| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2023/01271/И |
| Дугаар | 155/ШШ2024/00143 |
| Огноо | 2024-01-31 |
| Маргааны төрөл | Компанийн хуулиар бусад, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 155/ШШ2024/00143
| 2024 оны 01 сарын 31 өдөр | Дугаар 155/ШШ2024/00143 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х*** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Б.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “МГ**хувьцаат компанид холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Х*** аймгийн Өмчийн оролцоотой МГ** хувьцаат компанийн ТУЗ-ийн гишүүний цалин 7,000,056 (долоон сая тавин зургаан) төгрөгийг нөхөн гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлүүдийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.Б***
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Урангоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б*** шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Б.Б*** МГ** хувьцаат компанид холбогдуулан тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний цалин 7,000,056 төгрөгийг нөхөн гаргуулан, нийгмийн даатгалын шимтгэлүүдийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд:Миний бие Б.Б*** нь “МГ**ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2021 оны дугаар сарын 21-ний өдрийн 6 тоот тогтоолоор тус Хувьцаат компанийн Хараат бус гишүүнээр томилогдсон үеэс хойш “МГ**ХК-иас миний Нийгмийн даатгалын шимтгэл болон Эрүүл мэндийн даатгалыг төлж байсан болно. Гэтэл 2022 оны 5 дугаар сараас мөн оны 12 дугаар сар хүртэлхи дээрхи төлөлтүүдийг намайг Хараат бус гишүүнээр сонгогдоогүй гэж үзэн төлөхгүй байж байгаад 2023 оны 12 дугаар сараас эхлэн төлж эхэлсэн. Х*** аймгийн Өмчийн оролцоотой “МГ**ХК-ийн 2022 оны ТУЗ-ийн Нэр дэвшүүлэх хороо нь хараат бус гишүүнд нэр дэвшигчдийг сонгон шалгаруулахдаа холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн тухай Х*** аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023-8-16-ны өдрийн 155/ШШ2023/00832 тоот шийдвэр гарсныг Х*** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023-10-18-ны өдрийн 225/МА2023/00027 тоот магадлалаар хэвээр үлдээсэн. Х*** аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023-08-16-ны өдрийн 155/ШШ2023/00832 тоот шийдвэрээр Х*** аймгийн өмчийн оролцоотой “МГ**”ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Нэр дэвшүүлэх хорооны 2022-04-29-ний өдрийн “ТУЗ-ийн хараат бус гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай” 01 тоот тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэсэн тул албан ёсоор миний бие тус ХК-ийн хараат бус гишүүнээр үргэлжлүүлэн ажиллах эрхтэй болсон.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхээс уг асуудлыг дахин хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн байгаа. Ингээд нэгэнт анхан шатны шүүхийн шийдвэр албажиж нэр дэвшүүлэх хорооны 2022 оны 04 дүгээр сарын тогтоолыг хүчингүй болгосон. МГ** ХК-ийн дүрмийн 7.23 дахь заалтад ТУЗ-ийн бүрэн эрхийн хугацаа нэг жил байх бөгөөд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуульд заасан хугацаанд хуралдуулснаар бүрэн эрх нь үргэлжилнэ гэж байдаг. Компанийн тухай хуульд компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол нэг жилийн хугацаатай байна гэж заасан байдаг. Дүрэмд ингэж заасан учраас мөн дээр нь нэр дэвшүүлэх хорооны хууль бус тогтоол гэх баримт бичгийг шүүхээс хүчингүй болсон учраас өмнөх хараат бус гишүүнээр ажиллаж байсан гишүүдийн эрх сэргэсэн үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн миний нотлох баримтаар гаргаж өгсөн нийгмийн даатгалын төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа тодорхой нэгдсэн маягтаар гаргаж өгсөн тодорхойлолтоор МГ** ХК миний НДШ болон цалин хөлсийг 2022 оны 12 дугаар сараас эхлээд 2023 оны 03 сарыг дуустал төлж байсан. Эдгээр баримтуудаар миний хараат бус гишүүнээр ажиллах эрх сэргэсэн учраас би миний төлөгдөхгүй тасарсан НДШ-ийг төлөхийн тулд цалинг МГ** ХК-аас гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлээ гаргасан. Шүүх хүлээж авч шийдвэрлэж өгнө үү? Компанийн тухай хуулийн 77.2-т бол ингэж заасан байдаг. Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дараа жилийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдах өдрөөр дуусгавар болох бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг төлөөлөн сонгож болно гэж байдаг. Манай энэ тохиолдолд бол нэр дэвшүүлэх хорооны дугаар бүхий тогтоол нэгэнт шүүхийн шийдвэрээр одоо хүчингүй болсон тул хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулсан тэр эрх үндсэндээ хууль бус болж байгаа гэж үзэж байгаа. Тэгээд ч 2022 оны 12 сараас эхлээд надад Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүний цалин урамшуулал олгоод эхэлчихсэн байдаг. Нэгэнт хараат бус гишүүн албан ёсоор хуулийн дагуу томилогдоогүй учраас Компанийн тухай хуульд заасанчлан компанийн тухай хуулийн 77.2-оор өмнөх Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийн эрх нь үргэлжлээд улираад тэр улсууд ажиллаад явж байна аа гэж миний бие үзэж байгаа учраас өнгөрсөн хугацаанд олгогдоогүй байгаа цалин төлөгдөөгүй тасарсан шимтгэлийг төлж, хараат бус гишүүнээр ажиллаж байсан иргэн Б.Б*** миний эрхийг нь хангаж өгөөч ээ гэж шүүхээс хүсэж байна. Тодруулъя. Би нийгмийн даатгалын төлөлтийн талаар тодорхойлолтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Түүн дээр бол 12 дугаар сараас эхэлж төлөхдөө 1,000,000 төгрөгөөр урамшууллыг тогтоосон гэж ойлгосон. Урьд нь намайг ажиллаж байхад 800,000 төгрөг байсан бол сүүлд нь хувьцаа эзэмшигчдийн хурлаар 1,000,000 төгрөг болгож цалин урамшууллыг нэмсэн байсан. Тэгэхээр нийгмийн даатгалын шимтгэлээс хувиар нь бодоод үзэхээр 1,000,000 гаран төгрөг байхаар тооцогдсон учраас нийтдээ 7,056,000 /долоон сая тавин зургаан/ мянган төгрөг нэхэмжилж байгаа юм. 1,006,000 төгрөг гэж тооцсон гэв.Улсын тэмдэгтийн хураамжийг мөн адил 7,056,000 төгрөгөөр тооцож төлсөн. Нийгмийн даатгалын шимтгэлийг аваад үзэхэд 1,006,000 төгрөг болж таарсан нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиараа яг 1,000,000 төгрөг биш байгаа юм. Шүүхийн шийдвэр гарах хугацаанд би хараат бус гишүүнийхээ үүргийг гүйцэтгэсээр л байсан. Хувьцаа эзэмшигчдийн хурал өөрөө 2 талдаа гарчихсан байсан. Компани тухай хуулиараа төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн ирцээс шалтгаалан шийдвэрээ гаргадаг түрүүн миний ярьсан төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд гээд байгаа уул уурхайн буюу компани тэмдэг ажиглаж хуралддаг төлөөлөн удирдах зөвлөлийнхөн дандаа ирцгүй хуралддаг энэ асуудлаар гомдол гаргах эрх нь бол Х*** аймгийн иргэдэд нээлттэй байгаа асуудал.Өмнөх хараат бус гишүүнээр ажиллаж байсан н.Д, н.Н, н.Б.Б*** нарын хараат бус гишүүнээр ажиллаж байсан учраас нэхэмжлэл гаргаад энэхүү нэхэмжлэлдээ дутуу олгогдсон 7 сарын цалин хөлсийг нэхэмжилсэн юм. Миний хувьд иргэний зүгээсээ нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх нь нэг талаараа асуудалтай шүүхийн шийдвэрээр төлөх боломжтой юм байна лээ.Тиймээс өнгөрсөн хугацааны цалингаа нийгмийн даатгалын шимтгэлтэйгээ хамт гаргуулмаар байна гэв.
Иймд “МГ**”ХК-иас миний 2022 оны 5, 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр саруудын “МГ**”ХК-ийн ТУЗ-ийн гишүүний цалин 7 000 056 / долоон сая тавин зургаа / төгрөгийг нөхөн гаргуулан төлөгдөөгүй Нийгмийн даатгалын шимтгэлүүдийг нөхөн төлүүлж өгнө үү
Хариуцагч “МГ**хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.Б.Б***ы гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.
Нэг. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй:Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардалага үндэслэл нь тодорхойгүй, хэнийг хариуцагчаар татаж байгаа нь ойлгомжгүй буюу хариуцагчаар тус компанийн захирал эсхүл, компанийг татаж байгаа нь тодорхойгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлдэг. Хариуцагчаар оролцох этгээдийг нэхэмжлэгч сонгодог ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.3-т зааснаар нэхэмжлэлийг хэнд холбогдуулан гаргаж байгааг нэхэмжлэлд заавал бичихээр заасан бөгөөд хариуцагч нь иргэн бол түүний овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газрыг тусгана гэжээ.
Шүүхээс Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах нэг нөхцөл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой, ойлгомжтой байх явдал юм. Нэхэмжлэл тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэх нь “... шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн...” гэж үзэх үндэслэл болдог бөгөөд хариуцагчаар оролцож байгаа этгээдийн хувьд нотлох баримтыг хэрхэн бүрдүүлэх, уг шүүх хуралдаанаар хариуцагчаар “МГ**ХК гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг гардуулан ажиллагаа хийсэн байгаа болохыг шүүх анхаарч үзнэ үү.
Хоёр. ТУЗ-ын хараат бус гишүүний олгогдоогүй цалин хөлсийг нэхэмжлэх үндэслэл байгаа эсэх:
Компанийн тухай хуулийн 77.1 -д “... Энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон журмын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаар төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгоно ...” 77.2-д “ Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дараа жилийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдах өдрөөр дуусгавар болох бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг улируулан сонгож болно ... гэж заасны дагуу “МГ”ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр сонгодог. Нэхэмжлэгч Б.Б***ы 2021 онд ТУЗ-ын хараат бус гишүүнээр ажиллаж байсан хугацаа 2022 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдсан 2022 оны 04 дүгээр 29-ний өдрөөр дуусгавар болсон ба тус компанийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон ээлжит хурал”-ын 05 дугаар тогтоолоор “Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хариат бус гишүүдийг томилсон. Уг тогтоолоор “МГ**ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр Н.Н, Д.Б, Б.Т нарыг томилсон болно. Иймд нэхэмжлэгч Б.Б***ы хараат бус гишүүнээр ажиллах хугацаа хуульд заасны дагуу дуусгавар болж, дахин сонгогдоогүй тул ТУЗ-ын цалин урамшуулалыг авах хууль зүйн үндэслэл үүсээгүй болно. Дээрх хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр нэхэмжлэгч Б.Б*** нь ТУЗ- ын хараат бус гишүүнд сонгогдоогүй тул нэхэмжлэгч Б.Б*** нь 2022 оны 7 дугаар сард Х*** аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхэд “.. Д.Б-г ТУЗ- ын хараат бус гишүүнд сонгуулах тухай “Хувьцаа эзэмшигчийн хуралд оруулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба тус шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16- ны өдрийн 00832 дугаартай шийдвээр уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Х*** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны одрийн 00027 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдэр хэвээр шийдвэрлэгдсэн болно. Уг шүүхийн шийдвэрээр дээрх Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр ТУЗ-ын хараат бус гишүүнээр сонгогдсон Н.Н, Д.Б, Б.Т нарын эрхийг хөндсөн, нэхэмжлэгч Б.Б***ыг эдгээр гишүүдийн оронд томилсон ямар нэгэн шийдвэр огт гараагүй бөгөөд шүүхээс “.. Компанийн тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигчдийн хуралд нэр дэвшүүлэх нь Төлөөлөн удирдах зөвлөлийн эрх бөгөөд шүүх хөндлөнгөөс оролцох эрхгүй. ..” гэсэн дүгнэлтийг хийсэн болно. Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болгож буй шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн тус компанийн ТУЗ-ын нэр дэвшүүлэх хорооны 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01 тоот тогтоол нь ТУЗ-ын гишүүнийг томилсон, томилохоос татгалзсан, эсхүл хувьцаа эзэмшигчийн хуралд нэр оруулсан шийдвэр биш бөгөөд уг тогтоол хүчингүй болсноор Б.Б***ы хараат бус гишүүнээр үргэлжүүлэн ажиллана гэх хууль зүйн үндэслэл огт байхгүй юм.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х*** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 155/ШШ2023/00832 дугаар шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х*** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны 225/МА2023/00027 дугаар магадлалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х*** аймаг дахь МГ** ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаар “Компанийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор баталсан МГ** хувьцаат компанийн дүрмийн хуулбар,
Хариуцагчаас Х*** аймгийн МГ** ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар “КомпанийнТөлөөлөн удирдах зөвлөлийн ердийн хараат бус гишүүнийг томилох тухай тогтоолын хуулбар зэргийг тус тус ирүүлсэн байна.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.Б*** нь нэхэмжлэлдээ МГ** хувьцаат компанийн захирал Б.Б гэж хариуцагчийг тодорхойлсон боловч хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд МГ** хувьцаат компанид холбогдуулан нэхэмжлэлийг гаргасан гэж тодруулсан, мөн шүүх МГ** хувьцаат компанийн захирал Б.Б нэхэмжлэлийн хувийг гардуулахаар дуудахад тэрээр компанийн хэвлэмэл хуудас ашиглан итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг томилон оролцуулсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд МГ** хувьцаат компанийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа гэж тайлбарласан ба шүүх хариуцагчийг МГ** хувьцаат компани гэж зөвтгөсөн болно.
3.Нэхэмжлэгч Б.Б*** дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
Үүнд: Х*** аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023-08-16-ны өдрийн 155/ШШ2023/00832 тоот шийдвэрээр Х*** аймгийн өмчийн оролцоотой “МГ**”ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Нэр дэвшүүлэх хорооны 2022-04-29-ний өдрийн “ТУЗ-ийн хараат бус гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай” 01 тоот тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Х*** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023-10-18-ны өдрийн 225/МА2023/00027 тоот магадлалаар дээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх уг асуудлыг дахин хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн байгаа. Ингээд нэгэнт анхан шатны шүүхийн шийдвэр албажиж нэр дэвшүүлэх хорооны 2022 оны 04 дүгээр сарын тогтоолыг хүчингүй болсон.
МГ** ХК-ийн дүрмийн 7.23 дахь заалтад ТУЗ-ийн бүрэн эрхийн хугацаа нэг жил байх бөгөөд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуульд заасан хугацаанд хуралдуулснаар бүрэн эрх нь үргэлжилнэ гэж байдаг. Компанийн тухай хуульд компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол нэг жилийн хугацаатай байна гэж заасан байдаг. Дүрэмд ингэж заасан учраас мөн дээр нь нэр дэвшүүлэх хорооны хууль бус тогтоол гэх баримт бичгийг шүүхээс хүчингүй болсон учраас өмнөх хараат бус гишүүнээр ажиллаж байсан гишүүдийн эрх сэргэсэн үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Мөн миний нотлох баримтаар гаргаж өгсөн нийгмийн даатгалын төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа тодорхой нэгдсэн маягтаар гаргаж өгсөн тодорхойлолтоор МГ** ХК миний НДШ болон цалин хөлсийг 2022 оны 12 дугаар сараас эхлээд 2023 оны 03 сарыг дуустал төлж байсан. Эдгээр баримтуудаар миний хараат бус гишүүнээр ажиллах эрх сэргэсэн учраас би миний төлөгдөхгүй тасарсан НДШ-ийг төлөхийн тулд цалинг МГ** ХК-аас гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлээ гаргасан.
Компанийн тухай хуулийн 77.2-т бол ингэж заасан байдаг. Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дараа жилийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдах өдрөөр дуусгавар болох бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг төлөөлөн сонгож болно гэж байдаг. Манай энэ тохиолдолд бол нэр дэвшүүлэх хорооны дугаар бүхий тогтоол нэгэнт шүүхийн шийдвэрээр одоо хүчингүй болсон тул хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулсан тэр эрх үндсэндээ хууль бус болж байгаа гэж үзэж байгаа. Тэгээд ч 2022 оны 12 сараас эхлээд надад Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүний цалин урамшуулал олгоод эхэлчихсэн байдаг. Нэгэнт хараат бус гишүүн албан ёсоор хуулийн дагуу томилогдоогүй учраас Компанийн тухай хуульд заасанчлан компанийн тухай хуулийн 77.2-оор өмнөх Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийн эрх нь үргэлжлээд улираад тэр улсууд ажиллаад явж байна аа гэж миний бие үзэж байгаа учраас өнгөрсөн хугацаанд олгогдоогүй байгаа цалин төлөгдөөгүй тасарсан шимтгэлийг төлж, хараат бус гишүүнээр ажиллаж байсан иргэн Б.Б*** миний эрхийг нь хангаж өгөөч ээ гэж шүүхээс хүсэж байна гэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрчээ. Үүнд: Компанийн тухай хуулийн 77.1 -д “... Энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон журмын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаар төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгоно ...” 77.2-д “ Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дараа жилийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдах өдрөөр дуусгавар болох бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг улируулан сонгож болно ... гэж заасны дагуу “МГ”ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр сонгодог. Нэхэмжлэгч Б.Б***ы 2021 онд ТУЗ-ын хараат бус гишүүнээр ажиллаж байсан хугацаа 2022 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдсан 2022 оны 04 дүгээр 29-ний өдрөөр дуусгавар болсон ба тус компанийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон ээлжит хурал”-ын 05 дугаар тогтоолоор “Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг томилсон. Уг тогтоолоор “МГ**ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр Н.Н, Д.Б, Б.Т нарыг томилсон болно. Иймд нэхэмжлэгч Б.Б***ы хараат бус гишүүнээр ажиллах хугацаа хуульд заасны дагуу дуусгавар болж, дахин сонгогдоогүй тул ТУЗ-ын цалин урамшуулалыг авах хууль зүйн үндэслэл үүсээгүй болно гэв.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Х*** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 155/ШШ2023/00832 тоот шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х*** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны 225/МА2023/00027 дугаар магадлалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х*** аймаг дахь МГ** хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаар “Компанийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор баталсан МГ** хувьцаат компанийн дүрмийн хуулбар, нэхэмжлэгчийн төрийн мэдээллийн сангаас 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр авч шүүхэд ирүүлсэн “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт” зэрэг нотлох баримт, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдлоо.
Нэхэмжлэгч Б.Б*** нь 2021 оноос 2022 оны хугацаанд МГ** хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр сонгогдон ажиллаж байсан, нэхэмжлэгч нь төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр улиран сонгогдохоор 2022 онд өөрийн холбогдох материалыг бүрдүүлэн тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн нэр дэвшүүлэх хороонд хүргүүлсэн ба “МГ**хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн нэр дэвшүүлэх хорооны 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор МГ** хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд өөр гурван хүний нэрийг нэр дэвшүүлсэн, Х*** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 155/ШШ2023/00832 тоот шийдвэрээр МГ** хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн нэр дэвшүүлэх хорооны 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэсэн, Х*** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны 225/МА2023/00027 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн, Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны шүүх тус хэргийг хэлэлцэхээс татгалзсан, нэхэмжлэгч Б.Б***д “МГ**хувьцаат компаниас 2022 оны 12 дугаар сар, 2023 оны 1, 2, 3 дугаар саруудад цалин олгосон зэрэг болно.
6. Нэхэмжлэгч “МГ**хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн нэр дэвшүүлэх хорооны 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дүгээр тогтоол хүчингүй болсон учир миний МГ** хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний эрх сэргэсэн гэж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Б.Б***ы 2021 онд ТУЗ-ын хараат бус гишүүнээр ажиллаж байсан хугацаа 2022 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдсан 2022 оны 04 дүгээр 29-ний өдрөөр дуусгавар болсон, дахин сонгогдоогүй тул ТУЗ-ын цалин урамшуулалыг авах хууль зүйн үндэслэл үүсээгүй гэж тус тус маргасан.
7. Компанийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дараа жилийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдах өдрөөр дуусгавар болох бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг улируулан сонгож болно гэж хуульчилжээ.
МГ** хувьцаат компанийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.23-т ТУЗ-ийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа нь 1 жил байх бөгөөд хувьцаат эзэмшигчдийн ээлжит хурлыг хуульд заасан хугацаанд хуралдуулснаар бүрэн эрх үргэлжилнэ гэж заасан байна.
Үүнээс үзвэл 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн МГ** хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор МГ** хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр сонгогдсон Б.Б***ы бүрэн эрх 2022 онд дуусгавар болсон байна.
МГ** хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн нэр дэвшүүлэх хорооны 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дүгээр ТУЗ-ийн хараат бус гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай тогтоол хүчингүй болсон үйл баримт нь нэхэмжлэгч Б.Б***ы хараат бус гишүүний бүрэн эрхийг сэргээх, төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр томилогдох, улируулан сонгогдох үр дагаврыг бий болгохгүй юм.
Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох эрх тухайн компанийн хувьцаат эзэмшигчдийн хурлын эрх хэмжээний асуудал бөгөөд шүүх үүнд хөндлөнгөөс оролцох, түүнийг шийдвэрлэх эрхгүй.
Нэхэмжлэгч нь 2022 онд түүнийн МГ** хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнд нэр дэвшүүлээгүй орхисон МГ** хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн нэр дэвшүүлэх хорооны 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дүгээр тогтоол хүчингүй болсноор өөрийн эрх сэргээгдэж үргэлжилнэ гэж Компанийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2, компанийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.23-т заасан үндэслэлээр маргасан ба дүрмийн “бүрэн эрх үргэлжилнэ” гэсэн нь хувьцаат эзэмшигчдийн ээлжит хурлыг хуульд заасан хугацаанд хуралдуулснаар сонгогдсон төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний эрх үргэлжлэн хэрэгжинэ гэснээр компанийн удирдлагын үйл ажиллагаа тасралтгүй хэрэгжих үндэслэлийг зохицуулсан гэж үзэхээр байна.
8. Компанийн удирдлага буюу төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд цалин хөлс олгох үндэслэл, түүнд олгох цалин хөлсний хэмжээг компанийн хууль, компанийн дүрмээр зохицуулсан боловч хөдөлмөрийн эрх зүйн харилцааны ойлголтоор ажилтан өөрийн хийсэн ажилд тохирсон хөлсийг ажил олгогчоос шаардах эрхийг ажилтанд олгодог. Нэхэмжлэгч нь 2022 оны 5, 6, 7, 8, 9, 10, 11 саруудад “МГ**хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож тухайн ажил үүргийг гүйцэтгэснээс түүнд цалин хөлсийг шаардах эрх үүснэ.
Нэхэмжлэгчийг 2022 онд “МГ**хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр сонгосон, түүнийг эрхээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэх талаар эрх бүхий хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нь энэ эрхээ хэрэгжүүлэн компанийн удирдлагад ажилласантай холбоотой баримтыг ирүүлээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч Б.Б*** нь 2022 онд МГ** хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажилласантай холбоотой баримтгүй тул “МГ**хувьцаат компаниас 2022 оны 5, 6, 7, 8, 9, 10, 11 саруудад авах ёстой байсан гэх цалин гаргуулах, төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлүүдийг нөхөн төлүүлэхийг шаардах эрхгүй.
9. Нэхэмжлэгч Б.Б*** нь шүүх хуралдаанд 2022 оны 12 дугаар сар 2023 оны 1, 2, 3 дугаар саруудад надад цалин хөлс олгосон нь миний эрх сэргэсэн учир олгосон гэж тайлбарласан боловч энэхүү цалинг олгох болсон үндэслэлтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч ирүүлээгүй тул үүнд шүүх хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй.
Иймд нэхэмжлэгчийн МГ** хувьцаат компаниас 2022 оны 5, 6, 7, 8, 9, 10, 11 саруудын “МГ**хувьцаат компанийн гишүүний цалин 7,000,056 төгрөгийг гаргуулах, төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлүүдийг нөхөн төлүүлэхийг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г-т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирж чадахгүй хүндэтгэн үзэх шалтгаантай талаар баримтыг ирүүлээгүй ба шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г-ын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Б***аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950.90 ( нэг зуун хорин зургаан мянга есөн зуун тавин төгрөг ерэн мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б***ы “МГ**хувьцаат компаниас төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний цалин 7,056,000 /долоон сая тавин зургаан / мянган төгрөгийг гаргуулах, төлөгдөөгүй нийгмийн даатгалын шитгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950.90 ( нэг зуун хорин зургаан мянга есөн зуун тавин төгрөг ерэн мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х*** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА