| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00446/И |
| Дугаар | 155/ШШ2024/00552 |
| Огноо | 2024-05-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 155/ШШ2024/00552
|
|
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,
Нэхэмжлэгч: Т- банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.У,
Хариуцагч: А.Б нарт холбогдох,
Малчдыг дэмжих зээлийн төлбөрт 5,956,471.24 ( таван сая есөн зуун тавин зургаан мянга дөрвөн зуун далан нэгэн төгрөг хорин дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай, 155/2024/00446/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т- банк” хувьцаат компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.У- болон хамтран зээлдэгч А.Б нар нь 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Дугаар №*** тоот Зээлийн гэрээ (Цаашид гэрээ гэх)-ний үндсэн дээр 26,000,000.00 (хорин зургаан сая) төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, сарын 0,25 хувийн хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай мэлчдыг дэмжих зээл авсан. Зээлдэгч хагас жил тутам зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар нийт 124 хоног хугацаа хэтрүүлсэн болно. Өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 5,884,589.61 ( таван сая найман зуун наян дөрвөн мянга таван зуун наян есөн төгрөг жаран нэгэн мөнгө) төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 71,881.63 ( далан нэгэн мянга найман зуун наян нэгэн төгрөг жаран гурван мөнгө ) төгрөг, нийт 5,956,471.24 ( таван сая есөн зуун тавин зургаан мянга дөрвөн зуун далан нэгэн төгрөг хорин дөрвөн мөнгө) төгрөгийг зээлдэгч Д.У- болон хамтран зээлдэгч А.Б нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.У-, А.Б нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Д.У-, А.Б бид нар Т- банкны Ха тооцооны төвөөс малчдыг дэмжих зээлийг авсан нь үнэн. Иймд Т- банкны хариуцагч Д.У-, А.Б бид нараас нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн нийт төлбөр болох 5,956,471.24 төгрөгийг бүхэлд нь төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Т- банк” хувьцаат компани нь хариуцагч Д.У-, А.Б нараас малчдыг дэмжих зээлийн төлбөрт 5,956,471.24 ( таван сая есөн зуун тавин зургаан мянга дөрвөн зуун далан нэгэн төгрөг хорин дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.У-, А.Б нар нь нэхэмжлэлийн шаардлага болох малчдыг дэмжих зээлийн төлбөрт 5,956,471.24 (таван сая есөн зуун тавин зургаан мянга дөрвөн зуун далан нэгэн төгрөг хорин дөрвөн мөнгө) төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч “Т- банк” хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,553.54 ( нэг зуун арван мянга таван зуун тавин гурван төгрөг тавин дөрвөн мөнгө ) төгрөгөөс 55,276.77 (тавин таван мянга хоёр зуун далан зургаан төгрөг далан долоон мөнгө ) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 55,276.77 (тавин таван мянга хоёр зуун далан зургаан төгрөг далан долоон мөнгө ) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.У-, А.Б нараас 110,553.54 ( нэг зуун арван мянга таван зуун тавин гурван төгрөг тавин дөрвөн мөнгө ) төгрөгийн тал хувь болох 55,276.77 (тавин таван мянга хоёр зуун далан зургаан төгрөг далан долоон мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Т банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.У, А.Б нарт Малчдыг дэмжих зээлийн төлбөрт 5,956,471.24 ( таван сая есөн зуун тавин зургаан мянга дөрвөн зуун далан нэгэн төгрөг хорин дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Д.У, А.Б нар нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т банк хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,553.54 ( нэг зуун арван мянга таван зуун тавин гурван төгрөг тавин дөрвөн мөнгө ) төгрөгөөс 55,276.77 (тавин таван мянга хоёр зуун далан зургаан төгрөг далан долоон мөнгө ) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 55,276.77 (тавин таван мянга хоёр зуун далан зургаан төгрөг далан долоон мөнгө ) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.У, А.Б нараас 110,553.54 ( нэг зуун арван мянга таван зуун тавин гурван төгрөг тавин дөрвөн мөнгө ) төгрөгийн тал хувь болох 55,276.77 (тавин таван мянга хоёр зуун далан зургаан төгрөг далан долоон мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА