| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00125/И |
| Дугаар | 155/ШШ2024/00419 |
| Огноо | 2024-04-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 155/ШШ2024/00419
| 2024 оны 04 сарын 26 өдөр | Дугаар 155/ШШ2024/00419 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,
Нэхэмжлэгч: “Т банк” хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:У.О,
Хариуцагч: У.А нарт холбогдох,
Үндсэн зээлийн үлдэгдэл 4,327,910.18 (дөрвөн сая гурван зуун хорин долоон мянга есөн зуур арван төгрөг арван найман мөнгө), үндсэн хүүгийн төлбөр 240,522.21 ( хоёр зуун дөчин мянга таван зуун хорин хоёр төгрөг хорин нэгэн мөнгө), нэмэгдүүлсэн хүү 20,639.30 (хорин мянга зургаан зуун гучин есөн төгрөг гучин мөнгө), нийт 4,589,071.69 (дөрвөн сая таван зуун наян есөн мянга далан нэгэн төгрөг жаран есөн мөнгө) гаргуулах тухай, 155/2024/00125/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т банк” хувьцаат компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч У.О-, хамтран зээлдэгч У.А нар нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Дугаар №MN*** тоот Зээлийн гэрээ (Цаашид гэрээ гэх)-ний үндсэн дээр 16,500,000.00 (арван зургаан сая таван зуун мянга төгрөг)-ийг жилийн 15,6 хувийн хүүтэй, сарын 1.3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Зээлдэгч зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний хуваарын дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж 221 хоног хугацаа хэтрүүлсэн. 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 4,327,910.18 (дөрвөн сая гурван зуун хорин долоон мянга есөн зуур арван төгрөг арван найман мөнгө), үндсэн хүүгийн төлбөр 240,522.21 ( хоёр зуун дөчин мянга таван зуун хорин хоёр төгрөг хорин нэгэн мөнгө), нэмэгдүүлсэн хүү 20,639.30 (хорин мянга зургаан зуун гучин есөн төгрөг гучин мөнгө), нийт 4,589,071.69 (дөрвөн сая таван зуун наян есөн мянга далан нэгэн төгрөг жаран есөн мөнгө) –ийг зээлдэгч У.О-, У.А нараас гаргаалж өгнө үү гэжээ.
Хариуцагч У.О- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч У.О- би нэхэмжлэгч Т банк ХК-ийн шүүхэд гаргасан үндсэн зээлийн үлдэгдэл 4,327,910.18 төгрөг, хүүгийн төлбөр 240,522.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,639.30 төгрөг, нийт 4,589,071.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Хариуцагч У.О- би Т банк ХК-ийн шүүхэд гаргасан үндсэн зээлийн үлдэгдэл 4,327,910.18 төгрөг, хүүгийн төлбөр 240,522.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,639.30 төгрөг, нийт 4,589,071.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч У.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч У.А би дүү У.О-ыг Т банкны Х салбараас 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 16,500,000 төгрөгийг жилйин 15,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээл авахад хамтран зээлдэгчээр оролцож, гарын үсэг зурсан. Хариуцагч би нэхэмжлэгч Т банк ХК-ийн шүүхэд гаргасан үндсэн зээлийн үлдэгдэл 4,327,910.18 төгрөг, хүүгийн төлбөр 240,522.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,639.30 төгрөг, нийт 4,589,071.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн хувийг гардаж авлаа. Хамтран хариуцагч У.А би үндсэн зээлийн үлдэгдэл 4,327,910.18 төгрөг, хүүгийн төлбөр 240,522.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,639.30 төгрөг, нийт 4,589,071.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Т банк” хувьцаат компани нь хариуцагч У.О-, У.А нараас үндсэн зээлийн үлдэгдэл 4,327,910.18 (дөрвөн сая гурван зуун хорин долоон мянга есөн зуур арван төгрөг арван найман мөнгө), үндсэн хүүгийн төлбөр 240,522.21 ( хоёр зуун дөчин мянга таван зуун хорин хоёр төгрөг хорин нэгэн мөнгө), нэмэгдүүлсэн хүү 20,639.30 (хорин мянга зургаан зуун гучин есөн төгрөг гучин мөнгө), нийт 4,589,071.69 (дөрвөн сая таван зуун наян есөн мянга далан нэгэн төгрөг жаран есөн мөнгө) гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч У.О-, У.А нар нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн үлдэгдэл 4,327,910.18 (дөрвөн сая гурван зуун хорин долоон мянга есөн зуур арван төгрөг арван найман мөнгө), үндсэн хүүгийн төлбөр 240,522.21 ( хоёр зуун дөчин мянга таван зуун хорин хоёр төгрөг хорин нэгэн мөнгө), нэмэгдүүлсэн хүү 20,639.30 (хорин мянга зургаан зуун гучин есөн төгрөг гучин мөнгө), нийт 4,589,071.69 (дөрвөн сая таван зуун наян есөн мянга далан нэгэн төгрөг жаран есөн мөнгө)-ийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч “Т банк” хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 89,000 (наян есөн мянга ) төгрөгийг төлсөн бөгөөд тухайн нэхэмжлэлийн шаардлагад 88,375 (наян найман мянга гурван зуун далан тав) төлөх ёстой байсан бөгөөд үүний тал хувь болох 44,187.5 (дөчин дөрвөн мянга нэг зуун наян долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 44,812.5 (дөчин дөрвөн найман зуун арван хоёр төгрөг тавин мөнгө ) төгрөгийг нь улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч У.О-, У.А нараас 44,187.5 (дөчин дөрвөн мянга нэг зуун наян долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Т банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч У.О, У.А нарт холбогдох 4,327,910.18 (дөрвөн сая гурван зуун хорин долоон мянга есөн зуур арван төгрөг арван найман мөнгө), үндсэн хүүгийн төлбөр 240,522.21 ( хоёр зуун дөчин мянга таван зуун хорин хоёр төгрөг хорин нэгэн мөнгө), нэмэгдүүлсэн хүү 20,639.30 (хорин мянга зургаан зуун гучин есөн төгрөг гучин мөнгө), нийт 4,589,071.69 (дөрвөн сая таван зуун наян есөн мянга далан нэгэн төгрөг жаран есөн мөнгө) гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч У.О, У.А нар нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “Т банк” хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,000 (наян есөн мянга ) төгрөгөөс 44,187.5 (дөчин дөрвөн мянга нэг зуун наян долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 44,812.5 (дөчин дөрвөн найман зуун арван хоёр төгрөг тавин мөнгө ) төгрөгийг нь улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч У.О, У.А нараас 44,187.5 (дөчин дөрвөн мянга нэг зуун наян долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА