Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 198

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2017         11          20                                                 198                                     

 

                       

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган улсын яллагч С.Ариунаа, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат, шүүгдэгч Г.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Еншөөбү овогт Гүнчингийн Өлзийбаярт холбогдох Эрүүгийн 1721001220079 дугаартай хэргийг 2017 оны 10 сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баянтүмэн суманд 1973 оны 11 сарын 15-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр баг “Цагаан дэрс” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2007 оны 08 сарын 27-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж 2008 оны 02 сарын 13-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, /РД:ЖБ73111571/, Еншөөбү овогт Гүнчингийн Өлзийбаяр,

Шүүгдэгч Г.Өлзийбаяр нь зохих зөвшөөрөлгүйгээр байгалийн ховор ургамал болох 21,62 кг дэрвэгэр жиргэрүү ургамлын үндсийг 2017 оны 08 сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Матад сумаас зүүн тийш орших “Вангийн цагаан уул” орчмоос түүж “Хонда пит” маркийн 66-35 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн  гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Өлзийбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, Өмнө мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Иргэний нэхэмжлэгч Б.Оюунтунгалаг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 08 сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын 4-р баг Сангийн далайгаас “Хонда пит” маркийн 66-35 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3 шуудай дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлсэн байсан. Уг зөрчилд байцаагч Ш.Өлзийдүүрэн хойшлуулшгүй ажиллагааг явуулж холбогдох тэмдэглэлийг хөтөлсөн байсан бөгөөд 2017 оны 08 сарын 07-ны өдөр сумын ЗДТГ-т хураасан ургамлын үндсийг хүлээлгэн өгсөн байсан. ...3 шуудай үндсийг хиллэхэд 21,62 кг болсон. ...Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35/

Дорнод хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2017 оны 8 сарын 22-ны өдрийн 07 тоот дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ирүүлсэн ургамал нь бүтэц шинжийн байдлаар манай оронд тархсан Майлцтан овгийн Дэрэвгэр жиргэрүү ургамлын эрхтэн болох үндэс байна. 2.Монгол Улсын Байгалийн ургамлын тухай 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтыг баталсан бөгөөд Засгийн газрын 165 дугаар тогтоолоор нэмэлт оруулснаар Дэрэвгэр жиргэрүү ховор ургамлын жагсаалтад орсон болно. 3.Уг ургамлын үндсийг эмийн түүхий эдийн зориулалтаар ихэвчлэн Хятад улс руу гаргаж ашигладаг. 4.БОАЖЯамны сайдын 2015 оны 7 сарын 09-ний өдрийн А-282 дугаар тушаалаар Экологи эдийн засгийн үнэлгээг тогтоож, 1 кг Дэрэвгэр жиргэрүү үндэс нь 50.000 төгрөг байдаг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 57 дугаар зүйлд “Иргэн, аж ахуй нэгж байгууллага хууль бус үйл ажиллагаагаараа байгаль орчин, түүний баялагт учруулсан шууд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй”, 49 дүгээр зүйлийн 49.4.3-д “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцох” гэж тус тус заасан. Иймд ургамлын аймагт учруулсан хохирлыг тооцвол Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-т заасны дагуу Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2015 оны А/282 дугаар тушаалаар батлагдсан экологи эдийн засгийн үнэлгээ Дэрэвгэр жиргэрүүгийн 1 кг тутам 50000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 21.62 кг үндэс нь 1081000х5=5405000 /таван сая дөрвөн зуун таван мянга/ төгрөгийн шууд хохирлыг учруулсан байна” гэжээ. /хх-ийн 50-51/

-Бүтээгдэхүүнийг хураах, устгах тухай акт /хх-ийн 10-11/

-Матад сумын Засаг даргын Тамгын газарт “Дэрвэгэр жиргэрүү” ургамлын үндсийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 12-13/

-Матад сумын нутагт зөвшөөрөлгүй түүж бэлтгэсэн “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын үндэс, багаж лоомыг хурааж авсан бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 14-15/

-Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-21, 28-29/

-Эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 22/

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 25/

-Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 26-27/

-Шүүгдэгч Г.Өлзийбаярын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 56/

-Гэрч Ш.Өлзийдүүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 36/

-Гэрч Т.Сүхбаатарын мэдүүлэг /хх-ийн 40/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Г.Өлзийбаяр нь зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал болох 21,62 килограмм “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын үндсийг 2017 оны 08 сарын 02-ны өдөр Дорнод аймаг Матад сумаас зүүн тийш орших “Вангийн цагаан уул” орчмоос түүж “Хонда пит” маркийн 66-35 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэг санаатай үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Г.Өлзийбаярын мөрдөн байцаалтад өгсөн “...машиныг ганцаараа жолоодоод ... 5-6 км газарт очоод 14-18 цагийн хооронд дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс 3 шуудайг түүсэн. ... Машинтай хүмүүс ирээд ...шалгаад зөвшөөрөлгүй үндэс түүсэн байна гээд хураасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56/, түүнийг давхар нотолсон гэрч Ш.Өлзийдүүрэнгийн “...”Хонда Пит” маркийн 66-35 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож ард талын хаалгыг онгойлгоход 3 шуудай “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын үндэс байсан бөгөөд үндэс түүх зөвшөөрөл байгаа эсэхийг асуухад байхгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36/,  Дорнод хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2017 оны 8 сарын 22-ны өдрийн 07 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Өлзийбаяр нь зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамал болох “Дэрэвгэр жиргэрүүг” түүсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдсэн, үйлдлийнхээ хор аюулыг ухамсарласан байх бөгөөд санаатайгаар үйлдсэн гэм буруутай байна.

Шүүгдэгч Г.Өлзийбаярт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг түүсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч Г.Өлзийбаярын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүнийг давхар нотолсон иргэний нэхэмжлэгч Б.Оюунтунгалаг нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Дорнод хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2017 оны 8 сарын 22-ны өдрийн 07 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч
Г.Өлзийбаяр нь зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлыг түүсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Шүүхээс шүүгдэгч Г.Өлзийбаярын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажилд орох, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. 

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 9 кг “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг хураан авч улсын орлого болгож, үзүүрийн хэсгээс дээшээ 28 см хүртэл гишгэх зориулалт бүхий 15 см хөндлөн төмөр гагнаж холбосон, дээд хэсэгт хөндлөн бариул 23 см урттай төмөр гагнаж холбосон 1 /нэг/ ширхэг төмөр лоомыг устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖБ73111571 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Өлзийбаяр нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдвал зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

1.Шүүгдэгч Еншөөбү овогт Гүнчингийн Өлзийбаярыг зохих зөвшөөрөлгүйгээр байгалийн ховор ургамлыг түүсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг санаатай үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гүнчингийн Өлзийбаярт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажилд орох, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

3. мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Үүрэг хүлээлгэж, эрх хязгаарласан албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Г.Өлзийбаярт хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч Г.Өлзийбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 9 килограмм “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг хураан авч улсын орлого болгож, үзүүрийн хэсгээс дээшээ 28 см хүртэл гишгэх зориулалт бүхий 15 см хөндлөн төмөр гагнаж холбосон, дээд хэсэгт хөндлөн бариул 23 см урттай төмөр гагнаж холбосон 1 /нэг/ ширхэг төмөр лоомыг устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖБ73111571 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Өлзийбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт/ нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР