| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00805/И |
| Дугаар | 155/ШШ2024/00810 |
| Огноо | 2024-07-22 |
| Маргааны төрөл | Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 155/ШШ2024/00810
| 2024 оны 07 сарын 22 өдөр | Дугаар 155/ШШ2024/00810 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Маш овогт Шанжимын Энхдалай (РЮ65092859)-гийн хүсэлттэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ш.Энхдалай,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Энхдалай шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ш.Энхдалай нь Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд 1965 онд мэндэлсэн бөгөөд Хатгал тосгоны 10 жилийн дунд сургуульд суралцаж, 8 дугаар ангийг 1981 онд. Хөвсгөл аймгийн Ойн ТМС-ийг 1983 онд тракторын жолоочоор, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ХАА-н техникумд механик, мастер багшийн ангид суралцаж байхдаа БХЯ-ны сайдын 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн н/216 дугаар тушаалаар Сэлэнгэ аймгаас цэргийн албанд татагдаж 029 дүгээр ангид хуваарилагдан 3 жилийн хугацаат цэргийн албыг хааж 311 дүгээр ангиас 1987 оны 6 дугаар сарын 22-ны өдөр цэргээс халагдаж байсан юм.Гэтэл одоо өндөр настны тэтгэвэрт орох гэтэл цэргийн батлахаа гээж үрэгдүүлсэн, Батлан хамгаалахын төв архиваас ирсэн лавлагаанд миний овгийг нэг үсгийн зөрүүтэй буюу Шанжим гэхийг Шанжин гэж ирсэн тул цэргийн алба хаасан хугацаа минь ажиллаж байсан хугацаанд тооцогдохгүйд хүрээд байна. Эцгийн нэр дуудлагаас болоод бүртгэлийн байгууллагад буруу бичигдэх зүйл миний эгч дүү нарт ч бас тохиолдоод байгаа. Манай нэг маань Санжмаа гэсэн овогтой болсон байх жишээтэй байгаа юм.
Иймд Шанжимын Энхдалай намайг Ардын армийн 311 дүгээр ангид 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд Шанжингийн Энхдалай нэрээр цэргийн алба хаасан болохыг тогтоож өнгө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс: Ш.Энхдалайгийн иргэний үнэмлэхний хуулбар, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Хугацаат цэргийн алба хаасны лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төрсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, мэргэжлийн үнэмлэхний хуулбар 1 хуудас, Төрсний бүртгэлийн лавлагаа 1 хуудас, Цэргийн үүрэгтний үнэмлэх 1 ширхэг, Мэргэжлийн үнэмлэхний хуулбар 1 ширхэг, Жолоочийн үнэмлэхний хуулбар 1 ширхэг зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр С.Батбямбаас гэрчийн мэдүүлэг авсан байна.
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Иргэний хаягийн хуудас №7, ХААТР-1 (А), ХААТР-21 (А) лавлагаа, Батлан хамгаалах яамны төв архиваас цэргийн албанд татагдсан анкет зэргийг шүүх бүрдүүлжээ.
Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч Ш.Энхдалай нь цэргийн алба хаасан байдлаа тогтоолгосноор цэргийн алба хаасан хугацааг ажилласан жилд оруулан тооцуулж, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийг авах эрх зүйн үр дагаврыг үүсгэж байгаа гэжээ.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар шаардах эрхтэй байна.
4. Хэрэгт:
Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Шанжин (Санжин) Энхдалай БХЯ-ны сайдын 1984.06.05-ны өдрийн н/216 дугаар тушаалаар Сэлэнгэ аймгаас 1984.06.20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 311 дүгээр ангид алба хааж, мөн сайдын 1987.06.15-ны өдрийн н/234 дүгээр тушаалаар 1987.06.22-ны өдөр 548663 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэх бичилттэй лавлагаа 1 хуудас (хх-ийн 4 дүгээр хуудас),
Нэхэмжлэгчийн ХӨ-24 742 дугаар цэргийн үүрэгтний үнэмлэх эх хувиар, (хх-ийн 5 дугаар хуудас)
Хөвсгөл аймгийн Мөрөн хот дахь Ойн техник мэргэжлийн сургуулийн Уулын тракторчны мэргэжлийн ангид 2 жил суалцаж онц дүнтэй төгссөн талаар бичилт бүхий хичээлийн дүнгүүд тавигдсан Ардын боловсролын яамнаас олгосон 890333 дугаар 1983 оны 6 дугаар сарын 27-ны өдөр олгосон боловсролын үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас (хх-ийн 8 дугаар хуудас)
Гэрч С.Батбямбын 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: ... Ш.Энхдалай 1981 онд Хатгалын 10 жилийн 8 дугаар анги төгсөөд аймгийн Ойн ТМС-д 2 жил суралцан тракторын жолооч мэргэжлээр суралцан улмаар онц дүнтэй төгсөж, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь ХААТехникумд дэвшин нэг жил суралцаж байгаад тэндээсээ 1984 оны 6 дугаар сард цэргийн албанд татагдан Ардын армийн 029 дүгээр ангид 3 жилийн хугацаанд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дах ХАА-н техникумд үргэлжлүүлэн суралцан ХАА-н механик мэргэжлээр 1989 оны 6 дугаар сард төгссөн. Төгсөж ирээд Хөвсгөл аймаг дахь Нефьт хангамжийн баазад сахиул, манаач, няраваар 1992 оноос 2000 оныг хүртэл тасралтгүй ажилласан. Манай аавын жинхэн нэр нь Шанжим юм. Тухайн үед бүртгэл хийж байсан хүмүүс л буруу сонсоод үг үсгийн зөрүүтэй бичигдсэнээс болоод Санжим, Шанжин гэж бичигдсээр ирсэн. Миний овог гэхэд Санжим, Санжмаа гэх зэргээр С үсгээр бичигдсэн байдаг. Бүүр сүүлдээ Санжмаа болчихсон .. гэх мэдүүлэг (хх-ийн 27 дугаар хуудас),
Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах төв архивын 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 380 дугаар албан бичгээр хавсарган ирүүлсэн Сэлэнгэ аймгаас 1984 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын цэргийн жинхэнэ албанд татагдахын өмнөх хэдээс хэдэн онд ямар албан ажил хийж байсан: Сэлэнгэ аймаг АБХААТ-ын мастер 1а анги, хаана ямар сургууль курс: Хөвсгөл Хатгал 8-н жил 8-р анги, Ойн ТМС төгссөн, ам бүл-6 ээж Жавзан 59 тэтгэвэрт, эгч 2 Батбямба Нямсүрэн 2 дүү Мөнхбат Отгонбаатар ... гэж бичигдсэн анкетын Батлан хамгаалах төв архив хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар, (хх-ийн 18-19 дүгээр хуудас),
Нэхэмжлэгчийн цэргийн алба хааж байхдаа авахуулсан цэргийн хувцастай зураг эх хувиар,
Алба хааж байх хугацаанд нь Ш.Энхдалайгийн ар гэрт цэргийн ангийн захиргаанаас бичсэн ... Таны төрүүлсэн хүү Ш.Энхдайл нь эр орныхоо соргог манаа болсон эр цэргийн албаа нэр төртэй хааж, цэргийн хэргийн эрдэмд шамдан суралцаж өргөсөн тангараг цэргийн дүрмүүдийг биелүүлэхдээ хамт олондоо үл гэр дууриалал үзүүлж байгааг баяртайгаар мэдэгдэж байна.... гэх албан захидал 1 хуудас, ( эх хувиар шинжлэн судлуулаад хуулбарыг өгсөн)
Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 155/ШШ2024/00506 дугаар ...Маш Шанжимын Энхдалай (РЮ65082859)-ийн Хөвсгөл аймаг Нефть хангамжийн баазад 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл сахиул, 1992 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугар сарын 01-ний өдрийг хүртэл манаачаар ажиллаж байсан байдлыг тогитоосугай... гэх Шүүхийн шийдвэр-ийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 3 хуудас (хх-ийн 20-22 дугаар хуудас)
Улсын бүртгэлийн хэлтээс 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн Маш Шанжимын Энхбаатарын эцэг Дэмбэрэлийн Шанжим, эх Цэенпэлийн Жавзан гэж бичигдсэн Төрсний бүртгэлийн лавлагаа 1 хуудас, (хх-ийн 23 дугаар хуудас)
Гэрч С.Батбямбын овог: Санжмаа нэр Батбямба төрсөн он, сар, өдөр: 1960 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ ба Ханх хороонд төрсөн, эцэг Дэмбэрэл Санжмаа, эх Цеэнпил Жавзан гэж бичигдсэн 42 дугаартай Төрсний гэрчилгээ-ний нотариатчаар гэрлүүлсэн хуулбар 1 хуудас, (хх-ийн 28 дугаар хуудас) зэрэг баримтууд хэрэг авагдсан байна.
5. Нэхэмжлэгч Ш.Энхдалайн эцэг Шанжимын нэр нь дуудлагын хувьд Санжим, Шанжин , Санжмаа гэх зэргээр ижил төстэй дуудагддагаас шалтгаалан түүний дүү нар болон нэхэмжлэгчийн эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичгүүдэд овгийн зөрүүтэй байдал үүсдэг болох нь гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, түүний төрсний гэрчилгээний хуулбар, цэргийн алба хаасан Шанжин, (Санжин) гэж бичигдсэн лавлагаа зэргээр нотлогдож байна.
6. Нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймгаас хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 311 дүгээр ангид 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 6 дугаар сархын 22-ны өдрийг хүртэл Шанжингийн Энхдалай нэрээр цэргийн алба хаасан болох нь хугацаат цэргийн алба хаасан талаарх лавлагаа, цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет дахь түүний төгссөн сургууль, ажиллаж байгаа ажил эрхлэлтийн байдал, ам бүлийн хүмүүсийн нэрс бичигдсэн нь түүний төрсөн дүү нарын нэрстэй тохирсон байдал, хугацаат цэргийн алба хааж байх хугацаанд нэхэмжлэгчийн ар гэрт ангийн захиргаанаас ирсэн албан захидал, цэргийн алба хааж байх хугацаандаа авахуулсан фото зэргээр нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иймд Маш овогт Шанжимын Энхдалай (РЮ65092859)-г Ардын армийн 311 дүгээр ангид 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд Шанжингийн Энхдалай нэрээр цэргийн алба хаасан болохыг тогтоох нь зүйтэй байна.
7.Нэхэмжлэгч Ш.Энхдалайн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Маш овогт Шанжимын Энхдалай (РЮ65092859)-г Ардын армийн 311 дүгээр ангид 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд Шанжингийн Энхдалай нэрээр цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.Энхдалайгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА