Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2024/00457

 

 

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2024/00457

Хөвсгөл аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,

Нэхэмжлэгч: М ББСБ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Т-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 870,553 (найман зуун далан мянга таван зуун тавин гурав) төгрөг гаргуулах тухай, 155/2024/00387/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “М ББСБ” хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Т нь "М ББСБ”-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 08 сарын 19-ний өдөр *** тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. О.Т нь тус гэрээний үндсэн дээр 2023 оны 01 сарын 20-ны өдөр сарын 2.5% хүүтэй 810.000 төгрөгийг зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. О.Тг хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад 2023 оны 04 сарын 14-ний өдөр 200.000 төгрөг төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй, холбоо тасарсан. О.Тий зээлийн гэрээний үүрэг 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээл 669.253 төгрөг, зээлийн хүү 167,750 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33.550 төгрөг, нийт 870,553 төгрөг гаргуулахаар байна. М ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж. мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул О.Т-өөс зээлийн гэрээний үүрэгт 870,553 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “М ББСБ” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч О.Т-ээс зээлийн гэрээний үүрэгт 870,553 төгрөг  шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 870,553 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “М ББСБ” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч О.Т-гээс зээлийн гэрээний үүрэгт 870,553 (найман зуун далан мянга таван зуун тавин гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.    

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Т нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 870,553 (найман зуун далан мянга таван зуун тавин гурав) төгрөгийг төлсөн учир нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,

Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иймд нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,443 (хорин таван мянга дөрвөн зуун дөчин гурав)  төгрөгөөс 12,721.5 (арван хоёр мянга долоон зуун хорин нэгэн төгрөг тавин мөнгө ) төгрөгийг улсын орлогод үлдээн, 12,721.5 (арван хоёр мянга долоон зуун хорин нэгэн төгрөг тавин мөнгө )  төгрөгийг нь улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч М ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Т-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 870,553 (найман зуун далан мянга таван зуун тавин гурав) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С-ийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,443 (хорин таван мянга дөрвөн зуун дөчин гурав) төгрөгөөс 12,721.5 (арван хоёр мянга долоон зуун хорин нэгэн төгрөг тавин мөнгө ) төгрөгийг улсын орлогод үлдээн, 12,721.5 (арван хоёр мянга долоон зуун хорин нэгэн төгрөг тавин мөнгө ) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА