Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2024/00527

 

 

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2024/00527

Хөвсгөл аймаг

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,

Нэхэмжлэгч: Х банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: П.О,

Хариуцагч: Х.Э нарт холбогдох,

Үндсэн зээлийн төлбөр 8,116,855.32 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,845,864.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,852.10 төгрөг, нийт 9,965,571.94 төгрөгийг  (есөн сая есөн зуун жаран таван мянга таван зуун далан нэгэн төгрөг ерэн дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай, 155/2024/00518/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х банк” хувьцаат компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн П.О, Х.Э нар нь Х Банкны Хөвсгөл салбарын А тооцооны төвтэй 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр №ЗГ/*** тоот дугаартай зээлийн гэрээ байгуулж 8,284,742.21 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 3,500,000.00 төгрөгийн зээлийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 69 сарын хугацаатай цалингийн зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан.Зээлдэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 3,667,886.89 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,465,925.60 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 127,151.39 нийт 5,260,963.88 төгрөг төлсөн байна. Өнөөдөрийн байдлаар зээлийн төлбөр 8,116,855.32 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,845,864.52 төгрөг. зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,852.10 төгрөг хугацаа хэтрүүлээд 472 хоног болж байна. Иймд банк зээлийн гэрээний 6-р зүйлийн 6.1.1 дэх хэсгийг үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг хүргүүлж байна. Үүнд: 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 8,116,855.32 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,845,864.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,852.10 төгрөг, нийт 9,965,571.94 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П.О, Х.Э нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Х.Э, П.О бид нар өрхийн хэрэгцээний зориулалтаар Х банкны Х салбарын А тооцооны төвөөс тус зээлийг авсан бөгөөд П.О эрүүл мэндийн байдлын улмаас хагалгаанд ороод, хэсэг хугацаанд ажпаасаа чөлөөлөгдөж эмчлүүлсэн. Энэ хугацаанд манай гэр бүлд санхүүгийн хүндрэл учирч зээлийн гэрээний дагуу зээлээ төлөлтийн хугацаа хэтрүүлж гэрээгээ зөрчсөн. Иймд Х банк ХК-ий хариуцагч Х.Э, П.О бид нараас нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 8,116,855.32 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,845,864.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,852.10 төгрөг, нийт 9,965,571.94 төгрөгийг бүхэлд нь төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х банк” хувьцаат компани нь хариуцагч П.О, Х.Э нараас үндсэн зээлийн төлбөр 8,116,855.32 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,845,864.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,852.10 төгрөг, нийт 9,965,571.94 төгрөгийг  (есөн сая есөн зуун жаран таван мянга таван зуун далан нэгэн төгрөг ерэн дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.О, Х.Э нар нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн төлбөр 8,116,855.32 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,845,864.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,852.10 төгрөг, нийт 9,965,571.94 төгрөгийг  (есөн сая есөн зуун жаран таван мянга таван зуун далан нэгэн төгрөг ерэн дөрвөн мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,

 

Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч “Х банк” хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  174,400  (нэг зуун далан дөрвөн мянга дөрвөн зуу) төгрөгөөс 87,200  (наян долоон мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 87,200  (наян долоон мянга хоёр зуу) төгрөгийг  улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч П.О, Х.Э нараас 174,400  (нэг зуун далан дөрвөн мянга дөрвөн зуу) төгрөгийн тал хувь болох 87,200  (наян долоон мянга хоёр зуу)  төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид  олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Х банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.О, Х.Э нарт холбогдох үндсэн зээлийн төлбөрт 8,116,855.32 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,845,864.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,852.10 төгрөг, нийт 9,965,571.94 төгрөгийг (есөн сая есөн зуун жаран таван мянга таван зуун далан нэгэн төгрөг ерэн дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч П.О, Х.Э нар төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х банк хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,400 (нэг зуун далан дөрвөн мянга дөрвөн зуу) төгрөгөөс 87,200 (наян долоон мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 87,200 (наян долоон мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч П.О, Х.Э- нараас 174,400 (нэг зуун далан дөрвөн мянга дөрвөн зуу) төгрөгийн тал хувь болох 87,200 (наян долоон мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА