Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2024/00526

 

 

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2024/00526

Хөвсгөл аймаг

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,

Нэхэмжлэгч: Т ББСБ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Т- д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний болон нотариатын үйлчилгээний нийт төлбөрт 3,667,926.49 (гурван сая зургаан зуун жаран долоон мянга есөн зуун хорин зургаан төгрөг дөчин есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай, 155/2024/00520/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад           

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т ББСБ” хязгаарлагдмал хариуцлагатай компаний шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.Т нь “Т ББСБ” ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хусэлтэй байгаагаа илэрхийлж, 2022 оны 8 сарын 8-ны өдөр 75318 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, *** дугаартай Цахим зээлийн дэд гэрээг тус тус байгуулан 5,000,000.00 (таван сая төгрөг) төгрөгийн зээлийг сарын 2.9 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай буюу 2023 оны 8 сарын 9-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан. Зээлдэгч М.Т нь анх зээл авсан өдрөөс хойш 2024 оны 04 сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 1,975,797.15 төгрөгийг, хүүний төлбөрт 1,464,454.69 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 94,451 16 төгрөгийг, нийт 3,534,703.00 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч М.Т нь 2024 оны 04 сарын 05-ны өдрийн байдлаар 426 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй. Тодруулбал: Үндсэн зээлийн үлдэгдэл 3,024,202.85 төгрөг, зээлийн хүү 524,769.70 төгрөг,нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 104,953.94 төгрөг, нийт 3,653,926.49 төгрөг төлөхөөр байна. Т ББСБ' ХХК-ийн зүгээс зээлдэгч М.Т зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч М.Т нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:

Талуудын хооронд байгуулсан *** дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, *** дугаартай Цахим зээлийн дэд гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 3,024,202.85 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 524,769.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 104,953.94 төгрөг, нотариатын зардалд 14,000.00 төгрөг, бүгд 3,667,926.49 (гурван сая зургаан зуун жаран долоон мянга есөн зуун хорин зургаан төгрөг дөчин есөн мөнгө) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч М.Т-с гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч М.Т би Т ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Би  Т ББСБ ХХК –аас 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр  цахим зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийн зээлийг 12  сарын хугацаатай, сарын 2,9 хувийн хүүтэйгээр авсан. Тус зээлийн эргэн төлөлтийг графикийн дагуу төлж яваад ажлаасаа гарч, орлогогүй болоод  зээлээ төлөх боломжгүй болсон юм. Иймд Т ББСБ ХХК-аас үндсэн зээлийн төлбөр 3,024,202 төгрөг 85 мөнгө, зээлийн хүүгийн төлбөр 524,769 төгрөг 70 мөнгө,  нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 104,953 төгрөг 94 мөнгө, нотариатын зардал 14,000 төгрөг,  нийт 3,667,926 төгрөг 49 мөнгийг бүхэлд нь төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч М.Т-гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний болон нотариатын үйлчилгээний нийт төлбөрт 3,667,926.49 ( гурван сая зургаан зуун жаран долоон мянга есөн зуун хорин зургаан төгрөг  дөчин есөн мөнгө) төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Т нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний болон нотариатын үйлчилгээний нийт төлбөрт 3,667,926.49 ( гурван сая зургаан зуун жаран долоон мянга есөн зуун хорин зургаан төгрөг дөчин есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,

Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 73,636.82 ( далан гурван мянга зургаан зуун гучин зургаан төгрөг наян хоёр мөнгө ) төгрөгөөс 36,818.41 (гучин зургаан мянга найман зуун арван найман төгрөг дөчин нэгэн мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 36,818.41 (гучин зургаан мянга найман зуун арван найман төгрөг дөчин нэгэн мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.Тгаас  36,818.41 (гучин зургаан мянга найман зуун арван найман төгрөг дөчин нэгэн мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Т-д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний болон нотариатын үйлчилгээний нийт төлбөрт 3,667,926.94 ( гурван сая зургаан зуун жаран долоон мянга есөн зуун хорин зургаан төгрөг ерөн дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч М.Т нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 73,636.82 ( далан гурван мянга зургаан зуун гучин зургаан төгрөг наян хоёр мөнгө ) төгрөгөөс 36,818.41 (гучин зургаан мянга найман зуун арван найман төгрөг дөчин нэгэн мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 36,818.41 (гучин зургаан мянга найман зуун арван найман төгрөг дөчин нэгэн мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.Т-аас 36,818.41 (гучин зургаан мянга найман зуун арван найман төгрөг дөчин нэгэн мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА