Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2024/00553

 

 

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2024/00553

Хөвсгөл аймаг

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Д.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч М.Б-д холбогдох хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,091 (нэг зуун хорин найман мянга ерэн нэг ) төгрөгийн тал хувь 64,045.50 (жаран дөрвөн мянга дөчин таван төгрөг тавин мөнгө ) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 64,045.50 (жаран дөрвөн мянга дөчин таван төгрөг тавин мөнгө ) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, дахин энэ талаар нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ    Б.МӨНХТУЯА