| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00434/И |
| Дугаар | 155/ШШ2024/00497 |
| Огноо | 2024-05-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 155/ШШ2024/00497
| 2024 оны 05 сарын 14 өдөр | Дугаар 155/ШШ2024/00497 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,
Нэхэмжлэгч: Х банк” хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.У,
Хариуцагч: Л.Д нарт холбогдох,
Үндсэн зээлийн төлбөр 5,260,724.45 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 558,691.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 24,256.48 төгрөг, нийт 5,843,671.95 (таван сая найман зуун дөчин гурван мянга зургаан зуун далан нэгэн төгрөг ерэн таван мөнгө) төгрөг гаргуулах тухай, 155/2024/00434/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х банк” хувьцаат компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.У, Л.Д нар нь Х Банкны Хөвсгөл салбарын Р тооцооны төвтэй 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр №*** тоот дугаартай зээлийн гэрээ байгуулж 13,000,000 төгрөгийн зээлийг жилийн 13,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 7,739,275.55 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,816,462.46 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,258.29 нийт 9,556,996.30 төгрөг төлсөн байна. Өнөөдөрийн байдлаар зээлийн төлбөр 5,260,724.45 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 558,691.02 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 24,256.48 төгрөг хугацаа хэтрүүлээд 215 хоног болж байна.Иймд банк зээлийн гэрээний 6-р зүйлийн 6.1.1 дэх хэсгийг үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг хүргүүлж байна. Үүнд: 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 5,260,724.45 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 558,691.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 24,256.48 төгрөг, нийт 5,843,671.95 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.У, Л.Д нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Зээлдэгч Д.У, хамтран зээлдэгч Л.Д бид хоёр Х банк ХК-ийн Р дахь салбараас цалингийн зээл 13.000,000 төгрөгийг 13,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр авсан. Тэгээд зээлдэгч Д.У нь графикийн дагуу зээлээ төлж байгаад 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүүхдээ төрүүлж, улмаар одоогоор хүүхэд асрах чөлөөтэй байгаа юм. Мөн Д.У дахиад 5 сард хүүхэд төрүүлэхээр жирэмсэн байгаа юм. Д.У хүүхэд асрах чөлөөний хугацаанд зээлээ бүрэн хэмжээгээр нь төлөх боломжгүй хэдий ч саяхан буюу 2024 оны 4 дүгээр сарын 18-ний өдөр жирэмсэн, амаржсаны тэтгэмжээсээ 2.000,000 төгрийг зээлийнхээ төлбөрт төлсөн.
Иймд Х банкны Х салбарын нэхэмжилсэн цалингийн зээлийн төлбөр болох үндсэн зээлийн үлдэгдэл 5,260,724 төгрөг 45 мөнгө, хүүгийн төлбөрт 558,691 төгрөг 02 мөнгө, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 24,256 төгрөг 48 мөнгө, нийт 5,843,671 төгрөг 95 мөнгийг бүхэлд нь зөвшөөрч байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х банк” хувьцаат компани нь хариуцагч Д.У, Л.Д нараас үндсэн зээлийн төлбөр 5,260,724.45 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 558,691.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 24,256.48 төгрөг, нийт 5,843,671.95 (таван сая найман зуун дөчин гурван мянга зургаан зуун далан нэгэн төгрөг ерэн таван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.У, Л.Д нар нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн төлбөр 5,260,724.45 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 558,691.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 24,256.48 төгрөг, нийт 5,843,671.95 (таван сая найман зуун дөчин гурван мянга зургаан зуун далан нэгэн төгрөг ерэн таван мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч “Х банк” хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 108,449 (нэг зуун найман мянга дөрвөн зуун дөчин ес) төгрөгөөс 54,224.50 (тавин дөрвөн мянга хоёр зуун хорин дөрвөн мянга тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 54,224.50 (тавин дөрвөн мянга хоёр зуун хорин дөрвөн мянга тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.У, Л.Д нараас 108,449 (нэг зуун найман мянга дөрвөн зуун дөчин ес) төгрөгийн тал хувь болох 54,224.50 (тавин дөрвөн мянга хоёр зуун хорин дөрвөн мянга тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Х банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.У, Л.Д нарт холбогдох үндсэн зээлийн төлбөр 5,260,724.45 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 558,691.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 24,256.48 төгрөг, нийт 5,843,671.95 (таван сая найман зуун дөчин гурван мянга зургаан зуун далан нэгэн төгрөг ерэн таван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч Д.У, Л.Д нар төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х банк хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,449 (нэг зуун найман мянга дөрвөн зуун дөчин ес) төгрөгөөс 54,224.50 (тавин дөрвөн мянга хоёр зуун хорин дөрвөн мянга тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 54,224.50 (тавин дөрвөн мянга хоёр зуун хорин дөрвөн мянга тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.У, Л.Д нараас 108,449 (нэг зуун найман мянга дөрвөн зуун дөчин ес) төгрөгийн тал хувь болох 54,224.50 (тавин дөрвөн мянга хоёр зуун хорин дөрвөн мянга тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА