| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00323/И |
| Дугаар | 155/ШШ2024/00455 |
| Огноо | 2024-05-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 155/ШШ2024/00455
| 2024 оны 05 сарын 03 өдөр | Дугаар 155/ШШ2024/00455 | Хаймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Х аймгийн А сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.М-д холбогдох
Үндсэн зээлийн үлдэгдэл 1,000,000 төгрөг, зээлийн хүү 170,000 төгрөг, нийт 1,170,000 (нэг сая нэг зуун далан мянга) төгрөг гаргуулах тухай 155/2024/00323/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаймгийн А сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Засаг даргын тамгын газрын дэргэдэх Хоршоо хөгжүүлэх сангаас 2018 оны 06 сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 1.000.000 (нэг сая) төгрөгийг 36 сарын хугацаатай 3 хувийн хүүтэй “гар урлал” хийх зориулалтаар зээлдүүлсэн юм. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон боловч одоог хуртэл зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Иймд 2024 оны 03 дугаар сарын 11-ний байдлаарх үндсэн зээлийн үлдэгдэл 1.000.000 төгрөг, хүү 170.000 төгрөг нийт 1.170.000 ( нэг сая нэг зуун далан мянга) төгрөгийг Ч.М-гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.М- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ч.М- нь Х аймгийн А сумын Засаг даргатай гэрээ байгуулан Хоршоо хөгжүүлэх сангаас 2018 оны 06 дугаар сарын 26- ны өдөр гар урлал хийх зориулалтаар 1,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. Тус зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлж чадалгүй өнөөдрийг хүргэсэн нь үнэн. Иймд Х аймгийн А сумын Засаг даргын нэхэмжилсэн Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл төлбөр 1,000,000 төгрөг, хүү 170,000 төгрөг, нийт 1,170,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х аймгийн Асумын Засаг дарга нь хариуцагч Ч.М-д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 1,000,000 төгрөг, зээлийн хүү 170,000 төгрөг, нийт 1,170,000 (нэг сая нэг зуун далан мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.М- нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үнэ 1,170,000 (нэг сая нэг зуун далан мянга) төгрөгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 32,630 (гучин хоёр мянга зургаан зуун гуч ) төгрөгөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч Ч.М-гаас улсын тэмдэгтийн хураамж 32,630 (гучин хоёр мянга зургаан зуун гуч ) төгрөгийн тал хувь болох 16,315 ( арван зургаан мянга гурван зуун арван тав) төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х аймгийн А сумын Засаг даргын нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдэл 1,000,000 төгрөг, зээлийн хүү 170,000 төгрөг, нийт 1,170,000 (нэг сая нэг зуун далан мянга) төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Ч.М-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үнэ 1,170,000 (нэг сая нэг зуун далан мянга) төгрөгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 32,630 (гучин хоёр мянга зургаан зуун гуч ) төгрөгөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч Ч.М-аас улсын тэмдэгтийн хураамж 32,630 (гучин хоёр мянга зургаан зуун гуч ) төгрөгийн тал хувь болох 16,315 ( арван зургаан мянга гурван зуун арван тав) төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА