| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00259/И |
| Дугаар | 155/ШШ2024/00347 |
| Огноо | 2024-04-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 155/ШШ2024/00347
| 2024 оны 04 сарын 05 өдөр | Дугаар 155/ШШ2024/00347 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,
Нэхэмжлэгч: Д ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б-т холбогдох,
Үндсэн зээлийн үлдэгдэл 929,124.26 төгрөг, төлөх ёстой хүү 540,450.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 41,711.81 төгрөг, нийт 1,511,286.16 (нэг сая таван зуун арван нэгэн мянга хоё зуун наян зургаан төгрөг арван зургаан мөнгө)-ийг гаргуулах тухай, 155/2024/00259/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компаний шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б овогтой Б нь Д ББСБ ХХК-тай 2022 оны 04-р сарын 14-ны өдөр *** тоот Зээлийн гэрээ байгуулж 1,099,900 төгрөгийг жилийн 39.6%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн авсан болно.2024 оны 02-р сарын 27-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах хэмжээтэй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 929,124.26 төгрөг, төлөх ёстой хүү 540,450.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 41,711.81 төгрөг, нийт 1,511,286.16 (нэг сая таван зуун арван нэгэн мянга хоёр зуун наян зургаан төгрөг арван зургаан мөнгө)-ийн үлдэгдэлтэй байна.Зээлдэгч Б овогтой Б нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 505 хоногт хугацаа хэтэрсэн ба, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна.
Иймд Б овогтой Б-оос зээлийн гэрээний үүрэг нийт 1,511,286.16 (нэг сая таван зуун арван нэгэн мянга хоёр зуун наян зургаан төгрөг арван зургаан мөнгө) - ийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Б.Б би нэхэмжлэгч Д ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан 1,511,286.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагч Б.Б би Д ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан 1,511,286.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Б.Б-оос зээлийн гэрээний үүрэгт 1,511,286.16 (нэг сая таван зуун арван нэгэн мянга хоёр зуун наян зургаан төгрөг арван зургаан мөнгө) гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 1,511,286.16 (нэг сая таван зуун арван нэгэн мянга хоёр зуун наян зургаан төгрөг арван зургаан мөнгө)-ийг гаргуулах шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Д ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,131 (гучин есөн мянга нэг зуун гучин нэг) төгрөгөөс 19,565.5 ( арван есөн мянга таван зуун жаран таван төгрөг тавин мөнгө)-ийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 19,565.5 ( арван есөн мянга таван зуун жаран таван төгрөг тавин мөнгө)-ийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Боос 19,565.5 (арван есөн мянга таван зуун жаран таван төгрөг тавин мөнгө)-ийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Д ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-т холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл 929,124.26 төгрөг, төлөх ёстой хүү 540,450.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 41,711.81 төгрөг, нийт 1,511,286.16 (нэг сая таван зуун арван нэгэн мянга хоё зуун наян зургаан төгрөг арван зургаан мөнгө)-ийг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Д ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,131 (гучин есөн мянга нэг зуун гучин нэг) төгрөгөөс 19,565.5 ( арван есөн мянга таван зуун жаран таван төгрөг тавин мөнгө)-ийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 19,565.5 ( арван есөн мянга таван зуун жаран таван төгрөг тавин мөнгө)-ийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Б-оос 19,565.5 (арван есөн мянга таван зуун жаран таван төгрөг тавин мөнгө)-ийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА