаагийн нэг илрэл юм. 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/04 дугаартай нягтлан бодогч Ш.Т ** ажлаас чөлөөлөх тухай үндэслэлгүй тушаал гаргаж, төрд 3,505,226 төгрөгийн гэм хор учруулсан болох нь Х** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 155/ШШ2021/00583 дугаартай шүүгчийн захирамжаар тогтоогдсон байна. Шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил хүчинтэй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Х.И**нь төрд учруулсан гэм хорын хохирлоо хариуцан арилгах үүрэгтэй болно.
г. П**** тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т зааснаар Прокурор хуульд зааснаар шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно. Захиргааны болон иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцох эрхтэй гэж заасан байдаг. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т зааснаар Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно гэж заасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг шүүх хуралдаанд эдэлж оролцоно. Манай байгууллагад Х**ийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаанаас хавтаст хэргийн 3 дугаар хуудсанд ирүүлсэн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 250 дугаартай албан тоотоор ирүүлсэн хүсэлтийн дагуу Х** аймгийн П**** газар төрийг төлөөлж төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанд оролцож байгаа юм гэв.
3. Хариуцагч Х.И** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дараах үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэсэн.
Үүнд: а.нэхэмжлэлд прокурор нь төрийн байгууллагын хүсэлтээр нэхэмжпэл гаргаад байна уу, эсхүл өөрийн санаачлагаар нэхэмжлэл гаргаад байна уу гэдгээ дурдаагүй тухай тайлбарлаж маргаж байгаа.Түүнчлэн төр, нийтийн ашиг сонирхолын аль нь хэрхэн яаж хөндөгдөж зөрчигдсөн талаарх үндэслэл, шаардлагаа нэхэмжлэлдээ дурдаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан, шүүх хүлээн авсан тухай мөн дурьдаж маргасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тайлбарлаж, нотлож чадахгүй бол шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох ёстой.
б. Миний бие Х**ийн Улсын тусгай хамгаалалтай газрын хамгаалалтын захиргаанд ажиллахдаа БОАЖЯ-ны сайдтай гэрээ байгуулан ажилласан бөгөөд энэхүү гэрээ, гэрээний үндсэн дээр Х.И**надаас эд хөрөнгийн хариуцлага нэхэмжлэх үндэслэлийг тодруулахаар нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаж шүүх шийдвэрлэсэн боловч энэ талаар нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас баримт архивт байхгүй гээд ирүүлээгүй.
в. Ш.Т **холбоотой тушаал шийдвэрийг ямар ч үндэслэлгүйгээр гаргасан гэх зүйл ярьсан. Миний хувьд ямар ч асуудалгүй байсан хүнийг ажлаас халаагүй, тухайн хүнтэй холбоотой баримтууд, төрийн дотоод аудитын дүгнэлтийг үндэслэн Ш.Т ** ажлаас халах шийдвэрээ гаргасан байдаг. Ажлаас чөлөөлсний дараагаар амьдрал ахуйг нь бодож, мөн өөрөө ч над руу олон хүнээр гуйлгаж яриулж байсан. ...Мөн хөдөө ажиллах нягтлан олдохгүй байсан учир эдгээр шаардлагуудыг үндэслэн Ш.Т **эвлэрч ажилд нь авсан байдаг.
г. Түр орлон гүйцэтгэгч төрд учирсан хохирлыг төлнө гэх хуулийн заалт хаана байгаа талаар би мэдэхгүй байна. Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яамны сайдтай байгуулсан гэрээ түүнтэй холбоотой миний хувийн хэрэг, төрд ажиллаж байсан талаар нотлох баримтууд байхгүй байгаа нь миний хувьд харамсалтай санагдаж байна. Өнөөдөр шүүхийн өмнө өөрийгөө нотлох ёстой байсан баримт маань Байгаль, орчин аялал жуулчлалын яамны архивт байхгүй байгаа нь төрийн хариуцлагагүй байдлаас болж иргэн Х.И**би хохирч байна. Намайг ажил авах үед Төрийн албаны шинэ хууль хэрэгжиж эхлээгүй байсан. Хамгийн гол нотлох баримтууд Байгаль, орчин, аялал жуулчлалын яамны сайдтай байгуулсан гэрээ хэлэлцээр байсан гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Х** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 155/ШШ2021/00583 дугаар шүүгчийн захирамж, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Х**ийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/04 дүгээр “ Ш.Т **ийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаал, мөн газрын 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Б/10 дугаар “Ш.Т ** нягтлан бодогчоор эгүүлэн томилон тухай” тушаал, Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/494 дүгээр “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны даргын албан тушаалын тодорхойлолт батлах тухай” тушаал, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 169 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын баримт, тайлангууд, цалин олгох хүснэгт зэрэг нотлох баримтаар хариуцагч Х.И**нь Х**ийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны даргын үүргийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд гүйцэтгэж байсан, энэ хугацаандаа тус байгууллагын нягтлан бодогч Ш. Туяаг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр ажлаас нь чөлөөлж, Ш.Т **шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг шүүх 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцсэн шүүх хуралдаанаас нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд мөн өдрөөр Ш.Т ** шүүгчийн захирамжийг үндэслэн ажилд нь эгүүлэн тогтоосон, түүнд ажилгүй байсан хугацааны нөхөх олговор 3,088,305 төгрөгийг олгож, нийгмийн даатгалын шимтгэлд 416,921 төгрөгийг нөхөн төлсөн зэрэг үйл баримт тогтоогдлоо.
Зохигчид дээрх үйл баримтад маргаагүй.
5.Харин хариуцагч нь Ш.Т ** зүгээр байхад нь ажлаас чөлөөлөөгүй аудитын байгууллагаар тогтоогдсон зөрчил гаргасан байсан. Хүмүүсээр дамжуулж гуйлгаад, мөн өөрийн нь амьдралыг бодоод, хөдөө орон нутагт нягтлан олдохгүй байсан зэргээс түүнтэй эвлэрч ажилд нь эгүүлэн авсан гэж Ш.Т ** ажилд эгүүлэн тогтоосон үндэслэл, Х** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 155/ШШ2021/00583 дугаар шүүгчийн захирамжийн үндэслэлийн талаар,
Түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан учир төрийн байгууллагын албан тушаалтны адил үүрэг хүлээх эсэх, тухайн албан тушаалын ажлыг эрхлэхдээ Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдтай байгуулсан гэрээнд эд хөрөнгийн хариуцлага хүлээх талаар тусгагдсан үгүй эсэх,
Прокурор нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн эсэх, нэхэмжлэлдээ нэхэмжлэл гаргах үндэслэлээ тодруулаагүй зэрэг үндэслэлээр маргаж байна.
6.Хавтаст хэргийн 5 дугаар талд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Х**ийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Э-ын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 252 дугаартай Х** аймгийн П**** газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ч.А-д хандан гаргасан “Манай байгууллага Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 155/ШШ2021/00583 дугаартай шийдвэрээр Ш.Т **ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3,134,223 төгрөгийг олгосон бөгөөд төрийн байгууллагыг төлөөлөн буруутай этгээдээр нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргаж хамтран ажиллана уу” гэх албан бичиг нотлох баримтаар авагдсан.
П**** тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно гэж,
Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2-т шүүхэд нэхэмжлэл, тайлбар, хүсэлт, гомдол гаргах гэж шүүхэд төрийг төлөөлөх П**** бүрэн эрхийг тус тус хуульчилжээ.
Үүнээс үзвэл Х**ийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаа хохирол нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх чиг үүргээ хүсэлт гарган прокурорт шилжүүлсэн байх бөгөөд П**** байгууллагын тухай хуульд зааснаар төрийн байгууллагын хүсэлтээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцжээ.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэснээр прокурор нь хэргийн оролцогчийн эрхийг эдэлж, үүрэг хүлээн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй юм.
7. Х** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 155/ШШ2021/00583 дугаар шүүгчийн захирамжаар хянан шийдвэрлэгдсэн иргэний хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Т **ийн шүүх хуралдаанд гаргасан “...дундаж цалин хөлс тооцох журмын дагуу тооцоогүй учир үүнийг тэр журмаар тооцоход миний хувьд татгалзах зүйлгүй зөвшөөрч байна. Миний хувьд итгэл алдсан зүйл байхгүй. Яагаад гэнэт халсныг мэдээгүй, ойлгоогүй учраас шүүхэд гаргасан нэхэмжлэлээ тайлбарлах зорилготой нуршуу бичсэн. Итгэл алдсан зүйл байхгүй учир ажлаас халсан тушаал нь үндэслэлгүй гэж үзэж байна. Миний хувьд нэхэмжлэлд дурдсан цалин мөнгөө аваад, нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлж, ажилдаа эгүүлэн тогтоолгосон тохиолдолд эвлэрэх боломжтой...” гэх тайлбар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...харилцаа хандлагадаа анхаарна гэвэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч эвлэрэх саналтай байна... гэх тайлбарыг тус тус гаргаж,
Тус захирамжийн үндэслэх хэсэгт “ ... доорх байдлаар харилцан тохиролцож эвлэрсэн байна. Үүнд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Ш.Т ** хуучин эрхэлж байсан Х**ийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, нийгмийн даатгалын байгууллагад ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх, нэхэмжлэгч Ш.Т **нь ...ажилгүй байсан хугацааг 55 өдрөөр тооцон урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3,088,305 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын байгууллагад төлөх нийгмийн даатгалын шимтгэлд 416,921 төгрөгийг хариуцагч байгууллагаас төлүүлэхээр... зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн байна” гэжээ.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч Ш.Т **нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрын хэмжээг багасгасан үндэслэл нь дундаж цалин хөлс тооцох журмын дагуу бодож тооцсон байх бөгөөд энэ нь зохигчийг эвлэрсэн гэж үзэх үндэслэл болжээ.
Түүнчлэн нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг багасгаагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд зөвшөөрсөн гэж үзэхээр байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг албан тушаалтан өөрийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй, хууль бус болохыг зөвшөөрч, цаашид гарах хохирлын хэмжээг нэмэгдүүлэхгүй гэсэн санаа, хүсэл зоригийн илэрхийлэл гэж дүгнэх үндэслэлтэй.
Мөн Х** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 155/ШШ2021/00583 дугаар шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил эрх зүйн акт бөгөөд хуулийн хүчин төгөлдөр юм.
8.Хэрэгт нотлох баримтаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирүүлсэн “Албан тушаалын тодорхойлолт”-д Байгууллагын нэр: Байгаль орчин, аялал жуулчлалын яам, тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Нэгжийн нэр: Х** улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа, Албан тушаалын нэр: Хамгаалалтын захиргааны дарга, Албан тушаалын ангилал, зэрэглэл: Ахлах түшмэл ТЗ-9 гэж бичигдсэн байна.
Үүнээс үзвэл Х**ийн улсын тусгай хамгаалалтай газрын Хамгаалалтын захиргааны дарга нь төрийн захиргааны албан хаагч буюу төрийн жинхэнэ албан хаагч байна. Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдал, харилцааг Төрийн албаны тухай хуулиар зохицуулах бөгөөд “хөдөлмөрийн гэрээ” байгуулж ажил олгогчид ажилладаг ажилтан биш юм.
Хариуцагч нь би Байгаль орчин, аялал жуулчлалын сайдтай гэрээ байгуулж ажиллаж байсан үүнд ажил үүргээ гүйцэтгэсэнтэй холбоотой хохирол учруулсан тохиолдолд түүнийг хариуцах талаар заасан бол би хариуцахад бэлэн байна гэвч энэ гэрээ нь яаманд байхгүй байгаа нь харамсалтай юм. Миний нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нэг үндэслэл болох байсан гэж маргасан.
Хөдөлмөрийн хуулинд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил эрхэлж байгаа үед гүйцэтгэж буй ажил, үүргийн онцлогоос шалтгаалан эд хөрөнгийн хариуцлагын гэрээг байгуулахаар хуульчилсан байдаг.
Гэтэл хариуцагч Х.И**нь төрийн захиргааны албан хаагч буюу төрийн жинхэнэ албан хаагч учраас дээрх хөдөлмөрийн хуулийн 49 дүгээр зүйлээр зохицуулсан эд хөрөнгийн хариуцлагын гэрээг ажил олгогч түүнтэй байгуулах хууль зүйн үндэслэлгүй.
9.Хариуцагч Х.И**нь миний тухайд Х**ийн улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан учир тухайн төрд учирсан хохирлыг төлөх үндэслэлгүй гэж маргасан.
Төрийн албаны тухай хуулиар түр орлон гүйцэтгэгч, тухайн албан тушаалтны эрх хэмжээ, хүлээх хариуцлага зэргийг ялгаатай байдлаар хуульчлаагүй бөгөөд албан тушаалын тодорхойлолтын Асуудал шийдвэрлэх гэсэн хэсэгт: хуульд нийцсэн, оновчтой, үр дүнтэй шийдвэрийг шуурхай гаргах, бүрэн эрхийн хүрээний асуудлыг хууль болон ёс зүйн зарчимд нийцүүлэн ашиг сонирхлоос ангид шийдвэрлэх... гэх зэргээр албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг тодорхойлсон нь тухайн албан тушаалд тавигдах бүх шаардлага түр орлон гүйцэтгэгчид хамааралтай гэж үзнэ.
10.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, төрийн байгууллагын хүсэлт, цалин олгох хүснэгт, нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан, шимтгэл ногдуулалт зэрэг баримтаас үзвэл Х**ийн улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаа нь төрийн байгууллага бөгөөд нягтлан бодогч Ш.Т ** олгосон түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, нийгмийн даатгалын байгууллагад төлсөн нийгмийн даатгалын шимтгэл зэрэг нь төрд учирсан хохирол юм.
11.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,
Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж тус тус хуульчилжээ.
Иймд Х** аймгийн П**** газар нь хариуцагч Х.И** Х**ийн улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа нягтлан бодогч Ш.Т ** ажлаас нь хууль бусаар чөлөөлж, түүнийг шүүгчийн захирамжийг үндэслэн ажилд нь эгүүлэн тогтоосон байх тул Ш.Т ** олгосон ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, нийгмийн даатгалын байгууллагад төлсөн нийгмийн даатгалын шимтгэл зэрэг нийт 3,505,226 төгрөгийг гаргуулан, төрийн сангийн 100172113005 тоот дансанд оруулахыг шаардах эрхтэй байна.
12.Хариуцагч Х.И**нь Х**ийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллахдаа бүрэн эрхийнхээ хүрээнд ажилтныг ажлаас хууль бусаар чөлөөлснөөс ажилтан шүүхэд хандаж, тухайн иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрснөөр шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үр дагаврыг үүсгэсэн ба тухайн шүүгчийн захирамжийг үндэслэн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоох хүртлэх хугацааны ажилтны дундаж цалин хөлсийг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн, хохирол бий болсон зэрэг нь хоорондоо шалтгаант холбоотой байх ба дээрх хуулийн зохицуулалттай тохирч байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл хариуцагч төрийн албан хаагчийг ажлаас нь хууль бусаар чөлөөлсөн шийдвэрийг гаргаснаас төрд 3,505,226 төгрөгийг хохирол учирсан байх тул тухайн шийдвэрийг гаргасан хариуцагч Х.И**нь дээрх төрд учруулсан хохирлыг төлөх үүрэгтэй.
Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна” гэж заасан ба албан тушаалтны буруу шийдвэрийн улмаас төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх харилцааг Төрийн албаны тухай хуулиар зохицуулсан тул Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэхгүй.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д тус тус зааснаар хариуцагч Х.И** төрд учруулсан хохирол 3,505,226 төгрөгийг гаргуулж, Төрийн сангийн 100172113005 тоот дансанд оруулахаар шийдвэрлэлээ.
13. Хариуцагч Х.И**нь Х**ийн улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны даргын үүргийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд гүйцэтгэж байсан ба энэ хугацаандаа тус байгууллагын нягтлан бодогч Ш. Туяаг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр ажлаас нь чөлөөлсөн, Төрийн албаны тухай хууль 2017 онд батлагдаж 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснийг дурдах нь зүйтэй.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар П**** төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Х.И** 3,505,226 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 71,034 (далан нэгэн мянга гучин дөрөв) төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д тус тус зааснаар хариуцагч Х.И** төрд учруулсан хохирол болох 3,505,226 (гурван сая таван зуун таван мянга хоёр зуун хорин зургаа ) төгрөгийг гаргуулж Төрийн сангийн 100172113005 тоот дансанд оруулсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Х.И** 71,034 (далан нэгэн мянга гучин дөрөв) төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х** аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Х** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН
ШҮҮГЧ Р.САРАНТУЯА