Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2024/00551

 

 

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2024/00551

Хөвсгөл аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,

Нэхэмжлэгч: Х банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Г-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын үйлчилгээний төлбөрт нийт 33,706,834.04 (гучин гурван сая долоон зуун зургаан мянга найман зуун гучин дөрвөн төгрөг дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах гаргуулах тухай, 155/2024/00340/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х банк хувьцаат компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээЗээлдэгч Н.Г нь нэхэмжлэгч Х Банк ХК-тай 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ЗГ/*** тоот Онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийг, жилийн 18.6%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн бөгөөд 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр ЗГ/*** тоот зээлийн гэрээгээр 30,000,000 зээлийн үлдэгдэл дээр нэмж 10,000,000 төгрөгийг нэмж нийт 40,000,000 төгрөгийг, жилийн 18.6% хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авсан. Дээр дурдсан онлайн цалингийн зээлийн гэрээнүүдэд Зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцохоор харилцан тохиролцсон байна. 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр БГХ/*** тоот, 2023 оны 03 дугаар сарын              03-ны өдөр БГХ/*** тоот тус тус барьцааны гэрээ байгуулж өөрийн ирээдүйд орж ирэх цалингийн орлогоо барьцаапуулсан байна. Зээлдэгч нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 13,222,962.23 төгрөг, зээлийн хүүд 33,254.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,145.53 төгрөг нийт 13,258,361.77 төгрөгийг төлсөн байна. Харин үлдэгдэл зээлийн төлбөрийн зээл олголтын эргэн төлөлтийн хуваарийг 191 хоног хугацаа хэтрүүлэн төлөлт хийгээгүй байх бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 27,569,382.99 төгрөг, зээлийн хүү 6,040,140.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 97,310.60 төгрөг нийт 33,706,834.04 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс дээрх зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зээл төлөх мэдэгдэл хүргүүлсэн байх боловч зээлдэгч гэрээнд заасан үүргээ зөрчиж, дээрх зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна. Тус үүргийн зөрчлөөс үүдэн талуудын хооронд байгуулагдсан онлайн цалингийн зээлийн гэрээний 6.1.1- т "Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зохих ёсоор биелүүлээгүй” тохиолдолд банкны санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардах урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэхээр байна.

Иймд хариуцагчаас ЗГ/*** тоот, ЗГ/*** тоот тус тус онлайн цалингийн зээлийн гэрээгээр хүлээсэн гэрээний үүрэгт үндсэн зээл 13,222,962.23 төгрөг, зээлийн хүү 33,254.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,145.53 төгрөг,  зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын үйлчилгээний төлбөр нийт 33,706,834.04 төгрөг гаргуулж өгнө үү.

Хариуцагч Н.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Н.Г  миний бие Х банкны 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар нэхэмжилж буй 33,706,834.04 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч буйгаа юуны өмнө мэдэгдэж байна. Тэгээд энэ байдалд хэрхэн хүрсэн ба ямар хугацаанд энэ нэхэмжлэлийг яаж барагдуулах тухайгаа товч тайлбарлахад:

1.Миний бие энэ гэрээг тасалдуулах болсон гол шалтгаан нь  зээл авснаас хойш хугацаанд өмнө нь ажиллаж байсан нүүрс тээврийн компанид ажлын доголдол гарч зогсонги байдалд орсон, миний эмээ маань нас барсан, эхнэр хүүхэд төрүүлсэн зэрэг амьдралын шалтгаануудаас болж цалингүй болж тасалдуулсан.  өнгөрсөн оны 11 дүгээр сараас Ө аймаг дахь Ш уурхайд нүүрс тээврийн жолоочоор ажиллаж байгаа бөгөөд өмнөх саруудад тээвэрлэлт цөөн, цалин бага зэрэг шалтгаанаас ийм байдалд хүрлээ. Харин одоо л нэг ажил жигдэрч байгаа тул миний ажлыг тасалдуудахгүй байж төлбөрөө барагдуулах боломжийг минь олгож өгнө үү гэж шүүгчээс хүсэмжилж байна.

2. Эхний ээлжинд хуваарьт төлөлтөө зөрчсөний улмаас тооцогдсон хугацаанд төлж барагдуулсны дараа банктайгаа зөвшилцөж бусад үлдсэн зээлээ хуваарьт хугацаандаа төлөөд явах нөхцөл боломж байгааг минь харгалзан үзнэ үү гэжээ.

Хариуцагч Н.Г шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: Иргэн Н.Г  миний бие 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн (дугаар *** ) нэхэмжлэлийн хариултанд нэмэлт тайлбар болгох зүйлийн утга: Тус нэхэмжлэлийг бүрэн зөвшөөрч  буйгаа өмнө мэдэгдэж хүлээн авсан бөгөөд тус Х банкны тооцсон алданги болох 6,137,451.05 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж дуусгаад түүнээс хойшхи төлбөрөө банктай хийсэн гэрээнийхээ дагуу сар бүрийн 20-ны өдрийн дотор (миний цалин сарын бүрийн 15-20-ны дотор буудаг тул ) төлж байхаа тайлбарлаж байна гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х банк хувьцаат компани нь хариуцагч Н.Г-эс зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын үйлчилгээний төлбөрт нийт 33,706,834.04 (гучин гурван сая долоон зуун зургаан мянга найман зуун гучин дөрвөн төгрөг дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн төлбөр зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын үйлчилгээний төлбөрт нийт 33,706,834.04 (гучин гурван сая долоон зуун зургаан мянга найман зуун гучин дөрвөн төгрөг дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,

Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Х банк хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 326,484.17 ( гурван зуун хорин зургаан мянга дөрвөн зуун наян дөрвөн төгрөг арван долоон мөнгө ) төгрөгөөс 163,242.08 ( нэг зуун жаран гурван мянга хоёр зуун дөчин хоёр төгрөг найман мөнгө ) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 163,242.08 ( нэг зуун жаран гурван мянга хоёр зуун дөчин хоёр төгрөг найман мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч                                 Н.Г-эс 163,242.08 ( нэг зуун жаран гурван мянга хоёр зуун дөчин хоёр төгрөг найман мөнгө)  төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Х банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Г-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын үйлчилгээний төлбөрт нийт 33,706,834.04 (гучин гурван сая долоон зуун зургаан мянга найман зуун гучин дөрвөн төгрөг дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Н.Г нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х банк хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 326,484.17 ( гурван зуун хорин зургаан мянга дөрвөн зуун наян дөрвөн төгрөг арван долоон мөнгө ) төгрөгөөс 163,242.08 ( нэг зуун жаран гурван мянга хоёр зуун дөчин хоёр төгрөг найман мөнгө ) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 163,242.08 ( нэг зуун жаран гурван мянга хоёр зуун дөчин хоёр төгрөг найман мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.Г-ээс 163,242.08 ( нэг зуун жаран гурван мянга хоёр зуун дөчин хоёр төгрөг найман мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ   Б.МӨНХТУЯА