| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00521/И |
| Дугаар | 155/ШШ2024/00637 |
| Огноо | 2024-06-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 155/ШШ2024/00637
| 2024 оны 06 сарын 06 өдөр | Дугаар 155/ШШ2024/00637 | Хөвсгөл аймаг |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д П.Т-ийн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхааны бага сургуульд 1986 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал, 1988 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал галчаар, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 30-ний өдрийг дуустал ачигч, буулгагчаар, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн Эрчим хэсгийн цагаан үнээний фермд 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхааны бага сургуульд 1988 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал, 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал галчаар, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ачигч, буулгагчаар, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн Эрчим хэсгийн цагаан үнээний фермд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсан гэснийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА