Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2024/0049

 

 

 

 

 

 

 

 

      2024         01           12                                  128/ШШ2024/0049

 

 

Нэхэмжлэгч зарим нэхэмжлэлийн

 шаардлагаас татгалзаж, үлдэх шаардлагад нэхэмжлэгч,

хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

          П.Бын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох “Нийслэлийн Засаг даргын 2005 оны 139 дүгээр захирамжийн Ж.Ч*******ид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, иргэн Ш.П*******ын эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн ******* тоот хаягт байрлах 2009 оны 0******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй нэгж талбарын 18******* дугаартай 488 м.кв газрыг иргэн Г.Х*******ын нэр дээр кадастрын мэдээллийн санд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулж, уг газрыг иргэн Ш.П*******ын нэр дээр кадастрын мэдээллийн санд бүртгэхийг даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:  “П.Бын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд холбогдох хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц******* миний бие хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулсантай холбоотойгоор тус шүүхэд хандан гаргасан Нийслэлийн Засаг даргад холбогдох "Нийслэлийн Засаг даргын 2005 оны 139 дугаартай захирамжийн Ж.Ч*******ид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураараа татгалзаж байна. Иймд нэхэмжлэгчийн тус шүүхэд хандан гаргасан Нийслэлийн Засаг даргад холбогдох "Нийслэлийн Засаг даргын 2005 оны 139 дугаартай захирамжийн Ж.Ч*******ид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураараа татгалзсан болон тус шүүхэд хандан гаргасан Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд холбогдох “иргэн Ш.П*******ын эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн ******* тоот хаягт байрлах 2009 оны 0******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын 18******* дугаартай 488 м.кв газрыг иргэн Г.Х*******ын нэр дээр бүртгэсэн бүртгэлийн хүчингүй болгуулж, уг газрыг иргэн Ш.П*******ын нэр дээр кадастрын мэдээллийн санд бүртгэхийг даалгах" шаардлагын хүрээнд нэхэмжлэгч, хариуцагч нарын байгуулсан эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

          2. Нэхэмжлэгч, хариуцагч нарын байгуулсан эвлэрлийн гэрээнд: “Нийслэлийн Засаг даргын 2005 оны 139 дүгээр захирамжаар өмчлөгдсөн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн ******* тоот хаягт байрлах нэгж талбарын 18******* дугаартай 488 м.кв газрыг иргэн Г.Х*******ын нэр дээр газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн бүртгэлд өөрчлөлт оруулж, Г.Х*******ын одоо байшин барьж, хашаалан эзэмшиж буй Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн *******а тоот хаягт байрлах 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хийгдсэн кадастрын зурагтай 231 м.кв талбайтай газрыг Г.Х*******ын нэр дээр өмчлүүлж, гэрчилгээ гаргуулан газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2009 оны 362 дугаар захирамжаар иргэн Ш.П*******т эзэмшүүлсэн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн ******* тоот хаягт байрлах 2009 оны 0******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын 18******* дугаартай 488 м.кв газрыг иргэн Ш.П*******ын /өвлөгч нь П.Б/ нэр дээр газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх” гэжээ.

          3. Гуравдагч этгээд Г.Х******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “П.Бын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд холбогдох хэргийн гуравдагч этгээд Г.Х******* миний бие нэхэмжлэгч П.Бтай газрын асуудлаар маргаангүй бөгөөд тус тусын эзэмшиж байгаа газрын хэмжээгээр гэрчилгээ гаргуулж, мэдээллийн санд бүртгүүлэхээр харилцан тохиролцож, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 01 тоот Эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг эвлэрлийн журмаар, хялбаршуулан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3, 28 дугаар зүйлийн 28.2.5-д заасан нэхэмжлэлээсээ татгалзах, эвлэрэх эрх, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 28 дугаар зүйлийн 28.2.5-д заасан эвлэрэх эрхийг итгэмжлэлээр олгосон болохыг юуны өмнө дурьдах нь зүйтэй.

          1. Нэхэмжлэгч П.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Нийслэлийн Засаг даргад холбогдох “Нийслэлийн Засаг даргын 2005 оны 139 дүгээр захирамжийн Ж.Ч*******ид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай  шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй” гэж заасантай нийцсэн байх ба, мөн зүйлийн 66.2 дахь хэсэгт “...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх” гэж заасан хэлбэрийн шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

          2. Нэхэмжлэлийн шаардлагын үлдэх буюу Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох “иргэн Ш.П*******ын эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн ******* тоот хаягт байрлах 2009 оны 0******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй нэгж талбарын 18******* дугаартай 488 м.кв газрыг иргэн Г.Х*******ын нэр дээр кадастрын мэдээллийн санд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулж, уг газрыг иргэн Ш.П*******ын нэр дээр кадастрын мэдээллийн санд бүртгэхийг даалгах” шаардлагын хүрээнд нэхэмжлэгч П.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хооронд 2024 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан эвлэрлийн гэрээг тус шүүхэд ирүүлжээ.

          2.1. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт зааснаар эвлэрлийн гэрээг хуульд харшилсан эсэх, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эсэхийг дүгнэнэ. 

          2.1.1. Тодруулбал нэхэмжлэгч, хариуцагч талууд “Нийслэлийн Засаг даргын 2005 оны 139 дүгээр захирамжаар өмчлөгдсөн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн ******* тоот хаягт байрлах нэгж талбарын 18******* дугаартай 488 м.кв газрыг иргэн Г.Х*******ын нэр дээр газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн бүртгэлд өөрчлөлт оруулж, Г.Х*******ын одоо байшин барьж, хашаалан эзэмшиж буй Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн *******а тоот хаягт байрлах 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хийгдсэн кадастрын зурагтай 231 м.кв талбайтай газрыг Г.Х*******ын нэр дээр өмчлүүлж, гэрчилгээ гаргуулан газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2009 оны 362 дугаар захирамжаар иргэн Ш.П*******т эзэмшүүлсэн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн ******* тоот хаягт байрлах 2009 оны 0******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын 18******* дугаартай 488 м.кв газрыг иргэн Ш.П*******ын /өвлөгч нь П.Б/ нэр дээр газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх”-ээр эвлэрсэн нь Газрын тухай хууль зөрчөөгүй байна.

          2.1.2. Шүүх маргаан бүхий газрын кадастрын бүртгэлтэй Г.Х*******ыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан бөгөөд гуравдагч этгээд Г.Х******* нэхэмжлэгч П.Бтай газрын асуудлаар маргаангүй бөгөөд тус тусын эзэмшиж байгаа газрын хэмжээгээр гэрчилгээ гаргуулж, мэдээллийн санд бүртгүүлэхээр харилцан тохиролцож, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 01 тоот Эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг эвлэрлийн журмаар, хялбаршуулан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй талаарх тайлбараа шүүхэд ирүүлжээ.

          2.2. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч П.Б болон хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын байгуулсан 2024 оны 1 дүгээр сарын 09-ний эвлэрлийн гэрээ нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэх байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох “иргэн Ш.П*******ын эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн ******* тоот хаягт байрлах 2009 оны 0******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй нэгж талбарын 18******* дугаартай 488 м.кв газрыг иргэн Г.Х*******ын нэр дээр кадастрын мэдээллийн санд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулж, уг газрыг иргэн Ш.П*******ын нэр дээр кадастрын мэдээллийн санд бүртгэхийг даалгах” шаардлагын хүрээнд нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдахыг, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүйг, шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тус тус тайлбарлах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Б Нийслэлийн Засаг даргад холбогдох “Нийслэлийн Засаг даргын 2005 оны 139 дүгээр захирамжийн Ж.Ч*******ид холбогдох хэсгийг хүчингүй болгуулахшаардлага бүхий нэхэмжлэлээсээ хэсэгчлэн татгалзсаныг баталж, Нийслэлийн Засаг даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Б, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албатай Иргэн Ш.П*******ын эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн ******* тоот хаягт байрлах 2009 оны 0******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй нэгж талбарын 18******* дугаартай 488 м.кв газрыг иргэн Г.Х*******ын нэр дээр кадастрын мэдээллийн санд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулж, уг газрыг иргэн Ш.П*******ын нэр дээр кадастрын мэдээллийн санд бүртгэхийг даалгах” тухай шаардлагын хүрээнд  “Нийслэлийн Засаг даргын 2005 оны 139 дүгээр захирамжаар өмчлөгдсөн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн ******* тоот хаягт байрлах нэгж талбарын 18******* дугаартай 488 м.кв газрыг иргэн Г.Х*******ын нэр дээр газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн бүртгэлд өөрчлөлт оруулж, Г.Х*******ын одоо байшин барьж, хашаалан эзэмшиж буй Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн *******а тоот хаягт байрлах 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хийгдсэн кадастрын зурагтай 231 м.кв талбайтай газрыг Г.Х*******ын нэр дээр өмчлүүлж, гэрчилгээ гаргуулан газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2009 оны 362 дугаар захирамжаар иргэн Ш.П*******т эзэмшүүлсэн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн ******* тоот хаягт байрлах 2009 оны 0******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын 18******* дугаартай 488 м.кв газрыг иргэн Ш.П*******ын /өвлөгч нь П.Б/ нэр дээр газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх”-ээр эвлэрсэнийг баталж, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 47.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдахыг, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүйг, шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тус тус тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ                                 Д.ХАЛИУНА