Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2024/00346

 

 

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2024/00346

Хөвсгөл аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би

            Нэхэмжлэгч: Ж хязгаарлагдмал хариуцлагатай компанийн   нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Б.Д-д холбогдох,

            Ярианы төлбөр 183,739.10 ( нэг зуун наян гурван мянга долоон зуун гучин есөн төгрөг арван мөнгө ) гаргуулах тухай 155/2024/00256/и дугаар индекстэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж хязгаарлагдмал хариуцлагатай компанийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Д нь 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр манай компанитай 3241960 тоот “Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ” байгуулан 98086777 дугаарыг дараа төлбөрт нөхцлөөр авсан. Гэвч Б.Д нь тус дугаарын төлбөрийг төлөлгүй гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхээс зайлсхийж 122,492.73 төгрөгийн үлдэгдэл байгаа болно.

Иймд ярианы төлбөр 122,492.73  төгрөг, гэрээний 8.8-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувь алданги 61,246.37 төгрөг, нийт 183,739.10 төгрөгийг Б.Д-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Б.Д би нэхэмжлэгч Ж ХХК-ийн шүүхэд гаргасан 183,739.10 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.Хариуцагч Б.Д би Ж ХХК-ийн шүүхэд гаргасан 183,739.10 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Б.Д-аас ярианы төлбөр 183,739.10 ( нэг зуун наян гурван мянга долоон зуун гучин есөн төгрөг арван мөнгө )-ийг  гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Д нь нэхэмжлэлийн шаардлага болох ярианы төлбөр 183,739.10 (нэг зуун наян гурван мянга долоон зуун гучин есөн төгрөг арван мөнгө)-ийг гаргуулах шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,

Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ж хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,163 ( зургаан мянга нэг зуун жаран гурав) төгрөгөөс 3,081.5 (гурван мянга наян нэгэн төгрөг тавин мөнгө)-ийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 3,081.5 (гурван мянга наян нэгэн төгрөг тавин мөнгө)-ийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Дгаас 3,081.5 (гурван мянга наян нэгэн төгрөг тавин мөнгө)-ийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Ж хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Д-д холбогдох ярианы төлбөр 183,739.10 ( нэг зуун наян гурван мянга долоон зуун гучин есөн төгрөг арван мөнгө)-ийг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Б.Д нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ж хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,163 ( зургаан мянга нэг зуун жаран гурав) төгрөгөөс 3,081.5 (гурван мянга наян нэгэн төгрөг тавин мөнгө)-ийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 3,081.5 (гурван мянга наян нэгэн төгрөг тавин мөнгө)-ийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Д-аас 3,081.5 (гурван мянга наян нэгэн төгрөг тавин мөнгө)-ийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА