| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2017/0201/Э |
| Дугаар | 203 |
| Огноо | 2017-11-21 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 203
Монгол Улсын нэрийн өмнөөс
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган улсын яллагч Ч.Мөнхзул, иргэний нэхэмжлэгч Г.Гантуяа, шүүгдэгч Ц.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Цэрэндоржийн Отгонбаатарт холбогдох эрүүгийн 1721001430090 дугаартай хэргийг 2017 оны 10 сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Халхгол суманд 1976 оны 05 сарын 04-ний өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 16-21 насны 3 хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Халхгол сумын “Ялалт” 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 04 сарын 22-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, бие эрүүл, /РД:ЖЙ76050470/, Боржигин овогт Цэрэндоржийн Отгонбаатар.
Шүүгдэгч Ц.Отгонбаатар нь 2017 оны 08 сарын 23-ны өдөр 56-48 ДОР улсын дугаартай “Эл-200” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар багийн нутаг “Сайханы Гарам” гэх газраас 223,5 кг Дэрвэгэр жиргэрүү гэх байгалийн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Отгонбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй” гэв.
Иргэний нэхэмжлэгч Г.Гантуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Энэ хэргийн талаар иргэний нэхэмжлэгчээр тогтоогдоод мэдсэн. Ц.Отгонбаатар нь 223,5 килограмм “Дэрэвгэр жиргэрүү” үндсийг зохих зөвшөөрөлгүй худалдан авсан байсан. Одоо 1 килограммыг нь 50000 төгрөгөөр тооцож, нийт 11175000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.
Дорнод хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2017 оны 9 сарын 25-ны өдрийн 12 тоот дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ирүүлсэн ургамал нь бүтэц шинжийн байдлаар манай оронд тархсан Майлцтан овгийн Дэрэвгэр жиргэрүү ургамлын эрхтэн болох үндэс байна. 2.Монгол Улсын Байгалийн ургамлын тухай 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтыг баталсан бөгөөд Засгийн газрын 165 дугаар тогтоолоор нэмэлт оруулснаар Дэрэвгэр жиргэрүү ховор ургамлын жагсаалтад орсон. 3.Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс нь түүж бэлтгэх, хадгалах, тээвэрлэх явцад жингээ 50%-аас 85% алддаг. 4.БОАЖЯамны сайдын 2015 оны 7 сарын 09-ний өдрийн А-282 дугаар тушаалаар Экологи эдийн засгийн үнэлгээг тогтоож, 1 кг Дэрэвгэр жиргэрүү үндэс нь 50.000 төгрөг байдаг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 57 дугаар зүйлд “Иргэн, аж ахуй нэгж байгууллага хууль бус үйл ажиллагаагаараа байгаль орчин, түүний баялагт учруулсан шууд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй”, 49 дүгээр зүйлийн 49.4.3-д “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцох” гэж тус тус заасан. Иймд ургамлын аймагт учруулсан хохирлыг тооцвол Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-т заасны дагуу Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2015 оны А/282 дугаар тушаалаар батлагдсан экологи эдийн засгийн үнэлгээ Дэрэвгэр жиргэрүүгийн 1 кг тутам 50000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 223.5 кг үндэс нь 11175000х5=55875000/тавин таван сая найман зуун далан таван мянга / төгрөгийн шууд хохирлыг учруулсан байна” /хх-ийн 66/ гэжээ.
-Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-16, 20-21/
-Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-27/
-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 29-31/,
-Халхгол сумын үнэлгээний комиссын үнэлгээ /хх-ийн 34/
-Шүүгдэгч Ц.Отгонбаатарын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 72-73/
-Гэрч С.Дониддоржийн мэдүүлэг /хх-ийн 46-47/
-Гэрч Ц.Цасхүүгийн мэдүүлэг /хх-ийн 44-45/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Ц.Отгонбаатар нь 2017 оны 08 сарын 23-ны өдөр 56-48 ДОР улсын дугаартай “Митсубиши L-200” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар багийн нутаг “Сайханы Гарам” гэх газраас 223,5 килограмм “Дэрэвгэр жиргэрүү” гэх ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авсан гэмт хэрэг санаатай үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Ц.Отгонбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...3 ширхэг ногоон өнгийн мяндсан шуудайтай үндэс авч жигнэж үзэхэд 223.3 килограмм орчим болсон. 1 килограммыг 3000 төгрөгөөр тооцож, 669000 төгрөг бэлнээр өгсөн. Би үндэснээс ашиг олох санаатай авсан. Авсан үндэс түүгээд удаагүй, нойтон, шороотой байсан учраас хатаах санаатай 56-48 ДОР дугаартай L200 маркийн машинаар тээвэрлэж багийн төвийн баруун талд байдаг “Сайханы гарам” гэх газарт очоод байж байхад хилийн цэргийн хүмүүс ирээд саатуулж үндсийг хураан авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 73/, түүнийг давхар нотолсон иргэний нэхэмжлэгч Г.Гантуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Энэ хэргийн иргэний нэхэмжлэгчээр тогтоогдоод мэдсэн. Ц.Отгонбаатар нь 223,5 килограмм “Дэрэвгэр жиргэрүү” үндсийг зохих зөвшөөрөлгүй худалдан авсан байсан. Одоо 1 килограммыг нь 50000 төгрөгөөр тооцож, нийт 11175000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Цасхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...цагаан өнгийн Л-200 маркийн авто машин харагдахаар нь дурандаад үзэхэд ачаан дээрээ эд зүйл ачаад байхаар нь заставын даргад мэдэгдээд очиход ногоон өнгийн 3 шуудайтай эд зүйл байхаар нь заставт мэдэгдэж тухайн шуудайтай зүйлийг задлаад үзэхэд дотор нь “Дэрэвгэр жиргэрүү” өвсний үндэс байсан. Үндсийг хиллэхэд 223.5 кг байна гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36/, Дорнод хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2017 оны 9 сарын 25-ны өдрийн 12 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Отгонбаатар нь зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамал болох “Дэрэвгэр жиргэрүүг” худалдан авсан гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдсэн, үйлдлийнхээ хор аюулыг ухамсарласан байх бөгөөд уг гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэм буруутай байна.
Шүүгдэгч Ц.Отгонбаатарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор “Дэрэвгэр жиргэрүү” ховор ургамлыг худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:
Шүүгдэгч Ц.Отгонбаатарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүнийг давхар нотолсон иргэний нэхэмжлэгч Г.Гантуяа, гэрч Ц.Цасхүү нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Дорнод хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2017 оны 9 сарын 25-ны өдрийн 12 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Отгонбаатар нь зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “ Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан ... хорих ялыг оногдуулахаар таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цэрэндоржийн Отгонбаатарт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажил орох, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 38,200 килограмм “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын үндсийг хурааж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 56-48 ДОР улсын дугаартай “Митсубиши L-200” маркийн тээврийн хэрэгсэл нь өөрийнх биш, бусдын өмчлөлийнх байх тул уг тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан өгч, тээврийн хэрэгслийн үнэ болох 3000000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Отгонбаатарын эзэмшлээс 56-48 ДОР улсын дугаартай “Митсубиши L-200” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 09 сарын 01-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгож, дээрхи тээврийн хэрэгслийн эзэмшигч Д.Базаргүрт, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖЙ76050470 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч “Дэрэвгэр жиргэрүү” ховор ургамлын 1 килограммыг 50000 төгрөгөөр тооцож, нийт 11175000 /арван нэгэн сая нэг зуун далан таван мянга/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилснийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байх тул түүнээс дээрх мөнгийг гаргуулан Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын Тамгын газарт /байгаль хамгаалах санд/ олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдвал зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Цэрэндоржийн Отгонбаатарыг зохих зөвшөөрөлгүй, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цэрэндоржийн Отгонбаатарт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажилд орох, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Ц.Отгонбаатарт хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Отгонбаатар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Отгонбаатараас 11175000 /арван нэгэн сая нэг зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулж Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын Тамгын газарт /байгаль хамгаалах санд/ олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,3,4 дэх хэсэгт тус тус зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ц.Отгонбаатарын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 38,200 килограмм “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын үндсийг хурааж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 56-48 ДОР улсын дугаартай “Митсубиши L-200” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 3000000 /гурван сая/ төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Ц.Отгонбаатарын эзэмшлээс тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 09 сарын 01-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгож, дээрхи тээврийн хэрэгслийн эзэмшигч Д.Базаргүрт, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖЙ76050470 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид тус тус буцаан олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Отгонбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЭНХБААТАР