Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 155/ШШ2024/00850

 

 

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 155/ШШ2024/00850

Хөвсгөл аймаг

   Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,

Нэхэмжлэгч: С хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Ч.У холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд  1,136,433.54  ( нэг сая нэг зуун гучин зургаан мянга дөрвөн зуун гучин гурван төгрөг тавин дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай, 155/2024/00785/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад           

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “С хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч овогтой У нь “С“ ХХК-тай 2022 оны 01-р сарын 12-ны өдөр БЗГ22-0207 тоот Зээлийн гэрээ байгуулж 1,099,900 төгрөгийг жилийн 39.6%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн авсан болно. 2024 оны 06-р сарын 19 ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 590,851.69, төлөх ёстой хүү 458,721.17, нэмэгдүүлсэн хүү 77,560.68, нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 1,136,433.54( Нэг сая нэг зуун гучин зургаан мянга дөрвөн зуун гучин гурван төгрөг тавин дөрвөн мөнгө)  төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Ч овогтой У нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 684 хоногт хугацаа хэтэрсэн ба, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна.

Иймд Ч овогтой У-аас зээлийн гэрээний үүрэг болох 1,136,433.54 (Нэг сая нэг зуун гучин зургаан мянга дөрвөн зуун гучин гурван төгрөг тавин дөрвөн мөнгө) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

С хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Ч овогтой У-т холбогдуулан зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй гэх үндэслэлээр шүүхэд 1,136,433.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь уг төлбөрийг сайн дураар хүлээн зөвшөөрч бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.   

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Ч.У-аас зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд  1,136,433.54  ( нэг сая нэг зуун гучин зургаан мянга дөрвөн зуун гучин гурван төгрөг тавин дөрвөн мөнгө) төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.   

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.У нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд  1,136,433.54  ( нэг сая нэг зуун гучин зургаан мянга дөрвөн зуун гучин гурван төгрөг тавин дөрвөн мөнгө) төгрөгийг төлсөн учир нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,

 

Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд нэхэмжлэгч С хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31,825 ( гучин нэгэн мянга найман зуун хорин тав)  төгрөгөөс 15,912.50 (арван таван мянга есөн зуун арван хоёр төгрөг тавин мөнгө ) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 15,912.50 (арван таван мянга есөн зуун арван хоёр төгрөг тавин мөнгө ) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч С хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.У-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд 1,136,433.54 ( нэг сая нэг зуун гучин зургаан мянга дөрвөн зуун гучин гурван төгрөг тавин дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч С хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С нь Ч.Ур нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,136,433.54 ( нэг сая нэг зуун гучин зургаан мянга дөрвөн зуун гучин гурван төгрөг тавин дөрвөн мөнгө) төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч С хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31,825 ( гучин нэгэн мянга найман зуун хорин тав) төгрөгөөс 15,912.50 (арван таван мянга есөн зуун арван хоёр төгрөг тавин мөнгө ) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 15,912.50 (арван таван мянга есөн зуун арван хоёр төгрөг тавин мөнгө ) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА