Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2024/00528

 

 

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2024/00528

Хөвсгөл аймаг

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,

Нэхэмжлэгч: Х банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Т,

Хариуцагч: П.Б нарт холбогдох,

Үндсэн зээлийн төлбөр 12,837,317.36 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,356,800.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 47,056.95 төгрөг, нийт 15,241,175.01 ( арван таван сая хоёр зуун дөчин нэгэн мянга нэг зуун далан таван төгрөг нэг мөнгө ) төгрөг гаргуулах тухай, 155/2024/00477/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х банк хувьцаат компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.Т, П.Б нар нь Х Банкны Х салбарын Т тооцооны төвтэй 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр №*** тоот дугаартай зээлийн гэрээ байгуулж 16,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай малчны зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 3,162,682.64 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,149,288.00 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 47,357.55 нийт 5,359,328.19 төгрөг төлсөн байна. Өнөөдөрийн байдлаар зээлийн төлбөр 12,837,317.36 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,356,800.70 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 47,056.95 төгрөг хугацаа хэтрүүлээд 177 хоног болж байна. Иймд банк зээлийн гэрээний 6-р зүйлийн 6.1,1 дэх хэсгийг үндэслэн нгүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг хүргүүлж байна. Үүнд: 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 12,837,317.36 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,356,800.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 47,056.95 төгрөг, нийт 15,241,175.01 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Т, П.Б нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Т, П.Б бид нар нь Х банк ХК-ийн Х салбарын Т тооцооны төвөөс 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр малчны зээл болох 16,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 21,6 хувийн хүүтэйгээр авсан. Тэгээд графикийн дагуу зээлээ төлж явсан бөгөөд 2023 оны 4 дүгээр 14-ний өдрийн төлөлт 5.150.000 төгрөгийг хийсэн бөгөөд 2023 оны 10 дугаар сараас хойшхи төлөлтүүдээ хийгээгүй юм. Учир нь би тус малчны зээл 16,000,000 төгрөгөөс тухайн үед Х банкны Т тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан М-т 9,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн бөгөөд өөрөө цаг тухайд нь хийгээд байна гэхээр нь итгээд зээлээ хийгээгүй өнөөдрийг хүрсэн юм. Одоо М нь хаа байгаа нь мэдэгдэхгүй, сураггүй алга болоод удаж байгаа тул зээлийн гэрээ байгуулсан хүн нь би учраас ямар байсан зээлээ төлөхийг зөвшөөрч байна.

Иймд Х банкны Х салбарын нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөр 12,837,317.36 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,356,800.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 47,056.95 төгрөг, нийт 15,241,175.01 төгрөгийг төлөхийг бүхэлд нь зөвшөөрч байна гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х банк хувьцаат компани нь хариуцагч Д.Т, П.Б нараас үндсэн зээлийн төлбөр 12,837,317.36 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,356,800.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 47,056.95 төгрөг, нийт 15,241,175.01 ( арван таван сая хоёр зуун дөчин нэгэн мянга нэг зуун далан таван төгрөг нэг мөнгө ) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Т, П.Б нар нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн төлбөр 12,837,317.36 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,356,800.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 47,056.95 төгрөг, нийт 15,241,175.01 ( арван таван сая хоёр зуун дөчин нэгэн мянга нэг зуун далан таван төгрөг нэг мөнгө ) төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,

 

Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Х банк хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 234,156 (хоёр зуун гучин дөрвөн мянга нэг зуун тавин зургаа) төгрөгөөс 117,078 (нэг зуун арван долоон мянга далан найм ) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 117,078 (нэг зуун арван долоон мянга далан найм ) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Т, П.Б нараас 234,156 (хоёр зуун гучин дөрвөн мянга нэг зуун тавин зургаа) төгрөгийн тал хувь болох 117,078 (нэг зуун арван долоон мянга далан найм ) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Х банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Т, П.Б нарт холбогдох үндсэн зээлийн төлбөр 12,837,317.36 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,356,800.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 47,056.95 төгрөг, нийт 15,241,175.01 ( арван таван сая хоёр зуун дөчин нэгэн мянга нэг зуун далан таван төгрөг нэг мөнгө ) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч Д.Т, П.Б нар төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х банк хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,156 (хоёр зуун гучин дөрвөн мянга нэг зуун тавин зургаа) төгрөгөөс 117,078 (нэг зуун арван долоон мянга далан найм ) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 117,078 (нэг зуун арван долоон мянга далан найм ) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Т, П.Б нараас 234,156 (хоёр зуун гучин дөрвөн мянга нэг зуун тавин зургаа) төгрөгийн тал хувь болох 117,078 (нэг зуун арван долоон мянга далан найм ) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА