| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00622/И |
| Дугаар | 155/ШШ2024/00679 |
| Огноо | 2024-06-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 155/ШШ2024/00679
| 2024 оны 06 сарын 14 өдөр | Дугаар 155/ШШ2024/00679 | Хөвсгөл аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,
Нэхэмжлэгч: Х аймгийн Ш сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Л-д холбогдох,
Сум хөгжүүлэх сангийн үндсэн зээлийн төлбөр 2,363,664 (хоёр сая гурван зуун жаран гурван мянга зургаан зуун жаран дөрөв) төгрөг, хүү 212,730 (хоёр зуун арван хоёр мянга долоон зуун гуч) төгрөг, алданги 182,379 (нэг зуун наян хоёр мянга гурван зуун далан ес) төгрөг, нийт 2,758,773 ( хоёр сая долоон зуун тавин найман мянга долоон зуун далан гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй 155/2024/00622/и дугаар индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х аймгийн Ш сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Лнь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 01 дүгээр бүхий төсөл сонгон шалгаруулах журмын дагуу “Сум хөгжүүлэх сан”- аас 5,000,000 (таван сая) төгрөгийн зээлийн гэрээг жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай гэрээ байгуулан санхүүжилт авсан. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 6 дугаар сарын 20-ны едрөөр дуусгавар болсон ба зээлдэгч Б.Л нь зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 2,950,000 (хоёр сая есөн зуун тавин мянга) төгрөг төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл 2,050,000 (хоёр сая тавин мянга) төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна.
Иймд иргэн Б.Л-аас үндсэн зээлийн төлбөр 2,363,664 (хоёр сая гурван зуун жаран гурван мянга зургаан зуун жаран дөрөв) төгрөг, хүү 212,730 (хоёр зуун арван хоёр мянга долоон зуун гуч) төгрөг, зээлийн гэрээний 2.4-т зааснаар алданги 182,379 (нэг зуун наян хоёр мянга гурван зуун далан ес) төгрөг, нийт 2,758,773 ( хоёр сая долоон зуун тавин найман мянга долоон зуун далан гурав) төгрөгийг гаргуулж хоршоо хөгжүүлэх сангийн 100172055406 тоот дансанд оруулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Х аймгийн Ш сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хүсэлтээ: Зээлдэгч Б.Л нь зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х аймгийн Ш сумын Засаг дарга нь хариуцагч Б.Л-аас сум хөгжүүлэх сангийн үндсэн зээлийн төлбөр 2,363,664 (хоёр сая гурван зуун жаран гурван мянга зургаан зуун жаран дөрөв) төгрөг, хүү 212,730 (хоёр зуун арван хоёр мянга долоон зуун гуч) төгрөг, алданги 182,379 (нэг зуун наян хоёр мянга гурван зуун далан ес) төгрөг, нийт 2,758,773 ( хоёр сая долоон зуун тавин найман мянга долоон зуун далан гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Л нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн төлбөр 2,363,664 (хоёр сая гурван зуун жаран гурван мянга зургаан зуун жаран дөрөв) төгрөг, хүү 212,730 (хоёр зуун арван хоёр мянга долоон зуун гуч) төгрөг, алданги 182,379 (нэг зуун наян хоёр мянга гурван зуун далан ес) төгрөг, нийт 2,758,773 ( хоёр сая долоон зуун тавин найман мянга долоон зуун далан гурав) төгрөгийг төлсөн учир нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Х аймгийн Ш сумын Засаг даргын гаргасан тус нэхэмжлэлд төлөгдөх улсын тэмдэгтийн хураамж 59,090 (тавин есөн мянга ер) төгрөгийг төлөхөөс хуулиар чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Х аймгийн Ш сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Л-д холбогдох сум хөгжүүлэх сангийн үндсэн зээлийн төлбөр 2,363,664 (хоёр сая гурван зуун жаран гурван мянга зургаан зуун жаран дөрөв) төгрөг, хүү 212,730 (хоёр зуун арван хоёр мянга долоон зуун гуч) төгрөг, алданги 182,379 (нэг зуун наян хоёр мянга гурван зуун далан ес) төгрөг, нийт 2,758,773 ( хоёр сая долоон зуун тавин найман мянга долоон зуун далан гурав) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Х аймгийн Ш сумын Засаг даргын нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Х аймгийн Ш сумын Засаг дарга Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тус нэхэмжлэлд төлөгдөх улсын тэмдэгтийн хураамж 59,090 (тавин есөн мянга ер) төгрөгийг төлөхөөс хуулиар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА